Вирус таны биед хэрхэн нэвтэрдэг вэ?
Tuesday, October 4, 2011
Monday, October 3, 2011
Хуванцар сав аюултай гэж гарвал импортыг бүрмөсөн зогсоох ёстой
Ундны ус зөөх зориулалтаар ашигладаг хуванцар сав эрүүл мэндэд хэрхэн хор хүргэж буй тухай цуврал сурвалжлага, нийтлэлүүд үргэлжилж байна. Манай нийтлэлийн мөрөөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрынхан ажлын хэсэг байгуулж, хуванцар савыг шинжилж эхэлжээ. Энэ талаар тус газрын Эрүүл мэнд, боловсрол хариуцсан хэлтсийн дарга Д.Баярболдтой ярилцлаа.
-Хилээр химийн хорт бодистой орж ирсэн ногоон, хөх өнгийн савыг иргэд ус зөөх зориулалтаар ашиглаж байна. Гэтэл дээрх саванд хадгалсан усыг хэрэглэх нь иргэдийн эрүүл мэнд, амь насанд заналхийлж байгаа. Та бүхэн хэрхэн сэрэмжлүүлж байна вэ?
Sunday, October 2, 2011
Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй 10 усан оргилуур
“Трэви” усан оргилуур
Италийн Ром хотноо орших энэхүү усан оргилуурын өндөр нь 26м, өргөн нь 20м юм. Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэйд тооцогддог энэхүү усан оргилуурт зоос шидвэл Ром хотноо дахин ирдэг гэсэн эртний домог байдаг бөгөөд мөн хүслээ бодон шивнээд зоосоо шидвэл биелдэг ч гэж хүмүүс ярьцгаадаг байна. Энэхүү усан оргилуурыг үзэж сонирхох жуулчид домогт итгэн зоос шиддэг бөгөөд өдөрт 3000 евротой тэнцэх хэмжээний зоос энэхүү усан оргилуурт унадаг байна. “Трэви” усан оргилуурыг бариулах саналыг анх Ромын наймдугаар поп лам гаргаж 1762 онд тухайн үеийн нэрт архитектурч Жузеппе Панини хийж гүйцэтгэсан бөгөөд 1998 онд сэргээн засварлагджээ.Saturday, October 1, 2011
Танд санал болгох номын нэрс
Энэхүү блог нийтлэлд блог, твиттерээр (хамгийн сүүлд@Oyuniierel) болон хувийн цахим шуудангаар залуус ямар ном унших вэ гэсэн асуулт-хүсэлт өнгөрсөн хугацаанд цөөнгүй ирсний хариу болгож, Монгол залуусаа уншаасай гэж бодсон зарим уран зохиолч, тэдний зарим бүтээлийг жагсаалаа. Мөн Цахим Өртөө Дээд Сургуулийн либерал артс хөтөлбөрийн агуулгад нэмэр болоосой хэмээн хүснэм.Энэ удаад гадаадын 10 уран зохиолч, тэдний бүтээлийг (fiction) жагсаав. Дараа дараагийн жагсаалтаа non-fiction (уран зохиолын бус), түүхийн гэх мэтээр ялгаж жагсааж болох юм. (заваараа). Бас Монголын түүх, Монгол номуудыг тусад нь жагсаавал зүгээр. Харин уг жагсаалтуудыг баяжуулахад Мэдлэгийн капитализм номын дугуйлан, Цахим өртөө холбооны гишүүдийн оролцоо чухал.
Subscribe to:
Posts (Atom)