Цагаан сарын дараа айл бүрт элбэг байдаг зүйл бол хэвийн боов. Хэвийн боовыг идэж дуусгах гэж бөөн асуудал болдог шүү дээ. Тэгвэл хэвийн боовыг ашиглан хэрхэн амттай жигнэмэг хийхийг сураарай.
1- Хэвийн боовыг жижиглэн хугалаж бутлаад сонин, даавуунд ороож алх, нүдүүрээр нүдэх эсвэл ногоо үрэгч ашиглан маш нарийн ширхэгтэй болтол нь бутлана.
2- Хэвийн боовны үйрмэг.
3- Ингээд өндөгний цагаан, элсэн чихэр, хайлуулсан маслыг хооронд нь сайтар хольж миксэрдэнэ.
4- Миксэрдсэний дараа амт оруулах үүднээс ванилийн охь хийж холиорой. /Хийхгүй байж болно./
5- Ингээд бутласан хэвийн боовны үйрмэгийг хийж сайтар зуураарай. Нялцгайвтар зуурмаг болох ёстой.
6- Зуурмаг дээр шоколадны үйрмэг /эсвэл какао, хатаасан жимс, самар, үзэм хийж улам амттай жигнэмэг хийж болно./ хийж холиорой.
7- Ингээд шарах шүүгээг 160С хэмд халаасны дараа тавцанг тослоно эсвэл хүнсний цаас хэрэглэж жигнэмэгний зуурмагийг жигд тарааж хийгээд 15-20 минут жигнээрэй. Энэ хугацаанд жигнэмэг гадна талаасаа бор шаргал болох болно. Ингээд л амархан атлаа амттай жигнэмэг маань бэлэн боллоо.
Эх сурвалж: 1000jor.mn