Нэрийн хуудас
Нэрийн хуудас олон улсын амьдралд өргөн нэвтэрч, түүнгүйгээр хүмүүсийн харилцааг төсөөлөх аргагүй болжээ. Хүмүүстанилцах, ажил хэрэгч холбоо тогтоох, хэлэлцээ яриа хийх, бэлэг дурсгал илгээх, баяр ёслолоор мэндчилгээ дэвшүүлэх, хариу талархал дамжуулах, гашуудал эмгэнэлээ илэрхийлэх гээд амьдралын олон тохиолдолд нэрийн хуудас хэрэг болно.
Нэрийн хуудасны хэрэглээг зөвхөн шинэ танилтай болохдоо л хэрэглэхээр хязгаарладаггүй ээ. Харин нэрийн хуудсыг доорхи хэд хэдэн тохиолдлуудад хэрэглэдэг аж:
- Нэрийн хуудсыг зөвхөн гадаадын хүнтэй танилцах төдийгүй эх орон нэгтэй хүмүүстэй танилцах нэр, албан тушаалаа танилцуулахын тулд хэрэглэдэг уламжлалтай билээ.
- Гадаадынхан хамтран ажиглагсаддаа үндэсний баяраар нь голдуу баяр хүргэж нэрийн хуудас илгээдэг. Баяр хүргэсэн нэрийн хуудас авбал хариу талархал илэрхийлж нэрийн хуудсаа 24 цагийн дотор явуулна.
- Үндэсний гашуудал зарласан болон мөн тиймэрхүү тохиолдолд нэрийн хуудсаа хүргүүлэх нь илүү зохимжтой.
- Тухайн орноос явахдаа ажил хэргийн хамтран зүтгэгчтэйгээ биечлэн салах ёс гүйцэтгэх бололцоогүй болбол нэрийн хуудсаа хүргүүлж уучлал хүснэ.
- Албан ёсны бус, нөхөрсөг хүлээн авалтанд урихдаа нэрийн хуудасны дээд талд урьж байгаа хүнийхээ овог нэрийг доод талд нь хүлээн авалт болох хаяг, он, сар. өдөр, цагийг бичнэ.
- Ажил хэрэгч холбоо тогтоохыг хүсч байгаа хүнтэйгээ танилцахыг хүсч нэрийн хуудас явуулахдаа Таныг уг хүнтэй эуучлан танилцуулж байгаа хүний нэрийн хуудсыг мөн хамт илгээнэ.
- Танихгүй хүмүүс уулзмагц нэрийн хуудсуудаа харилцан солилцож бие биенээ дорхноо ойлголцоно. Хүмүүс бие биендээ цэцэг, бэлэг, театрын урилга, гэрэл зураг, ном, сонин явуулахдаа нэрийн хуудсаа хавсаргаж чухам хэн явуулсныг мэдэгдэнэ.
- Шинэ кино, жужиг, зургийн үзэсгэлэнгийн нээлт зэрэг хүндэтгэлийн арга хэмжээнд урилга ирүүлсэнд талархаж байгаагаа илэрхийлж нэрийн хуудсаа явуулна.
Нэрийн хуудасны стандарт
Нэрийн хуудсыг зориулалтын цаасаар хэвлүүлнэ. Нэрийн хуудасны хэмжээ нь:
- Эрэгтэй хүнийх 5*9 сантиметр
- Эмэгтэй хүнийх 4*8 сантиметр
- Төр, засгийн дээд албан тушаалын хүмүүсийн нэрийн хуудасны хэмжээ 6*10 хүртэл сантиметрийн хэмжээтэй, эхнэрийнх нь 5*9 сантиметр хэмжээтэй байна.
Албаны хүмүүсийн нэрийн хуудсанд овог нэр, албан тушаал бичсэн байна. Харин гэрийн болон албаны хаяг, утасны дугаараа бичихгүй.
Дипломат ажилтан хэд хэдэн нэрийн хуудас хэрэглэнэ.
Нэгдүгээрх нь дээр дурдсан бичлэгтэй байна, хоёрдугаарх зөвхөн овог нэр бичсэн байх бөгөөд тиим нэрийн хуудсыг зөвхөн эмэгтэйчүүдэд өгнө.
Олон улсын хэмжээнд хэвшсэн ёсоор нэрийн хуудасны зөвхөн нэг тал нь л бичлэгтэй байна. Иймд аливаа хүн нэг нь төрөлх хэл дээр, нөгөө нь хүссэн хэл дээрээ бичлэг хийлгэсэн хоёр төрлийн нэрийн хуудастай байх нь зүгээр.
Дипломат бус ажил хэрэгч харилцаанд нь хэрэглэх нэрийн хуудасны төвд нь овог нэр, албан тушаал, доод талд нь ажлын байрны хаяг. албаны болон гар утасны дугаар, телекс, факсын дугаар байна.
Бүтээлчээр сэтгэж хийсэн нэрийн хуудас болон танилцуулгууд