Showing posts with label Мэдээлэл. Show all posts
Showing posts with label Мэдээлэл. Show all posts
Monday, July 2, 2012
Wednesday, May 16, 2012
Tuesday, April 3, 2012
POWERPOINT ҮЗҮҮЛЭН, PDF ФАЙЛ БЛОГТОО ОРУУЛАХ
Энд заасан embedit.in сайтыг сайн тогтоож аваад ашиглаж байхыг та бүхэнд зөвлөх байна. Заавал бүртгэл шаарддаггүй yahoo, google, openID, twitter гэх мэт бүртгэлээ ашиглаж болдог doc, docx, ppt, pptx, pdf гэх мэт маш олон форматын файл дэмждэг сайт юм. Зөвхөн pdf файл жишээ авч заасан боловч Word document зэрэг бусад файлуудыг ч ийм байдлаар блогтоо оруулж түгээх боломжтой:
Friday, March 30, 2012
Wednesday, March 21, 2012
Friday, January 6, 2012
СТИВ ЖОБСЫН ОЮУТНУУДАД ЯРЬЖ ӨГСӨН ГУРВАН ТҮҮХ
“Хэн ч үхэхийг хүсдэггүй. Диваажинд зорчихыг хүсч буй хүмүүс ч үхлээс айдаг. Гэхдээ үхэл бидний эцсийн цэг. Одоогоор хэн ч түүнээс зугтааж чадахгүй. Тийм ч байх ёстой. Үхэл бол энэ ертөнцийн хамгийн агуу бүтээл. Үхэл бол амьдралын амт. Өтөл хөгшдийг авч одон, залуу хойч үейд зайг нь гаргаж өгдөг шударга хууль. Өнөөдөр та нар хойч үе, харин ирээдүйд өнгөрсөн үе болно” гэж Стив Жобс нэгэн их сургуулийн оюутнуудтай уулзалт хийх үеэрээ хэлжээ.
Apple компанийг 1976 онд байгуулж, орчин үеийн хамгийн хүндтэй брэнд болгож чадсан Стив Жобсын оюутнуудад ярьж өгсөн гурван түүхийг хөрвүүлэн хүргэж байна. Тэрээр Стэнфордын их сургуулийн оюутнуудтай уулзалт хийхдээ эдгээр түүхийг хүүрнэсэн юм.
“Дэлхийн хамгийн шилдэг сургуулиудын нэгд суралцаж буй та бүхэнтэй уулзаж ярилцана гэдэг миний хувьд нэр төрийн хэрэг. Би их сургууль төгсөөгүй хүн. Та нарт өөрийнхөө амьдралын гурван түүхийг ярьж өгье. Энд гайхалтай гээд байх зүйл үгүй. Жирийн л гурван түүх.
Эхний түүх бол зангилааны гол цэгийн тухай. Би Reed College-ийг зургаан сар сурсныхаа дараа хаясан юм. Түүнээс хойш 18 сарын турш хичээлдээ яваагүй ч гэсэн суралцдаг нэртэй байгаад эцэстээ бүр хоёр тийш болсон. Яагаад би сургуулиа хаяхад хүрэв? Энэ бүхэн намайг хорвоод мэндлэхээс ч өмнө эхэлсэн юм. Миний төрсөн эх ганц бие, оюутан бүсгүй байж. Тэр намайг зөвхөн их сургууль төгссөн гэр бүлд л үрчлүүлнэ гэж боджээ. Ингээд нэгэн хуульч мэргэжилттэй айлд үрлчүүлэхээр бүр хэвлийд байхад минь тохирсон гэдэг. Гэтэл охин гэж бодож байтал хүү төрчихөж. “Уучлаарай, охин гэж найдаж байтал хүү төрчихлөө. Та бүхэн үрчилж авах хэвэрээ юу?” гэж ээж асууж. Тэд ч “Хэвээрээ байлгүй яахав” гэжээ.
