Monday, October 31, 2011

НҮБ-ЫН ЧУУЛГАНЫ ТАНХИМД БОЛСОН МОНГОЛ ТОГЛОЛТ
Монгол Улсаа сурталчилсан нэгэн гайхамшигт тоглолт 10 дугаар сарын 27-ны өдөр НҮБ-ын чуулганы танхимд боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд НҮБ-ын Ерөнхий ассамблейн 66 дугаар чуулганд оролцох энэ үеэр чуулганы танхимд болсон хүндэтгэлийн танхимд болсон тоглолтыг Төрийн хошой шагналт, ардын жүжигчин Н.Жанцанноров найрууллаа. Эх орноо сурталчилан дэлхийн олон оронд тоглолт хийсэн Монгол Улсын Морин хуурын чуулга ардын жүжигчин Ц.Батчулууны удирдлагад шилдэг бүтээлээсээ толилуулж, Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын бүжигчид үндэснийхээ бүжгийн гайхамшгийг харуулсан сайхан тоглолт боллоо. 


World's 'seven billionth baby' is born

Baby seven billion
Danica May Camacho, a girl born in Philippine capital Manila, is chosen by UN to symbolically mark global population milestone




A baby girl named Danica Camacho has been chosen symbolically as the world's seven 
billionth baby.



Thursday, October 27, 2011



Monday, October 24, 2011

Sunday, October 16, 2011


Tuesday, October 11, 2011


"Вэб дизайн" цахим сургалт нь вэб хуудас хийхэд шаардагдах анхан шатны мэдлэгийг олгох зорилготой ба та уг сургалтанд сууснаар вэб сайтын дизайн гаргах, статик вэб хуудас хийх чадвартай болно.
Сургалт нийт 7 удаагийн хичээлээс бүрдэх ба хичээл тус бүр лекц,семинарын ажил, гэрийн даалгавар, сорилын материалуудтай байх юм. Хичээлүүдийн агуулга нь HTML, CSS, JavaScript технологийн танилцуулга, онцлог, хэрхэн ашиглах тухай тайлбарласан хэсгүүд, жишээгээр тайлбарлаж харуулах хэсэг, танилцуулга сайт хийх гэсэн хэсгүүдээс бүрдэж байгаа болно.

Wednesday, October 5, 2011

Вирус таны биед хэрхэн нэвтэрдэг вэ?

Tuesday, October 4, 2011



Website www.bongsoo.net
Assessment of river environment using Pytium species
http://www.bongsoo.net/

Monday, October 3, 2011


Хуванцар сав аюултай гэж гарвал импортыг бүрмөсөн зогсоох ёстой


-Манай улсад химийн аюултай бодис болон түүнийг агуулсан савыг устгах цэг байхгүй-

Ундны ус зөөх зориулалтаар ашигладаг хуванцар сав эрүүл мэндэд хэрхэн хор хүргэж буй тухай цуврал сурвалжлага, нийтлэлүүд үргэлжилж байна. Манай нийтлэлийн мөрөөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрынхан ажлын хэсэг байгуулж, хуванцар савыг шинжилж эхэлжээ. Энэ талаар тус газрын Эрүүл мэнд, боловсрол хариуцсан хэлтсийн дарга Д.Баярболдтой ярилцлаа.

-Хилээр химийн хорт бодистой орж ирсэн ногоон, хөх өнгийн савыг иргэд ус зөөх зориулалтаар ашиглаж байна. Гэтэл дээрх саванд хадгалсан усыг хэрэглэх нь иргэдийн эрүүл мэнд, амь насанд заналхийлж байгаа. Та бүхэн хэрхэн сэрэмжлүүлж байна вэ?

Sunday, October 2, 2011


Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй 10 усан оргилуур



“Трэви” усан оргилуур
Италийн Ром хотноо орших энэхүү усан оргилуурын өндөр нь 26м, өргөн нь 20м  юм. Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэйд тооцогддог энэхүү усан оргилуурт зоос шидвэл Ром хотноо дахин  ирдэг гэсэн эртний домог байдаг бөгөөд мөн хүслээ бодон шивнээд зоосоо шидвэл биелдэг ч гэж хүмүүс ярьцгаадаг байна. Энэхүү усан оргилуурыг үзэж сонирхох жуулчид домогт итгэн зоос шиддэг бөгөөд өдөрт 3000 евротой тэнцэх хэмжээний зоос энэхүү усан оргилуурт унадаг байна. “Трэви” усан оргилуурыг бариулах саналыг анх Ромын наймдугаар поп лам гаргаж 1762 онд тухайн үеийн нэрт архитектурч Жузеппе Панини хийж гүйцэтгэсан бөгөөд 1998 онд сэргээн засварлагджээ.




Saturday, October 1, 2011


Танд санал болгох номын нэрс
Энэхүү блог нийтлэлд блог, твиттерээр (хамгийн сүүлд@Oyuniierel) болон хувийн цахим шуудангаар залуус ямар ном унших вэ гэсэн асуулт-хүсэлт өнгөрсөн хугацаанд цөөнгүй ирсний хариу болгож, Монгол залуусаа уншаасай гэж бодсон зарим уран зохиолч, тэдний зарим бүтээлийг жагсаалаа. Мөн Цахим Өртөө Дээд Сургуулийн либерал артс хөтөлбөрийн агуулгад нэмэр болоосой хэмээн хүснэм.

Энэ удаад гадаадын 10 уран зохиолч, тэдний бүтээлийг (fiction) жагсаав. Дараа дараагийн жагсаалтаа non-fiction (уран зохиолын бус), түүхийн гэх мэтээр ялгаж жагсааж болох юм. (заваараа). Бас Монголын түүх, Монгол номуудыг тусад нь жагсаавал зүгээр. Харин уг жагсаалтуудыг баяжуулахад Мэдлэгийн капитализм номын дугуйлан, Цахим өртөө холбооны гишүүдийн оролцоо чухал.