Monday, August 8, 2011

Сургамжит өгүүллэг : Аав хүү хоёр
80 настай өвгөн 45 настай өндөр боловсролтой хүүтэйгээ хамт буйдан дээр сууж байна. Гэтэл нэг хэрээ цонхон дээр нь ирж суув. Аав нь хүүгээсээ "Энэ юу вэ?" гэж асууж гэнэ. Хүү нь: "Хэрээ байна" гэж хариулав. Хэсэг байснаа аав нь хүүгээсээ "Энэ юу вэ?" гэж хоёр дахь удаагаа асуув. 

Хүү нь: "'Ааваа би таньд хэрээ гэж хэлсэн шүү дээ!" гэлээ. Тун удалгүй хөгшин эцэг хүүгээсээ гурав дахь удаагаа "Энэ юу вэ?" гэж асуулаа. Хүүгийн хоолойд ямар нэгэн уур уцаар, бухимдлын аяс илрэн, аав руугаа хараад, "Хэрээ гэж байна! Хэрээ шүү дээ!" гэлээ. Хэдхэн хором өнгерөв үү үгүй юу ахиад л аав нь: "Энэ юу вэ?" гэж дерөв дэх удаагаа асууж гэнэ. Энэ удаа хүү аав руугаа хашгичин, "Та яагаад энэ асуултыг дахин дахин давтаад байгаа юм бэ? Би танд хэрээ гэж хэдэн удаа хэлэх ёстой юм бэ? Та үүнийг ойлгох чадваргүй болсон гэж үү?" гэлээ. Ингээд аав өөрийн өрөө рүүтээ яваад нэгэн хуучирч, элэгдсэн өдрийн тэмдэглэл авчрав. Энэ тэмдэглэлийг аав нь хүүгээ төрсөн цагаас нь эхлэн хөтөлсөн байлаа. Нэг хуудас эргүүлээд хүүгээ уншихыг хөгшин эцэг нь хүсэв. Хүүгийн уншсан хуудсан дээр ингэж бичсэн байв. "Өнөөдөр гурван настай хүү минь надтай хамт буйдан дээр сууж байтал цонхон дээр хэрээ ирж суув. Миний хүү надаас 23 удаа "Энэ юу вэ?" гэж асуухад би 23 удаа "Энэ бол хэрээ!" гэж хэлсэн юм. Хүүгээ нэг л асуултыг дахин дахин асуух бүрт нь би 23 удаа тэврэн авч үнссэн юм. Хэдийгээр миний томоогүй хүү намайг жаахан залхаасан ч гэсэн миний уур уцаар огт хүрээгүй билээ" гэжээ. Бяцхан хүү нь "Энэ юу вэ?" гэж 23 удаа асуухад аав нь уурлаж, удаарлалгүй 23 удаа үнсэж, хариулсан бол харин өнөөдөр аав нь хүүгээсээ дөрөвхөн удаа асуухад хүү уцаарлаж, уурлав. 
Хэрэв таны аав, ээж нас өндөр болж байгаа бол тэднийгээ дарамт, бэрхшээл шиг битгий харж байгаарай. Харин тэдэнтэйгээ эелдэгээр харилцаж, тэвчээртэй, хүлцэнгүй, халамжтай, даруу, сайхан сэтгэлээр хандах хэрэгтэй! Тэд биднийг төрсөн цагаас минь эхлээд асарч хайрлаж, хамгаалан өсгөсөн шүү дээ. Тиймээс бид өноөдрөөс эхлэн аав ээжийгээ аз жаргалтай, тайван амьдруулахын төлөө хичээн зүтгэх ёстой билээ. 

http://zaluu.com/free/index.php?tid=8&id=4253