Showing posts with label Сургамжит өгүүллэг. Show all posts
Showing posts with label Сургамжит өгүүллэг. Show all posts

Monday, January 16, 2012


Итгэлийн хүч  (сургамжит өгүүллэг)


Эдгэрэшгүй өвчин туссан нэгэн эмээ эмнэлэгт иржээ. Эмээгийн биеийг үзэж өвчнийх нь оношоор цөөхөн хоногийн настай болсон гэдгийг нь эмч ойлгов. Тэгээд эмээд “Та хэдхэн хоноод нас барна” гэж шууд хэлэлтэй биш, юу гэж хэлдэг юм билээ гэж их бодсоны эцэст,
- Эмээ таны бие гайгүй л байна даа
- За хүү минь, эмээ нь ер нь хэзээ талийх шинжтэй байна?
- Эмээ та, цонхоор харагдаж байгаа энэ модыг харж байна уу?

Monday, November 7, 2011

Хадаас (сургамжит өгүүллэг)
Батдорж 20 нас хүрчээ.Тэрээр аль хэдийнээ юм бүхнийг ухаарах насандаа хүрсэн хэдий ч үргэлж бусдыг гомдоож, аль л болж бүтэхгүй зүйлсийг хийж явдаг байлаа. Тэгтэл нэг өдөр түүнд аав нь:

-  Чи хэн нэгнийг гомдоох, ямар нэгэн буруу зүйл хийх бүртээ энэ хананд хадаас хадаж бай” гэжээ. Өдөр хоног өнгөрөх бүрийд түүний хадах хадаас цөөрсөөр нэг л өдөр нэг ч хадаас хадсангүй. 

Monday, September 26, 2011

Нөхөр зардаг дэлгүүр (сургамжит өгүүллэг)
Хотын төвд олон эрчүүдээс нөхрөө чөлөөтэй сонгож авах боломж өгдөг их дэлгүүр анх удаа нээгджээ. Тус дэлгүүр зургаан давхар бөгөөд худалдан авагч давхар өгсөх тутам худалдаалагдаж буй эрчүүдийн эерэг чанар нь улам сайжирдаг гэнэ. Аль ч давхарт гараад, хаалгыг нээж, өөрт таалагдсан нөхрөө авч болох боловч хэрэв дээшээ давхар өгсвөл, доод давхар руугаа явах боломжгүй учраас зөвхөн гарах л дүрэмтэй. Нэгэн бүсгүй өөртөө таарах нөхөр олохоор их дэлгүүрт иржээ. Эхний давхарт байсан хаягийг уншвал: 

Хайрын сүлжээ (сургамжит өгүүллэг)

Үдшийн бүрий болмогц, залуу хээрийн замаар хуучин машинаараа гэртээ харихаар явж байлаа. Тосгонд нь байсан Левисийн үйлдвэр өвлийн ид хүйтнэзр хаагдсан тул амьдрал нь хэцүүхэн болжээ. Огтын шаардлагагүй л бол нутгийн энэ замаар машин бараг явдаггүй юм. Залуугийн ихэнх найз нар нь хот суурин бараадаж, ажил төрөлтэй болцгоож, мөрөөдлөө биелүүлэхээр нутаг орноо орхин явсан боловч тэр нутгаа сахин үлдэв. Энэ нутаг бол өвөг дээдсээс нь өнөөг хүртэл үе дамжин амьдарч буй түүний төрж өссөн нутаг билээ. Тэрээр нутгийнхаа замаар нүдээ аниад ч гэсэн явж, замын хажуугаар юу байгааг цээжээрээ хэлж чадна.
Хамгийн сайн нь (сургамжит өгүүллэг)
Бяцхан хүү дэлгүүрт орж ирээд хананд өлгөөтэй утсанд хүрэх гэж чармайлаа. Дэлгүүрийн эзэн хүүд тусалж, цаасан хайрцаг тавьж өгсөнд, хүү хайрцган дээр гарч зогсоод утасны зориулалтын нүхэнд бутархай мөнгө хийж товчлууруудыг дарав. Үйлчлүүлэгчид бараг байхгүй байсан болохоор дэлгүүрийн эзэнд хүүгийн яриа маш тод сонсогдов. Хүү “Байна уу?

Saturday, September 24, 2011

Инээмсэглэл /сургамжит өгүүллэг/


        Бяцхан охин гунигтайхан алхаж байгаа нэгэн хүн руу харан инээмсэглэжээ. Охины дотно сайхан инээмсэглэл нөгөө хүний сэтгэлийг сэргээжээ. Сэтгэл нь сэргэж сайхан болсон нөгөө хүн маань саяхан өөрт нь тусалсан нэг найздаа баярласан талархсанаа хэлээгүйгээ санажээ. Ингээд бяцхан зурвас бичин түүнд хүргүүлэв. Зурвасыг авсан найз нь маш их баярлаж, өдрийн хоолоо идэж байсан зоогийн газрын зөөгчид ахиухан шиг цайны мөнгө орхижээ.

