Monday, February 4, 2013


“ХААИС-Оюуны-Эрэл”

“ХААИС-Оюуны-Эрэл” клубын гишүүд бүтээлч санаачлагаар багш нараа баярлуулжээ 2013.02.01-нд Монголын багш нарын баярыг тохиолдуулан “ХААИС-Оюуны-Эрэл” клубын гишүүд ХААИС-ийн “Агро-Биологи”-ийн сургуулийн 1-р курсын 24 оюутантай хамтран сургууль дээрээбагш нараа баярлуулах хөтөлбөр санаачлан амжилттай зохион байгууллаа. Тус үйл ажиллагаагаар дамжуулан тэнхимийн 20 багшдаа мэндчилгээ, сэтгэлийн халуун аарцаар баярын мэнд хүргэж мөн сургуульдаа багш нартаа зориулсан ханын самбар хийж өлгөсөн байна. ХААИС-ийн “Агро-Биологи”-ийн сургуулийн захирал Д. Нансандулам багшийн сэтгэгдэлээс дурдвал: 7, 8 жил захирал хийхдээ багш нарын мэндчилгээ болон ийм бүтээлч санааг хүлээн авч байсангүй ээ. Анх удаа ийм бүтээлч үйл ажиллагааг үзээд маш их баяртай байна оюутнууддаа баярлалаа. Ийнхүү “ХААИС-Оюуны-Эрэл” клубээс маань санаачилсан багш нараа баярлуулах хөтөлбөрийн маань үр дүнг хүртсэн багш нар маань ч, зохион байгуулсан бид бүхэн ч сэтгэл хангалуун сайхан болж өнгөрлөө. Шинэ оны эхний үйл ажиллагаа маань амжилттай хэрэгжсэнд баяртай байна. Дараа дараагийн сургууль дээрээ санаачлан зохион байгуулах ажлуудаа илүү сайн хийх урам авсан боломжийг олж харсан цаг хугацаа байлаа. Хамтран зохион байгуулсан “Агро-Биологи”-ийн сургуулийн 1-р курсын 24 оюутнууддаа баярлалаа.