Thursday, May 5, 2011

Сансрын ахан дүүс
Тэртээ нэгэн мянга есөн зуун наян нэгэн оны гуравдугаар сарын хорин хоёронд Монгол Улсын иргэн Жүгдэрдэмидийн Гүррагчаа, хуучнаар ЗХУ-ын иргэн Владимир Жанибековын хамт сансарт нисэж, хүйлэн хөх огторгуйд найм хоногийг өнгөрөөн эх дэлхийдээ эсэн мэнд буцаж ирсэн нь хүн төрөлхтний түүхэнд нэгэн онцгой үйл явдал болсон билээ.