Wednesday, August 31, 2011


Харамч (сургамжит өгүүллэг)
Настай өвөө залуугийн халаас руу бутархай мөнгө хийх зуураа:
-Бурхан намайг шинээр төрсөн юм шиг л баярлууллаа. Энэ өчүүхэн сэтгэлийн бэлгийг минь авбал бүр ч их баярлах болно гэв. Залуу шан харамж авна гэдгээ, сайн үйл хийснээ өмнө ч мэдэж байлаа. Замын хажууд уйлан суух дөрөв таван настай хүүхэд төөрснийг мэдэж гэрийнх нь хаягийг асууж гэрт нь хүргэж өгчээ. Гэвч залуу хайсан гэрээ олоод замын турш төсөөлж байсан гаднаа усан сантай том харшийн оронд нэг муу модон байшин байсанд урам нь хугарав.

Уучлах гэдэг ямар сайхан гээч (сургамжит өгүүллэг)

Амьдралдаа зөвхөн нэг удаа ярилцсан хүнийг дөчин гурван жилийн дараа санах нь тийм ч амар зүйл биш. Арван хоёр настай бяцхан жаал байхдаа халаасны мөнгө олох гэж айлуудад сонин тараадаг байлаа. Тэр үед, одоо нэрийг нь санахгүй байгаа нэг настай эмэгтэй миний үйлчлүүлэгч байлаа. Уучлах гэдэг ямар гайхамшигтай агуу зүйл болохыг тэр эмэгтэй надад ойлгуулсан юм.

Ааваа уучлаарай (сургамжит өгүүллэг)
Гэрлэснээсээ хойш аавааасаа болж байнга эхнэртэйгээ муудалцдаг байв. Эхнэр нь аавтай нь хамт байхыг хүсдэггүй, дараа мэт үздэг байв. Заримдаа тэсвэрлэхийн аргагүй үе ч байдаг байлаа. Нэгэн өдөр маргалдсаны дараа эхнэр нь "Нэг бол би явья, эсвэл эцэг чинь яваг" гэж тулгав... Тэр эхнэрээ алдахыг хүссэнгүй. Ааваас нь болж хэрэлдэж муудалцдаг ч аз жаргалтай гэр орон, хайртай эхнэр нь хүүхдүүд нь байлаа. Эхнэртэйгээ гэрлэхийн тулд их л тэмцэлдсэн байж. Эхнэрээ өчнөөн ятгасан боловч амжилтанд хүрсэнгүй. Түүндээ үнэхээр хайртай байлаа. Яах ч аргагүй байдалд ороод эцэст нь нэг арга олжээ.

Агаарын бөмбөлөг (сургамжит өгүүллэг)
Бяцхан жаал агаарын бємбєлєг заран зогсоо залуу эрийг ихэд шохоорхон харах зуураа, ямар олон бємбєлєг вэ, надад нэг байдаг ч болоосой гэж бодно. Залуу тvvнийг анзаараад жаал руу дєхєхєд жаал хvv зоригоо чангалан,
- Ахаа нанад нэгийг єгєєч гэж гуйлаа. Бємбєлєг худалдагч тvvнийг нэг сонжин хараад,
- Чамд мєнгє байхгvй юм уу гэж тоомжиргvйхэн асуучихаад яваад єгєв. Бяцхан хvvгийн урам хугаран эргээд ярж байтал єнєєх бємбєлєгнvvд залуу эрийн гараас мултран хєєрч орхив.
Аянчин сахиусан тэнгэр (сургамжит өгүүллэг)
Хөгшин залуу хоёр аянчин сахиусан тэнгэр замдаа нэгэн баян айлын гэрт хоноглохоор болжээ. Тэр гэр бүл харамч, хүйтэн айл байсан тул сахиусан тэнгэрүүдийг зочны өрөөндөө оруулсангүй, харин хүйтэн зоориндоо хонуулж гэнэ. Сахиусан тэнгэрүүд хүйтэн шалан дээр ороо засах зуур хөгшин сахиусан тэнгэр хананд байсан нүхийг бөглөж, засав гэнэ. Залуу сахиусан тэнгэр түүнээс ямар учиртай болохыг асуутал, "Юмс ургэлж харагдаж байгаа шигээ байдаггүй юм" гэлээ.

