Wednesday, June 15, 2011

Монгол хэлний эргэлзээтэй бичигддэг үг


Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас “Монгол хэлний зөв бичих дүрмийг боловсронгуй болгох мэргэжлийн зөвлөлгөөн”-ийг хэл бичгийн эрдэмтдийн дунд саяхан зохион байгуулсан билээ.  Тус зөвлөлгөөнөөр кирил бичгийн зөв бичих дүрэм болоод олон хувилбараар бичдэг үгсийг нэг мөр болгон оноон тогтоох асуудлыг хэлэлцсэн бөгөөд бичихэд эргэлзээтэй нийт 700 орчим үгэн дээр санал солилцож эцсийн шийдвэрт хүрсэн байна. Өөрөөр хэлбэл цаашид бид тэдгээр эрдэмтдийн санал нэгдсэн доорх үгсийн хувилбараар ашиглаж эхлэх нь ээ.