Sunday, October 2, 2011


Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй 10 усан оргилуур



“Трэви” усан оргилуур
Италийн Ром хотноо орших энэхүү усан оргилуурын өндөр нь 26м, өргөн нь 20м  юм. Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэйд тооцогддог энэхүү усан оргилуурт зоос шидвэл Ром хотноо дахин  ирдэг гэсэн эртний домог байдаг бөгөөд мөн хүслээ бодон шивнээд зоосоо шидвэл биелдэг ч гэж хүмүүс ярьцгаадаг байна. Энэхүү усан оргилуурыг үзэж сонирхох жуулчид домогт итгэн зоос шиддэг бөгөөд өдөрт 3000 евротой тэнцэх хэмжээний зоос энэхүү усан оргилуурт унадаг байна. “Трэви” усан оргилуурыг бариулах саналыг анх Ромын наймдугаар поп лам гаргаж 1762 онд тухайн үеийн нэрт архитектурч Жузеппе Панини хийж гүйцэтгэсан бөгөөд 1998 онд сэргээн засварлагджээ.








Монжукын шидэт усан оргилуур

Шидэт хэмээн нэрлэгдсэний учир нь үлгэрийн мэт гайхалтай өнгө өнгийн гэрэлд дуу хөгжмийн хэмнэлд бүжих мэт усны оргилох хөдөлгөөн бүр нь дуу алдам үзэсгэлэнтэй байдаг байна. Энэхүү усан оргилуур нь Испанийн Барселон хотноо байдаг бөгөөд үзэж сонирхох гэсэн жуулчдын цуваа огт тасардаггүй гэнэ. Архитектурч Карлес Буигасом1928 онд загварыг нь гарган 1929 онд Барселон хотноо болсон Олон Улсын үзэсгэлэнд зориулан барьсан байна. Тус усан оргилуурт 1980 онд хөгжим, гэрэл зэргийг нэмж суурилуулсан юм. 



Тиволын усан оргилуур
Энэхүү усан оргилуур нь Италийн эртний хот хэмээн нэрлэгддэг Тиволид байдаг бөгөөд Италийн сэргэн мандалтын үеийн архитектурын урлагийн гайхамшигт тод жишээ юм. Мөн ЮНЕСКО-ын дэлхийн өвд бүртгэгдсэн байдаг. Италийн католикийн их лам Ипполито II д'Эсте тухайн үеийн нэрт архетиктурч Алберто Галванигаар хийж гүйцэтгүүлжээ. Энэхүү усан оргилуурын үзэсгэлэнтэй дүр зургийн нууц нь түүнийг хүрээлэх цэцэрлэгт хүрээлэнд мөн оршдог байна.




Белажиогийн усан  оргилуур
Зугаа цэнгээний газар хэмээгддэг Лас Вегаст зочилж буй хүн бүрийн заавал очих ёстой газруудын нэг нь Белажиогийн усан оргилуур байдаг. Энэ нь тус хотын “Белажио” зочид буудлын урд байрладаг бөгөөд 140м хүртэлх өндөрт ус цацруулах нийт 1214 хоолой, 4500 гэрэлтүүлэг байдаг байна. Оройн 20:00 цагаас эхлэн хөгжмийн хэмнэлд янз бүр хувирах усан оргилуурын гайхалтай тоглолт шөнө дунд хүртэл үргэлжилдэг байна. Цаг агаарын байдлаас шалтгаалан үйл ажиллагааг явуулахгүй байх тохиолдол гардаг аж. Белажиогийн усан оргилуур нь 36,4 мянган метр кв. талбай бүхий хиймэл нууран дээр суурилсан бөгөөд WET (Water Entertainment Technologies-Усан үзүүлбэрийн технологи) хэмээх дизайны компани хийн гүйцэтгэж, бүтээн байгуулалтанд нийт 40 сая ам.доллар зарцуулагдсан байна.



Их Баялгийн усан оргилуур
“Сантэк Сити” хэмээх Сингапурын хамгийн том худалдааны төвийн газрын гадаргаас доош байрлах энэхүү усан оргилуур нь 1998 онд “Дэлхийн хамгийн том усан оргилуур” хэмээн Геннисийн номонд бүртгэгджээ. Эв найрамдалтай элбэг дэлбэг хангалуун амьдралыг билэгдсэн энэхүү усан оргилуур нь 1995 онд “Сантэк Сити” худалдааны төв баригдахад мөн хамт баригджээ. Хүрлээр хийсэн энэхүү том цагираг нь дэлхийн эв нэгдэл цаашлаад Сингапурын шашин шүтлэгийн ижил тэгш байдал болоод эв нэгдэлийг билэгдсэн бүтээл юм. Хүрлээр хийгдсэн 66м тойрог бүхий энэхүү цагирагийг ташуулдан налсан дөрвөн том багана байдаг ба энэхүү усан оргилуур нийт 1983,07м.кв талбайг эзлэх ба өндөр нь 13,8м юм.