Жигнэмэгийн хулгайч (сургамжит өгүүллэг)


     Онгоцны буудал дээр нэг эмэгтэй өөрийн хуваарьт хөлгийг хүлээн сууж байлаа. Онгоц нисэх хүртэл нэлээд урт хугацаа байлаа. Тиймээс онгоцны буудлын дэлгүүрээс нэг жигнэмэг нэг ном худалдаж авав. Ингээд өөртөө нэг суудал олж аваад номоо шимтэн уншихын зэрэгцээ хааяа нэг гараа сунган  жигнэмэгээ нэг нэгээр нь авч идэж байлаа. Хэдийгээр хамаг анхаарлаа номондоо төвлөрүүлсэн байсан ч хажууд нь ирж суусан нэг залуу өөрийнх нь жигнэмэгээс хээв нэг аван идээд байгааг анзаарахгүй байх арга байсангүй.
Ид шид (сургамжит өгүүллэг)

Бяцхан Селли, эцэг эх нь дүү Жоржийнх нь тухай ихэд чухалчлан ярьж байсан үед тэр ердөө л 8 настай байлаа. Охины дүү нь эдгэшгүй өвчтэй байсан бөгөөд түүнийг аврахын тулд эцэг эх нь хийж чадах бүхий л зүйлийг хийжээ. Гэвч эцэст нь Жоржийг мэс заслын аргаар аврах ганц л арга байсан боловч эцэг эхийнх нь мөнгө хүрэлцэхгүй учир машид сэтгэл шаналж байлаа. Тэр үед эцэг эх нь арга барагдсан байдлаар: "Хүүг маань зөвхөн ид шид л аварна гэж ярихыг бяцхан Селли сонссон байлаа. Үүнийг сонссон даруйдаа Селли өрөөндөө очиж оцон шувууны хэлбэртэй  мөнгө цуглуулдаг хайрцгаа нээн доторх мөнгийг нь тоолж эхэллээ. Бүр гурван ч удаа тоолж шалгав.

Гутрангуйн гамшиг (сургамжит өгүүллэг)
Ник галт тэрэгний депод ажилладаг, ажилсаг, хүчтэй, сайн ажилчин байлаа. Найзуудтайгаа ойлголцдог, хүмүүстэй элэгсэг харьцдаг, ажлаа үнэн сэтгэлээсээ хийдэг байсан учир хүн бүр түүнд сайн байдаг байлаа. Түүний нэг сул тал нь гэвэл бүх юмыг муу талаас хардаг, бүх юмыг болохгүй, бүтэхгүй гэж байнга болгоомжлол айдас дунд байдаг байв. Ямар нэг ажил хийхээсээ өмнө ч юмуу аль эсвэл ямар нэг зүйл тохиолдоход хамгийн муу үр дагаварыг нь боддог нэгэн байлаа. Өөрөөр хэлбэл үр дүнд хүртлээ устай аягыг "аяганы тал нь усгүй байна" гэж хэлдэг хүн байлаа. Зуны нэг өдөр депогийн засварчид, ажилчид даргынхаа төрсөн өдөрт очихоор эрт ажлаасаа тарж явцгаажээ.

Тахиа болсон БҮРГЭД   (сургамжит өгүүллэг)                   
Фред бүргэд өндөг байхдаа үүрнээсээ өнхрөн унахад нэгэн тариачин түүнийг олоод тахианыхаа өндөгнүүдтэй нийлүүлчихжээ. Хэдхэн хоногийн дараа Фред өндгөө хагалан ертөнцийг анх харж.
Эргэн тойронд нь өөртэй нь адилхан дэгдээхэйнүүд шавар шавхайтай хутгалдан, өт хорхой эрж, тэжээл буудайнаас тоншин гүйлдэж байв. Фред царай зүсээ хэзээ ч хараагүй болохоор өөрийгөө бас л тэдний адил хэмээн бодлоо. Гэвч түүний хоншоор нь тахир учир өд будаа тоншиход зохицохгүй, бас тэгээд будаа идэхэд гэдэс нь гүйлгэнэ. 

Monday, August 8, 2011

Сургамжит өгүүллэг : Аав хүү хоёр
80 настай өвгөн 45 настай өндөр боловсролтой хүүтэйгээ хамт буйдан дээр сууж байна. Гэтэл нэг хэрээ цонхон дээр нь ирж суув. Аав нь хүүгээсээ "Энэ юу вэ?" гэж асууж гэнэ. Хүү нь: "Хэрээ байна" гэж хариулав. Хэсэг байснаа аав нь хүүгээсээ "Энэ юу вэ?" гэж хоёр дахь удаагаа асуув.