Wednesday, August 31, 2011


Харамч (сургамжит өгүүллэг)
Настай өвөө залуугийн халаас руу бутархай мөнгө хийх зуураа:
-Бурхан намайг шинээр төрсөн юм шиг л баярлууллаа. Энэ өчүүхэн сэтгэлийн бэлгийг минь авбал бүр ч их баярлах болно гэв. Залуу шан харамж авна гэдгээ, сайн үйл хийснээ өмнө ч мэдэж байлаа. Замын хажууд уйлан суух дөрөв таван настай хүүхэд төөрснийг мэдэж гэрийнх нь хаягийг асууж гэрт нь хүргэж өгчээ. Гэвч залуу хайсан гэрээ олоод замын турш төсөөлж байсан гаднаа усан сантай том харшийн оронд нэг муу модон байшин байсанд урам нь хугарав.

Уучлах гэдэг ямар сайхан гээч (сургамжит өгүүллэг)

Амьдралдаа зөвхөн нэг удаа ярилцсан хүнийг дөчин гурван жилийн дараа санах нь тийм ч амар зүйл биш. Арван хоёр настай бяцхан жаал байхдаа халаасны мөнгө олох гэж айлуудад сонин тараадаг байлаа. Тэр үед, одоо нэрийг нь санахгүй байгаа нэг настай эмэгтэй миний үйлчлүүлэгч байлаа. Уучлах гэдэг ямар гайхамшигтай агуу зүйл болохыг тэр эмэгтэй надад ойлгуулсан юм.

Ааваа уучлаарай (сургамжит өгүүллэг)
Гэрлэснээсээ хойш аавааасаа болж байнга эхнэртэйгээ муудалцдаг байв. Эхнэр нь аавтай нь хамт байхыг хүсдэггүй, дараа мэт үздэг байв. Заримдаа тэсвэрлэхийн аргагүй үе ч байдаг байлаа. Нэгэн өдөр маргалдсаны дараа эхнэр нь "Нэг бол би явья, эсвэл эцэг чинь яваг" гэж тулгав... Тэр эхнэрээ алдахыг хүссэнгүй. Ааваас нь болж хэрэлдэж муудалцдаг ч аз жаргалтай гэр орон, хайртай эхнэр нь хүүхдүүд нь байлаа. Эхнэртэйгээ гэрлэхийн тулд их л тэмцэлдсэн байж. Эхнэрээ өчнөөн ятгасан боловч амжилтанд хүрсэнгүй. Түүндээ үнэхээр хайртай байлаа. Яах ч аргагүй байдалд ороод эцэст нь нэг арга олжээ.

Агаарын бөмбөлөг (сургамжит өгүүллэг)
Бяцхан жаал агаарын бємбєлєг заран зогсоо залуу эрийг ихэд шохоорхон харах зуураа, ямар олон бємбєлєг вэ, надад нэг байдаг ч болоосой гэж бодно. Залуу тvvнийг анзаараад жаал руу дєхєхєд жаал хvv зоригоо чангалан,
- Ахаа нанад нэгийг єгєєч гэж гуйлаа. Бємбєлєг худалдагч тvvнийг нэг сонжин хараад,
- Чамд мєнгє байхгvй юм уу гэж тоомжиргvйхэн асуучихаад яваад єгєв. Бяцхан хvvгийн урам хугаран эргээд ярж байтал єнєєх бємбєлєгнvvд залуу эрийн гараас мултран хєєрч орхив.
Аянчин сахиусан тэнгэр (сургамжит өгүүллэг)
Хөгшин залуу хоёр аянчин сахиусан тэнгэр замдаа нэгэн баян айлын гэрт хоноглохоор болжээ. Тэр гэр бүл харамч, хүйтэн айл байсан тул сахиусан тэнгэрүүдийг зочны өрөөндөө оруулсангүй, харин хүйтэн зоориндоо хонуулж гэнэ. Сахиусан тэнгэрүүд хүйтэн шалан дээр ороо засах зуур хөгшин сахиусан тэнгэр хананд байсан нүхийг бөглөж, засав гэнэ. Залуу сахиусан тэнгэр түүнээс ямар учиртай болохыг асуутал, "Юмс ургэлж харагдаж байгаа шигээ байдаггүй юм" гэлээ.

Жигнэмэгийн хулгайч (сургамжит өгүүллэг)


     Онгоцны буудал дээр нэг эмэгтэй өөрийн хуваарьт хөлгийг хүлээн сууж байлаа. Онгоц нисэх хүртэл нэлээд урт хугацаа байлаа. Тиймээс онгоцны буудлын дэлгүүрээс нэг жигнэмэг нэг ном худалдаж авав. Ингээд өөртөө нэг суудал олж аваад номоо шимтэн уншихын зэрэгцээ хааяа нэг гараа сунган  жигнэмэгээ нэг нэгээр нь авч идэж байлаа. Хэдийгээр хамаг анхаарлаа номондоо төвлөрүүлсэн байсан ч хажууд нь ирж суусан нэг залуу өөрийнх нь жигнэмэгээс хээв нэг аван идээд байгааг анзаарахгүй байх арга байсангүй.