Showing posts with label Монгол бахархал. Show all posts
Showing posts with label Монгол бахархал. Show all posts
Tuesday, July 24, 2012
Wednesday, April 18, 2012
Wednesday, January 11, 2012
Марафон гүйлтийн энэ улирлын хамгийн сүүлийн тэмцээн болох “Хофү Ёмиүри” жил бүрийн арванхоёрдугаар сард Японы Ямагүчи мужийн Хофү хотноо болдог. Энэ жилийн уралдаанд 2100 гаруй тамирчин гараанаас гарч уралджээ. Зохион байгуулагчдын зүгээс гадаадын дөрвөн тамирчныг урилгаар оролцуулсны нэг нь Б.Сэр-Од юм. Тэрбээр өмнө нь 2008 онд зургадугаар байрт шалгарч, өнгөрсөн жил түрүүлсэн, харин энэ жил аваргаа хамгаалж чадлаа.
Манай тамирчны араас Японы Юүки Каваучи 2:12:33 цагийн амжилтаар удаалжээ. Уралдааны 36 дахь км-ээс эхлэн Б.Сэр-Од үндсэн дайралтаа эхлүүлж, нийт 42,195 км замыг 2:14:49 цагт туулсан байна. Түүний хувьд энэ жилийн Лондонгийн марафонд 2:11:35 гэсэн амжилт үзүүлснээр хувийн дээд амжилтаа шинэчилсэн билээ. Харин гуравдугаар байрт Японы “Fujitsu” багийн тамирчин Норимаса Нишина /2:15:12/ байна. Эмэгтэйчүүдийн төрөлд Хисаэ Ёшимацү /2:44:28/ түрүүлж, 2009 оны аварга Норико Хирао, Нана Хигаши нар удаалжээ.
Monday, November 28, 2011
Thursday, November 10, 2011
Monday, November 7, 2011
Monday, August 1, 2011
“…Морин туурайгаар эх түүхийг тамгалсан Монголын тухай тэгвэл би дуулж өгье Эх болсон буурал Монголынхоо тухай Энэ дэлхийд дуулах эзэн нь би байна…” хэмээн билиг танхай яруу найрагч Р.Чойном нэгэнтээ шүлэглэсэн байдаг билээ. Билиг танхай энэ л яруу найрагчийн хүслийг гүйцээж яваа дуучин бол Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Хонгорзул.
Monday, May 23, 2011
”Эверестийг эзэгнэсэн” монгол бүсгүй
Нэг сарын өмнө Эверест хэмээх уулын оргилд гарах зорилго өвөртлөн эх орноосоо үдүүлж байсан Монголын уулчин бүсгүй зорьсондоо хүрчээ. Түүний эл амжилт цаашид Эверестийн оргилд гарсан анхны монгол эмэгтэй гэдэг нэрээр түүхэнд мөнхрөнө нь. Тэр бол уулын спортын олон улсын хэмжээний мастер Б.Гангаамаа юм. Дэлхийн зулай болсон Эверест ноён оргил өөд хоёр дахь удаагаа авирахдаа тэрбээр “Seven Summit” клубынхантай дөрөө нийлэн өөрийн зорилгоо биелүүлсэн байна.
Monday, May 9, 2011
М. Сувдмаа
М. Сувдмааг яг хэлсэн цагтаа ярилцлагад ирэхэд нь "Ямартай ч ажил хэрэгч бүсгүй юм даа" гэж бодож амжив. Сувдмаагийн тухай нэг бус удаа сонсож байсан л даа. Түүнийг өдгөө Америкт төдийгүй дэлхийд нэр хүндтэй мэдээллийн салбарт ажиллаж байгаа болохоор уулзаж ярилцахыг хүссэн хэрэг. Хүмүүс түүнийг GOOGLE-д, YAHOO-д, эсвэл MICROSOFT-д ажилладаг гэж хольж яриад байдаг. Тэр ч байтугай өнгөрсөн онд Монгол Улсын Ерөнхий сайдаас "Гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчуудад" хаягласан захидалд GOOGLE-д ажилладаг Б. Сувдмаа гэж дурдсан нь андуурал байлаа.
М.Сувдмаа YAHOO компанид 2 жил гаран ажиллаж байгаад өнгөрсөн оноос MICROSOFT-ийн ажилтан болсон билээ. Мөн монгол залуучуудад зөвлөгөө өгөх зорилгоор AmerikBolovsrol.com вэбсайт хөтлөн явуулж байна. Тэрээр Сан-Франциско хотын ойролцоох "Цахиурын Хөндий" буюу Silicon Valley -д ажиллаж амьдардаг. Сувдмаа бид хоёрын яриа Бэй-Ариа орчмын Монголчуудын Холбооны байранд эхлээд, нэгэн зоогийн газарт дуусав.
Subscribe to:
Posts (Atom)













