Tuesday, July 5, 2011


999 морин хуурч

Сүхбаатарын талбайд өнөөдөр 11.00 цагт 999 морин хуурч хүүхэд морин хуураа уянгалуулан татаж, Завхан нутгийн соёлын өдрүүдийн арга хэмжээг нээлээ. Энэ сарын 11-ийг хүртэл үргэлжлэх тус нутгийн арга хэмжээнд эдгээр морин хуурч багачуудаас гадна олон уран бүтээлч оролцож байгаа билээ. Үүнд, 100 уртын дуучин 50 хөөмийч бүртгүүлсэн. Нийтдээ 2000 гаруй хүмүүс энэ урлагийн арга хэмжээнд оролцох ажээ.