Гадаад хэлийг яаж өөрийн болгох вэ?
Оросын тамирчид төвдийн лам нар шашныхаа нэгэн баярын үеэр 80 км газар гүйдэг гэж сонсчээ. Тэдний энэ амжилт тамирчдын сонирхлыг татаж туршлага судлахаар төлөөлөгч явуулж дээ.Тэд лам нарыг өөрсдийнхөө тэр ур чадварыг үзүүлэхийг гуйжээ. Төвдүүд эхэндээ ойлгосонгүй. Баяр болоогүй байхад гүйж яах юм? Тэд чинь баяр болж байгаа тэр газар руу гүйдэг улс шүү дээ. Гэвч зочид шахсаар гуйсаар байсан тул лам нар энэ утгагүй зүйлийг зөвшөөрөхөөс аргагүй болжээ. Тэгээд л гүйцгээж гэнэ. Манай төлөөлөгчид харж байтал нэг лам гүйж гүйж амьсгаадаад замын хажууд суугаад өгч. Бас дахиад нэг. Тэд нар луу очоод “Чи яагаад суучихав? Ганц км ч гүйгээгүй байна шүү дээ?” гэж асуусанд тэр “Ядраад” гэжээ. Ерийн л нэг ази хүн ядраад сууж амарч байна. Ямар ч зорилгогүй гүйхийг ойлгохгүй. Цаг хугацаа барьж болон тодорхой зайнд гүйхийг тэр ойлгохгүй. Нэг үгээр хэлбэл лам нарын нэг нь ч гүйж чадсангүй замаас гарчээ. Та сурах бичгээс нэг сэдэв уншихад дорхноо л км ч гүйгээгүй байж замын хажуу руу суучихсан лам шиг ядраад эхэлнэ. Яагаад тэр вэ? Та залхуу хүн үү? Үгүй. Үүнд таны буруу байхгүй. Энэ бол хүний сэтгэцийн ердийн хариу үйлдэл.