Tuesday, January 3, 2012
Сэрэмжлүүлэг Хүнсний аюулгүй байдал
Монгол улс хорт хавдрын улмаас үүдсэн нас баралтаар дэлхийд 2-рт бичигдэх болж, элэг болон улаан хоолойн хорт хавдрын өвчлөлөөр 1-рт, ходоодны хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд 2-т тэргүүлж буй өнөө үед эрүүл хүнсний хэрэглээ нь үндэсний аюулгүй байдлын нэн чухал асуудлын хэмжээнд тавигдах болжээ. Хоол хүнс, өргөн хэрэглээний барааны дийлэнхийг гадаадаас авдаг, дотоодын үйлдвэрлэл нь стандарт болон ариун цэвэр, аюулгүйн баталгаа тааруу төдийгүй Монгол улсaд бараа бүтээгдэхүүнд тавих хараа хяналт сул, хариуцлагагүй ханддаг байдал нь ард иргэд биднийг өндөр сэрэмжтэй байхыг шаардаж байна.
Monday, December 19, 2011
Та хэн бэ буюу өнгөний нууц
Хөх: Тод хөх өнгө таалагддаг бол та мөрөөдөмтгий романтик хүн, гэхдээ энэ нь залуу насанд л ил тод илэрнэ.
Sunday, December 11, 2011
Яагаад органик бүтээгдэхүүний баталгаажуулалт чухал ач холбогдолтой вэ?
Эрүүл амьдралын хэв маяг руу шилжих чухал алхам бол органик бүтээгдэхүүн хэрэглэх явдал юм. Дэлхийн дахинаа органик бүтээгдэхүүний нэр хүнд өсөхийн зэрэгцээ эрэлт нь нийлүүлэлтээс давсан тоон үзүүлэлттэй байна.
Органик бүтээгдэхүүн хүний биеэс хорын хэмжээг багасгах замаар хорт бодисыг зайлуулах үйлчилгээ үзүүлдэг. Таны худалдан авч байгаа бүтээгдэхүүн нь жинхэнэ органик уу эсвэл ашиг олох зорилгоор органик бүтээгдэхүүн гэсэн шошго ашигласан байна уу гэдгийг мэдэх нь чухал.
Friday, December 2, 2011
Монгол хүн хөх толботой төрдөгийн учир
Монголчууд хөх толботой төрдөг учир нь оршин тогтнож байгаа газар нутагтай
холбоотой. Түүний учрыг эртнээс судалж учир зүйг нь тайлахыг хичээж ирсэн боловч тодорхой үр дүнд хараахан хүрээгvй байгаа билээ.
Дэлхий Нарны аймгийн есөн гаригийн гурав дахь гариг нь гүн хөх өнгөтэй байдаг бол бусад гаригууд нь шар, улаан, саарал, цагаан, хүрэн гэх мэт өнгөтэй байдаг аж. Дэлхий дээрх олон арьст хүмүүсээс зөвхөн Төв Азийн монгол туургатан буюу1.Монгол Улсын иргэд
2. Орос улсын Буриад, Тува, Халимагийн иргэд
3. Хятад улс дахь өвөр монгол иргэд
4. Шинжан, Казакстан дахь Дөрвөн Ойрадын иргэд
5. Солонгос, Манж нутаг, Афганистан, Унгар зэрэг улсын зарим хүмүүст хөх толбо байдаг гэнэ.
Sunday, November 6, 2011
Thursday, November 3, 2011
Monday, October 31, 2011
| |||
Монгол Улсаа сурталчилсан нэгэн гайхамшигт тоглолт 10 дугаар сарын 27-ны өдөр НҮБ-ын чуулганы танхимд боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд НҮБ-ын Ерөнхий ассамблейн 66 дугаар чуулганд оролцох энэ үеэр чуулганы танхимд болсон хүндэтгэлийн танхимд болсон тоглолтыг Төрийн хошой шагналт, ардын жүжигчин Н.Жанцанноров найрууллаа. Эх орноо сурталчилан дэлхийн олон оронд тоглолт хийсэн Монгол Улсын Морин хуурын чуулга ардын жүжигчин Ц.Батчулууны удирдлагад шилдэг бүтээлээсээ толилуулж, Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын бүжигчид үндэснийхээ бүжгийн гайхамшгийг харуулсан сайхан тоглолт боллоо.
Subscribe to:
Posts (Atom)







