Tuesday, May 10, 2011

Дэлхийн үнэтэй зурагнууд
Дэлхийн хамгийн үнэд хүрдэг уран зурагнуудыг сонирхуулья гэж бодлоо. Эдгээр зурагнууд ихэнхдээ дэлхийн томоохон музейнуудад хадгалагддаг байна.
Жишээ нь Monalisa зургыг зарахад хүрвэл доорх  жагсаасан зурагнуудаас хол илүү үнээр зарагдах нь гарцаагүй. Monalisa г түүхэнд хамгийн өндөр үнээр даатгалд хамрагдсан зураг гэж үздэг байна. Парисын Louvre музейд хадгалагдаж байгаа энэ зургыг зарахаас илүүтэйгээр аюулгүй байдал дээр нь нилээд хэмжээний мөнгө зардаг аж.


1.    Adele Bloch-Baeur  н хөрөг  Зураач Gustav Klimt  $135,000,000
Зургийг 1907 онд Австрийн зураач Gustav Klimt зуржээ. Германчууд Австрийг эзлэн авах үед зургыг хураан авсан ба 2006 онд косметик үйлдвэрлэгч Ronard S. Lauder гэгч зургыг $ 135 саяар худалдан авсан байна. 
2.    Garcon a la гаанс  Зураач  Pablo Picasso  $ 104,100,000

Спанийн зураач Pablo Picasso н тосон будгаар зурсан энэхүү бүтээл нь Парис хотын нэгэн хүү гартаа гаанс барьсан байгааг харуулжээ. Зургыг 1904-1906 оны үед бүтсэн гэх ба энэ үед Picasso н зурагнуудад шар, улаан ,ягаан өнгө давамгайлдаг байв. 2004 оны 5 сарын 4нд НьюЁркын дуудлага худалдаандээр  $ 104.1 саяар зарагджээ. 

3.    Дора мууртай хамт  Зураач Pablo Picasso $95,200.000
Мөн л Pablo Picasso н бүтээл. 1941 онд зурсан.  Энэ зурагны талаар нилээд их цуу яриа байдаг нь энэхүү бүтээл Picasso тай 10 гаруй жил найзалсан түүний найз охин Дораг нь дүрсэлсэн  гэсэн яриа. 2006 оны 5 сарын 3нд НьюЁркын Sotheby дуудлага худалдаандээр $ 95.2 саяар зарагдсан байна. 


4.     Dr Gachet н хөрөг  Зураач Vincent van Gogh  $82,500,000
Японы Ryoei Saito  хэмээх бизнесмен энэ зургыг НьюЁркын Christie’s дуудлага худалдаандээр $ 82.5 саяар худалдан авсанаар Голландын зураач гэнэт л алдартай нэгэн болж хувирчээ. Ryoei Saito энэ зургандаа үнэхээр хайртай байсан учир хожим нас барахдаа зургыг чандарлахыг хүссэн байна. Энэ бүтээл нь 2 хувилбартай байдгаас нөгөө хувилбар нь одоо Парисын музейд хадгалагдаж байна. 



5.    Bal Au Moulin de la Gallet  Зураач Pierre-Auguste Renoir $ 78,000,000
1876 онд Францын зураач Pierre-Auguste Renoir зуржээ. 1990 оны 5 сарын 17 ны өдөр Sotheby дуудлага худалдаа дээр $ 78 саяар зарагдсан юм. Харин худалдан авсан хүн нь мөн Dr Gachet н хөргийг худалдан авсан Ryoei Saito   юм байна. 



6.    Massacre of the Innocents  Зураач Peter Paul Rubens   $ 76,700,000
1611 онд Peter Paul Rubens н зурсан энэ зургыг 2002 онд Sotheby дуудлага худалдаа дээр Kenneth Thomson гэгч Канадын баян бизнесмен $76.7 саяар худалдан авсан байна. 



7.    l’Artiste Sans Barbe  н хөрөг  Зураач Vincent Van Gogh $71,502,496
Хөрөг зурагнуудаараа алдартай Vincent van Gogh н бас нэгэн алдартай хөрөг. 1889 оны 9 сард Францад зуржээ. Ямар ч сахалгүй зурсан энэхүү хөрөг зураг бусад хөрөгнүүдээс адилгүй болж чадсан байна. 1998 онд НьюЁркд зарагдах үедээ хамгийн үнэтэй зурагнуудын нэг болжээ. 


8.    Rideau, Cruchon et Compotier  Зураач  Paul Cezanne  $60,502,500
1893-1894 оны хооронд зурагдсан ба 1999 онд мөн л Sotheby дуудлага худалдаа дээр $ 60.5 саяар зарагдсан байна. Худалдан авсан хүн нь баян айлаас гаралтай Whitney гэгч бөгөөд санхүүч, нийтлэгч, Холливуудын киноны продьюсер юм байна. 



9.    Femme aux Bras Croises  Зураач Pablo Picasso $55,006,000

Цэнхэр үе хэмээн нэрлэгддэг 1901 онд энэ зургыг зуржээ. Энэ үе Picasso н хувьд уйтгар гунигаар дүүрэн үе байсан бөгөөд гоо үзэсгэлэн, цэнхэр өнгийг ихэвчлэн зурж байсан гэдэг. 2000 оны 12 сарын 8 нд НьюЁркын Christie’s Rockefeller дуудлага худалдаа дээр $55 саяар зарагдсан байна. 


10.    Irises(Цахилдаг )   Зураач Vincent Van Gogh   $53,900,000

1889 онд нас бархаасаа 1 жилийн өмнө Францад зурсан байна. 1987 онд тухайн үеийн хамгийн үнэтэй зураг болж байжээ. Одоо Brentwood музейд хадгалагддаг. 

Бичсэн Ундрал