Нүүрээ монитортоо ойртуулж байгаад зурагны голд байгаа ЦЭГ дээр анхаарлаа төвлөрүүлсэн чигээрээ толгойгоо дэлгэцнээсээ холдуулахад тойрог дүрсүүд зүүн тийш эргэнэ. Ахиад ойртуулахад баруун тийш эргэнэ. Энэ бол их амархан. 2 тойрогт биш цэгт анхаарлаа төвлөрүүлэхэд л байгаа юм.
1870 онд Ludimar Herman энэхүү сонгодог дүрсийг тайлбарласнаар түүний нэрэмжит дүрс хэмээн нэрлэгдэх болсон. Цагаан зурааснуудын огтлол болгон дээр бидний нүдэнд бүдэг саарал бөмбөлөгүүд харагддаг. Гэхдээ аль нэг огтлол дээр анхаарлаа төвлөрүүлэхэд саарал дүрс нь алга болдог.
30 сек орчим зурагнаас хараа салгалгүй харахад дүрс аажмаар алга болдог.
Энэ бол нилээд алдартай ер бусын дүрсны нэг. Харахад л ойлгомжтой.
Энэ 2 мангасын дүрс их алдартай. Бараг дэлхийн бүх л сэтгэл судлалын сурах бичиг дээр байрладаг. Үнэн хэрэгтээ энэ 2 яг ижилхэн хэмжээтэй. Таны тархи харин зургийг хараад автоматаар хооронд нь зай үүсгэн хараад том жижиг юм шиг санагддаг гэнэ.
Зургийн төв хэсэгрүү хараад 30 сек орчим төвлөрч байгаад шууд аль болох цагаан гэж үзсэн гадаргууруу хар. (ихэнхдээ тааз хамгийн зөв сонголт) Юу харагдаж байна?
Энэ мэдээж баганууд дээшээ доошоо нэг л байрандаа байгаад байхад бидний тархи үүнийг баруун тийшээ хөдөлж байна гэж итгэдэгт асуудал байгаа юм.
Robert Jastrow -н 1989 онд тайлбарласан доод талын B дүрс нь A -аасаа том юм шиг харагддаг боловч үнэн хэрэгтээ энэ 2 бас л адил хэмжээтэй.
Британы сэтгэл зүйч James Fraser 1908 онд анх энэхүү дүрсийг тайлбарласан бөгөөд ихэнх хүмүүс "буруу эргүүлэг" гэдгээр нь сайн мэддэг. Дүрсийг харахад эхлэл нь харагдахгүй нэг шулуун зүйлийн эргүүлэг шиг харагдах боловч үнэн хэрэгтээ энэ нь давхарлан тавьсан хэсэг тойрог дүрснүүд юм байна. Шалгах хамгийн энгийн арга бол гаднаасаа 2 дах тойргийг хулганы сумаараа алдалгүй дагуулаад үз. Энэ зүгээр л нэг тойрогнууд.
Үүнийг Hermann -ы торны хувиралт гэх бөгөөд саарал зураасны огтлолууд дээр ХАР ЦЭГ гарч ирээд алга болоод байгааг та анзаарсан биз. Тэгвэл та толгойгоо 45 градус эргүүлээд хардаа. Цэгүүдийн цөөрсөн байна. /харин алга болохгүй /
Энэ дүрсний Цэнхэр болон Ногоон арын дэвсгэрүүд үнэн хэрэтгээ яг ижил нэг өнгө байгаа. Тухайн өнгөний дээр улбаршар зураас татсанаар ногоон болж харагдаад, ягаан зураас татсанаар цэнхэр болж харагдаж байгаа юм. Итгэхгүй л байна уу? Тэгвэл Photoshop дээр нээгээд Eyedropper tool -г ашиглаад үз.
Johann Karl Friedrich Zollner -н нэрэмжит энэхүү дүрс нь паралель зурааснуудыг агуулсан байдаг хөндлөн байгаа юм шиг харагддаг гэнэ. Та итгэхгүй байвал шугам бариад хоорондын зай нь ижил байнауу шалгаад үзээрэй.
Зурган дээр байгаа 2 улаан зураас нь гадагшаа нумарсан юм шиг харагддаг ч тэд үнэндээ паралель юм.
Ebbinghaus illusion -н дүрс гэдгээр нь мэдэх байх. Энэхүү дүрс нь Сэтгэл зүйн ШУ-нд одоог хүртэл уг дугуй дүрсний механизм таарч байгаа эсэх болон дүрс хувирлын далд утгын талаар хэлэлцэгдэж байгаа гэдэг. Үнэн хэрэгтээ зүүн талд байгаа улбаршар дугуй нь баруун талынхаас арай жижиг юм шиг харагдах боловч энэхүү 2 дугуй яг ижил хэмжээтэй.
Пизагийн цамхаг яг үнэхээр хазайсан болов уу? Энэхүү 2 зураг нь яг ижилхэн 2 зураг юм. Гэвч баруун талын цамхаг зүүн талынхаасаа арай илүү хазайсан юм шиг харагддаг. Энэ үнэхээр ижилхэн хазайсан байгаа.
Энэхүү зургийг вэб дизайнер Nobuyuki Kayahara зохиосон. Зарим хүмүүс эхэлж хараад эмэгтэй дүрс цагийн зүүний дагуу эргэж байна гэж харж байхад, бусад нь цагийн зүүний эсрэг эргэж байна гэж хардаг.
Эдгээр дөрвөлжингүүдийг нийтэд нь харахад хөдлөөд байгаа хирнээ нүдээ хөдөлгөлгүй нэг газар нь төвлөрүүлэхэд хөдөлгөөнгүй болдог.
Энэ бол хөдөлгөөнт GIF зураг биш. Хөдөлгөөнгүй дүрснүүдээс бүрдсэн энгийн л нэг зураг. Гэхдээ өнгөний эрс тэс байдал болон дүрсийн байрлал нь энэхүү зургийг хөдөлж байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг. Зураг хөдлөөд байгаа бол та зурагны аль нэг хэсэгт тогтож харахгүй нүдээ дээгүүр нь гүйлгэж байна гэсэн үг. Тогтоод хараарай хөдлөхгүй.
Хүмүүс Pac-man дүрс гэдгээр нь мэддэг. Тойргийн төвд байгаа нэмэх тэмдэг рүү 2 секунд анхаарлаа хандуулахад ягаан тойргийг ногоон гэрэл тойрч байгааг анзаарах болно. Хэдэн секунд нэмээд ажиглахад ягаан алга болсоор ганц ногоон гэрэл л тойргоор эргэж үлдэх болно. (хэрвээ та сайн харж чадахгүй байвал дэлгэцэндээ сайн ойртоорой)
Бас нэгэн алдартай дүрснүүдийн нэг бол энэ. Эдгээр алаг зурааснууд нь эмх замбараагүй салаалж байгаа юм шиг боловч үнэн хэрэгтээ эд паралель байгаа. Хамгийн доод талын эсвэл дээд талын шулууныг харахад мэдэгдэх байх.
Мэдээж хамгийн итгэмээргүй дүрснүүдийн нэг бол яах аргагүй Edward Adelson -ны нийтлэсэн энэхүү дүрс. Энд "А" үсэгтэй дөрвөлжин нүд "B" үсэгтэй дөрвөлжин нүднээс илүү бараан юм шиг харагдаж байгаач эдгээр 2 дөрвөлжин яг адилхан СААРАЛ ӨНГӨТЭЙ. Та нүдэндээ итгэхгүй л байна уу? Тэгвэл Photoshop эргэлзээг чинь төвөггүй тайлаад өгнө.