Харвардын Их Сургуулийн оюутнуудад өгдөг 15 дүрэм
| |
Хэрэв чи одоо унтах юм бол мэдээж мөрөөдлийн амьдралыг зүүдэлнэ, харин унтахынхаа оронд хичээлээ сонговол мөрөөдлөө биелүүлэх боломж бий...
| |
Харвардын Их Сургуулийг дүүргэсэн алдартнуудыг тоочвол барагдашгүй: АНУ-н 8 ерөнхийлөгч, 49 Нобелийн шагналтан эрдэмтэд, Дэвид Рокфеллер, Барак Обама, Жорж Буш зэрэг олон “гавал” оюутнууд АНУ болон дэлхийн хамгийн алдартай мөн өндөр шалгууртай их сургуулийг дүүргэжээ.
| | | |
George Bush | Barack Obama | Ralph Waldo Emerson | Theodore Roosevelt |
Мэдээж амжилт хүн болгон дээр ирдэггүй, зөвхөн залхууралгүй, шаргуу ажилласан нэгэнд л ирдэг дүрэмтэй. Яг үүний тухай л “Харвардын Их Сургуулийн оюутнуудад урам зориг өгөх 15 дүрмэнд” тусгасан байдаг.
| Хэрэв чи одоо унтах юм бол мэдээж мөрөөдлийн амьдралыг зүүдэлнэ, харин унтахынхаа оронд хичээлээ сонговол мөрөөдлөө биелүүлэх боломж бий. |
| Чи ямар нэг зүйлийг хийхэд хэтэрхий оройтсон гэж бодож байвал үнэн хэрэгтээ бүх зүйл дөнгөж эхэлж байна гэсэн үг. |
| Юм сурах зовлон бол хэсэгхэн хугацааных, харин юм мэдэхгүйн зовлон болмөнхөд үргэлжилдэг. |
| Сурах гэдэг бол цаг хугацаа бус хичээл зүтгэл юм. |
| Амьдрал гэдэг бол зөвхөн сурах биш юм. Хэрэв чи амьдралын энэ үеийг л давж чадахгүй байгаа юм бол, чи ер нь юу чадах юм бэ? |
| Шаргуу хичээл зүтгэл, хүчин чармайлт хоёроос сэтгэл ханамж авч болдог юм. |
| Бүх зүйлийг түрүүлж, шаргуу хийдэг хүмүүс л жинхэнэ амжилтын амтыг мэдэрдэг. |
| Хүн болгонд бүх зүйлийг амжуулах авьяас байдаггүй. Гэхдээ өөрийгөө цаг үргэлж хөгжүүлж, шийдвэр гаргаж чаддаг хүн л амжилтанд хүрдэг. |
| Цаг бол алт. Тэр харвасан сум шиг өнгөрдөг. |
| Өнөөдөр “нусаа татаж” байгаа байдал чинь маргааш нулимс болох вий. |
| Ирээдүйдээ хөрөнгөө оруулалт хийж байгаа хүмүүс бол реалистууд юм. |
| Чиний цалин боловсролын түвшингээс чинь шууд хамаардаг. |
| Өнөөдөр ахиж давтагдахгүй. |
| Чиний “дайснууд” одоо шуналтай гэгч нь ном эргүүлж байгаа гээд боддоо. |
| Хөлсөө урсгахгүйгээр мөнгө олохгүй. |