Wednesday, June 29, 2011
Хөрс боловсруулалт, үрслэг шилжүүлэн суулгалт
Хүнсний ногоо ургуулах хөрсийг үндсэн, тарилтын өмнөх болон мөр хоорондын боловсруулалт гэж гурав хуваадаг. Ногоо тарихын тулд хөрсийг боловсруулахдаа заавал хагалах, сийрүүлэх, борнойдох шаардлагатай. Талбайг усалж, бордоо цацсаны дараа хүрзээр гишгэн хагалж, дараа нь гар тармуураар тармаж бөөн шороог бутлан талбайн гадаргууг тэгшилнэ. Мөн хог, чулууг нь түүхээ мартуузай. Ургуулах тарималдаа тохируулан хайрцаг, хамар, далан, ховил гарган засч болно. Ногоо бүрт тохируулан талбайг засах нь өндөр ургац авахын үндэс болохоос гадна талбайд усалгаа хийхэд амар, тохиромжтой байдаг. Хайрцаг гэдэг нь гонзгой хэлбэр гарган дөрвөн талыг нь 15-18 см өндөр шороогоор манаж зассан талбайг хэлнэ. Хайрцагны хэмжээг өөрсдөө тохируулан хийж болно. Тухайлбал, хайрцагны хэмжээ 6-10 кв/метр байж болно. Хайрцагласан талбайд тариа ба нарийн ногоо таривал тохиромжтой. Хамар гэдэг нь мөр хоорондоо 20-60 см зайтай 10-15 см өндөр шороогоор манах маягаар зассаныг хэлнэ. Ингээд Монгол Фермер Эмэгтэйчүүдийн холбооноос бэлтгэн хүргэж байгаа цуврал нэвтрүүлгийн Хөрс боловсруулах дугаарыг хүргэж байна.
Monday, June 27, 2011
Tuesday, June 21, 2011
Wednesday, June 15, 2011
Монгол хэлний эргэлзээтэй бичигддэг үг
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас “Монгол хэлний зөв бичих дүрмийг боловсронгуй болгох мэргэжлийн зөвлөлгөөн”-ийг хэл бичгийн эрдэмтдийн дунд саяхан зохион байгуулсан билээ. Тус зөвлөлгөөнөөр кирил бичгийн зөв бичих дүрэм болоод олон хувилбараар бичдэг үгсийг нэг мөр болгон оноон тогтоох асуудлыг хэлэлцсэн бөгөөд бичихэд эргэлзээтэй нийт 700 орчим үгэн дээр санал солилцож эцсийн шийдвэрт хүрсэн байна. Өөрөөр хэлбэл цаашид бид тэдгээр эрдэмтдийн санал нэгдсэн доорх үгсийн хувилбараар ашиглаж эхлэх нь ээ.
Thursday, June 2, 2011
Манай орны ойд ургадаг зонхилох мод сөөг
Монгол оронд нийт 146 зүйлийн мод бутлаг ургамал ургадаг бөгөөд үүнээс 90 гаруй зүйлийн мод ургадаг. Моддыг навчит ба шилмүүст гэж ангилдгийг бид мэднэ. Манай оронд нийт 15 зүйлийн (шинэс, хуш, нарс, гацуур, жодоо, арц,зээргэнэ) шилмүүст мод, сөөг ургадаг. Эдгээрээс гол ач холбогдол, зонхилох шинжийг нь харгалзан товчлон танилцуулъя:
Subscribe to:
Posts (Atom)