Tuesday, January 24, 2012

Хэл сурах хүсэлтэй бүхэнд номоос 


Доржсүрэнгийн Болдбаатар

Гадаад хэлийг төгс сурахуйн нууц
Олонх хүмүүс яагаад гадаад хэлийг амжилттай сайн сурч чаддаггүй вэ?
Сүүлийн үед манай улсад англи, хятад, япон, герман, солонгос зэрэг харь хэлийг сонирхон суралцагсдын тоо жил ирэх тусам өсөн нэмэгдэж гадаад хэлний чиглэлийн сурах бичиг, толь бичиг олон арваараа хэвлэгдэн гарах боллоо. Гадаад хэлний мэдлэг нь зөвхөн хувь хүний хүмүүжил боловсролд төдийгүй улс нийгмийн хөгжилд ч чухал дэмтэй хүчин зүйл гэдэг нь ойлгомжтой. Гэвч манай улсын бага дунд сургуульд ч тэр, их дээд сургуульд ч тэр гадаад хэлний сургалт тэр болгон үр дүнтэй явагдахгүй байгаа гэвэл уншигч та санал нийлэх байх аа. Олон жил гадаад хэлний чиглэлээр ажиллаж, багагүй хугацаагаар оюутан залуусыг гадаад хэл сургах үйлсэд зүтгэж байх явцдаа ажиглаж мэдсэн зүйл юу гэвэл олонхи хүмүүс гадаад хэлийг амжилттай сурч чадахгүй байгаа нь зөвхөн хувь хүний хичээл зүтгэлээс хамаараад зогсохгүй хамгийн гол нь манай гадаад хэлний сургалтын арга зүй, орчин нөхцөл хоцрогдсонд асуудлын гол байх шиг санагддаг. Гадаад хэлийг амжилттай суръя гэсэн хүн тухайн хэлийг сурахтай холбогдсон бэрхшээлүүдийн талаар үнэн зөв ойлголттой болж улмаар түүнийг гэтлэн давах аргуудаа зөв тодорхойлж чадвал богино хугацаанд сайн сурах бололцоотой юм.

Monday, January 16, 2012


Итгэлийн хүч  (сургамжит өгүүллэг)


Эдгэрэшгүй өвчин туссан нэгэн эмээ эмнэлэгт иржээ. Эмээгийн биеийг үзэж өвчнийх нь оношоор цөөхөн хоногийн настай болсон гэдгийг нь эмч ойлгов. Тэгээд эмээд “Та хэдхэн хоноод нас барна” гэж шууд хэлэлтэй биш, юу гэж хэлдэг юм билээ гэж их бодсоны эцэст,
- Эмээ таны бие гайгүй л байна даа
- За хүү минь, эмээ нь ер нь хэзээ талийх шинжтэй байна?
- Эмээ та, цонхоор харагдаж байгаа энэ модыг харж байна уу?

Wednesday, January 11, 2012

Лондонгийн олимпийг зорих Монголын баг тамирчдын салхийг хагалж, дэлхийн топ таван марафоны нэг Лондонгийн марафонд эхний 10-т багтсанаар Монголын тамирчдаас хамгийн түрүүнд олимпийн эрхээ авсан ОУХМ Б.Сэр-Од Японы уламжлалт “Хофү Ёмиүри” марафонд тэргүүллээ. Өнгөрсөн жил 2:14:49 цагийн амжилтаар тус уралдаанд аваргалж байсан тэрбээр 42 дахь удаагийн Японы марафонд 2:11:56 цагийн амжилт үзүүлжээ. Энэ нь 2002 онд Этиопийн тамирчин Хейле Негуссигийн 2:08:16 амжилтаас хойшхи тус уралдааны түүхэн дэх хамгийн богино хугацаа гэнэ. 

Марафон гүйлтийн энэ улирлын хамгийн сүүлийн тэмцээн болох “Хофү Ёмиүри” жил бүрийн арванхоёрдугаар сард Японы Ямагүчи мужийн Хофү хотноо болдог. Энэ жилийн уралдаанд 2100 гаруй тамирчин гараанаас гарч уралджээ. Зохион байгуулагчдын зүгээс гадаадын дөрвөн тамирчныг урилгаар оролцуулсны нэг нь Б.Сэр-Од юм. Тэрбээр өмнө нь 2008 онд зургадугаар байрт шалгарч, өнгөрсөн жил түрүүлсэн, харин энэ жил аваргаа хамгаалж чадлаа.

