Thursday, April 28, 2011

Оросын хуучны кинонуудыг YouTube-ээс 
үнэгүй




Өнөө хэр нь хүмүүсийн үзэх дуртай, хуучны орос кинонуудыг интернэтээр үнэгүй татан үзэх боломжтой боллоо. “Мосфильм” компани YouTube-тэй гэрээ байгуулан сор болсон шилдэг кинонуудаа англи орчуулгатайгаар олон орны үзэгчдэд хүргэхээр шийджээ. Эхний ээлжинд 50 кино байршуулахаар тогтсон байна.





“Мосфильм”-ийн мэдэгдсэнээр долоо хоног бүр таван шинэ кино нэмэх гэнэ. Ингэсээр оны эцэс гэхэд 200 киноны том сан YouTube-д бий болох нь ээ. Энэ төсөл өндөр чанартай бичлэгээр өөрсдийн киног үзэгчдэд өргөн дэлгэр үзүүлэх боломжтой болж байгаа төдийгүй хууль бусаар кино олшруулан борлуулагчдын үйлдлийг таслан зогсоох сайн талтай гэж тэд үзэж байна.