Friday, February 24, 2012


Хүүхдээ монгол ёсоор хүмүүжүүлье!


“Аяга тавгаа өрж хонуулвал өрөнд орно!” гэж биднийг бага байхад ээж аав минь сургадаг байсан билээ. Ухаант ардын минь эртнээс мөрдөж уламжилж ирсэн энэ мэт хорио цээр нь зүгээр ч нэг мухар сүсэг төдий байсангүй.
Харин хүүхдэд багаас нь “болох”, “болохгүй”-г мэдүүлэх, тэднийг осол гэмтлээс сэргийлэх, хүмүүс болон эд зүйлс, байгальтай зөв харьцахад сургах санаа зорилгыг чамгүй агуулсан байдаг ажээ. Монголчуудын хүүхдээ хүмүүжүүлэхдээ мөрддөг байсан ёс заншлаас энд заримыг дурдлаа.