Манай тамирчны араас Японы Юүки Каваучи 2:12:33 цагийн амжилтаар удаалжээ. Уралдааны 36 дахь км-ээс эхлэн Б.Сэр-Од үндсэн дайралтаа эхлүүлж, нийт 42,195 км замыг 2:14:49 цагт туулсан байна. Түүний хувьд энэ жилийн Лондонгийн марафонд 2:11:35 гэсэн амжилт үзүүлснээр хувийн дээд амжилтаа шинэчилсэн билээ. Харин гуравдугаар байрт Японы “Fujitsu” багийн тамирчин Норимаса Нишина /2:15:12/ байна. Эмэгтэйчүүдийн төрөлд Хисаэ Ёшимацү /2:44:28/ түрүүлж, 2009 оны аварга Норико Хирао, Нана Хигаши нар удаалжээ.

Friday, January 6, 2012


СТИВ ЖОБСЫН ОЮУТНУУДАД ЯРЬЖ ӨГСӨН ГУРВАН ТҮҮХ


“Хэн ч үхэхийг хүсдэггүй. Диваажинд зорчихыг хүсч буй хүмүүс ч үхлээс айдаг. Гэхдээ үхэл бидний эцсийн цэг. Одоогоор хэн ч түүнээс зугтааж чадахгүй. Тийм ч байх ёстой. Үхэл бол энэ ертөнцийн хамгийн агуу бүтээл. Үхэл бол амьдралын амт. Өтөл хөгшдийг авч одон, залуу хойч үейд зайг нь гаргаж өгдөг шударга хууль. Өнөөдөр та нар хойч үе, харин ирээдүйд өнгөрсөн үе болно” гэж Стив Жобс нэгэн их сургуулийн оюутнуудтай уулзалт хийх үеэрээ хэлжээ. 
Apple компанийг 1976 онд байгуулж, орчин үеийн хамгийн хүндтэй брэнд болгож чадсан Стив Жобсын оюутнуудад ярьж өгсөн гурван түүхийг хөрвүүлэн хүргэж байна. Тэрээр Стэнфордын их сургуулийн оюутнуудтай уулзалт хийхдээ эдгээр түүхийг хүүрнэсэн юм. 
“Дэлхийн хамгийн шилдэг сургуулиудын нэгд суралцаж буй та бүхэнтэй уулзаж ярилцана гэдэг миний хувьд нэр төрийн хэрэг. Би их сургууль төгсөөгүй хүн. Та нарт өөрийнхөө амьдралын гурван түүхийг ярьж өгье. Энд гайхалтай гээд байх зүйл үгүй. Жирийн л гурван түүх.
Эхний түүх бол зангилааны гол цэгийн тухай. Би Reed College-ийг зургаан сар сурсныхаа дараа хаясан юм. Түүнээс хойш 18 сарын турш хичээлдээ яваагүй ч гэсэн суралцдаг нэртэй байгаад эцэстээ бүр хоёр тийш болсон. Яагаад би сургуулиа хаяхад хүрэв? Энэ бүхэн намайг хорвоод мэндлэхээс ч өмнө эхэлсэн юм. Миний төрсөн эх ганц бие, оюутан бүсгүй байж. Тэр намайг зөвхөн их сургууль төгссөн гэр бүлд л үрчлүүлнэ гэж боджээ. Ингээд нэгэн хуульч мэргэжилттэй айлд үрлчүүлэхээр бүр хэвлийд байхад минь тохирсон гэдэг. Гэтэл охин гэж бодож байтал хүү төрчихөж. “Уучлаарай, охин гэж найдаж байтал хүү төрчихлөө. Та бүхэн үрчилж авах хэвэрээ юу?” гэж ээж асууж. Тэд ч “Хэвээрээ байлгүй яахав” гэжээ.

Tuesday, January 3, 2012

Сэрэмжлүүлэг   Хүнсний аюулгүй байдал 

Монгол улс хорт хавдрын улмаас үүдсэн  нас баралтаар дэлхийд 2-рт бичигдэх болж, элэг болон улаан хоолойн хорт хавдрын өвчлөлөөр 1-рт, ходоодны хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд 2-т тэргүүлж буй өнөө үед эрүүл хүнсний хэрэглээ нь үндэсний аюулгүй байдлын нэн чухал асуудлын хэмжээнд тавигдах болжээ. Хоол хүнс, өргөн хэрэглээний барааны дийлэнхийг гадаадаас авдаг, дотоодын үйлдвэрлэл нь стандарт болон ариун цэвэр, аюулгүйн баталгаа тааруу төдийгүй Монгол улсaд бараа бүтээгдэхүүнд тавих хараа хяналт сул, хариуцлагагүй ханддаг байдал нь ард иргэд биднийг  өндөр сэрэмжтэй байхыг шаардаж байна.

Sunday, January 1, 2012


4 хөлт илбэчин сонирхолтой л юм
4 хөлт илбэчин