Monday, August 1, 2011

Монголын мөнгөн тэмдэгт
Монголын мөнгөн тэмдэгт нь урт удаан жилийн түүхтэй.  
Нэг улсын мөнгөн тэмдэгтийн нэгжийн нөгөө улсын мөнгөн тэмдэгтийн нэгжээр илэрхийлэгдэх харьцааг валютын ханш гэдэг. Валютын хашийг тогтоохдоо валют тус бүрийн алтан баталгааг үндэс болгоно. Тухайн улсын мөнгөний нэгжид агуулагдаж байгаа алтны хэмжээб олон алтны албан ёсны үнийг үндэслэн палютын алтан баталгааг тогтоодог. Төгрөгийн алтан баталгааг үндэслэн түүний ханшийг ямар ч улсын валюттай харьцуулан тогтоож болно. Валютын ханшийг дотор нь албан (худалдааны) ба худалдааны бус гэж ангилдаг. Худалдааны бус валют нь худалдааны биш шинж чанартай дипломат төлөөлөгч солилцох, албан томилолт, жуулчлалаар харилцан зорчих, шуудан холбоо, тээврийн үйлчилгээний төлбөр төлөлцөх зэрэг харилцааны холбогдсон төлбөрийн тооцоонд хэрэглэгдэнэ. Тус улсын үйлдвэрлэл, үйлчилгээний бүх төрлийн төлбөр тооцоо зөвхөн улсын банкаар дамжин үндэсний валютын төгрөгөөр хийгддэг. 


Хүн төрөлхтөн түүхэн хөгжлийнхөө олон арван мянган жилийн турш мөнгөн тэмдэгт гэгчийг огт мэдэхгүй, түүнийг хэрэглэж ч байгаагүй үе байжээ. Цаг хугацаа улиран өнгөрөх тутам байгалийн бэлэн зүйлээр амьдрах боломж багассаны улмаас хүмүүсийн нэг хэсэг нь газар хагалж тариа тарих, нөгөө хэсэг нь мал маллах эсвэл уран дархан, ан агнуур хийх зэргээр бие биенээсээ ялгаатай олон янзын хөдөлмөр эрхлэх болжээ. Энэ явцад жишээ нь малчин хүн хонио тогоо буудайгаар, дархан хүн модон анижисаа ямаагаар солих зэргээр хэрэгцээгээ харилцан хангадаг байв. Улмаар энэ нь цааш хөгжсөөр хэрэгцээт эд бараагаа арилжин авч болдог тийм зүйл (эквивалент) тодорхой газар нутгийн хүрээнд бий болов. Тэр нь эртний Грек, Ром, Славянд мал; Скандинавын орнуудад арьс; Номхон далайн орнуудад үнэт хавч; Хятад, Абиссинд давс; Монголд цай болж байжээ. Гэтэл тодорхой нэг нутаг оронд бүх таваарыг сольж авч чаддаг эквивалент байсан таваар (өрийн хэрэгцээнээс илүү гарган арилжиж худалдахын тулд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн) нөгөө нэг нутаг оронд тэр чанараа хадгалж чадахгүй байв.


Монголын Эзэнт гүрний үе

Монгол туургатан ХүннүТүрэгУйгар гүрний үеэс зоосон мөнгө цутгаж арилжаа наймаанд хэрэглэж байсан баримтууд олон бий. Чингис хаан Монголын нэгдсэн тулгар төрийг үүсгэн байгуулж Сүхэс нэртэй алт, мөнгөн зоос цутгуулж улмаар 1227 онд дэлхийд анх удаа цаасан тэмдэгт хэвлүүлж гүйлгээнд хэрэглэжээ. Энэ нь Чингис хаан Монголын нэгдсэн эзэнт гүрнийг улс төрэдийн засагсоёлыг зангидан барьж нэгэн удирдлагад захирахдаа таваар мөнгөний харилцааг ухаалгаар ашиглаж байсныг харуулж байна.
Монгол туургатан 1236 онд төрөл бүрийн хэлбэр, хэмжээ, жинтэй зоосон мөнгийг нэгтгэн ижил хэмжээ, жинтэй зоос цутган гаргах "Мөнгөний шинэтгэл" хийж байжээ. Цаасан тэмдэгтзоосон мөнгө их хэмжээгээр гүйлгээнд гарган 1253 онд "Мөнгөний хэрэг эрхлэх хэлтэс" нэртэй мөнгөн гүйлгээ эрхэлсэн байгууллага буюу одоогийнхоор банк байгуулан ажиллуулж байлаа.Тэр үеийн зоосон мөнгө нь эхэн үедээ тодорхой тоо хэмжээ заагаагүй, төдтийн дэвсгэрт гэж ялгадаггүй байснаа 1241 онд "Их Монгол улсын мөнгө" нэртэй зоосыг анх удаа "Нэг" гэсэн тоотой гаргасан байна.
Хубилай хааны үед 1260 онд Монголын эзэнт гүрний нийслэл Хар хоринд "Мөнгө тушаах банк" байгуулж, улмаар аравт, хорьт, зуут, мянгатын дэвсгэрт бүхий мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд оруулан 1282 онд олон замд (худалдааны төв газруудад) тэгшитгэх банк нэртэй салбаруудыг байгуулан ажиллуулж байжээ.
Мөнгөний гүйлгээ эрчимтэй хөгжиж 1280-аад онд цаасан мөнгөний шинэтгэл хийж, 1327 онд хуучирсан цаасан мөнгийг шатааж устгах газартай болгон устгалын ажилд мужийн түшмэл гэрчээр оролцдог журам тогтоож байжээ. Монголын эзэнт гүрний хаанчлалын үед 100 гаруй удаа алт мөнгөн болон металл зоос, цаасан тэмдэгтүүдийг гүйлгээнд гарган хэрэглэж байв.


Манжийн үе

Монгол орон Манжийн эзэмшилд орж хэдэн зуун жил нухлагдахдаа үндэсний эдийн засаг, соёл, шинжлэх ухааны ололт бүтээлээ мэдрэхгүй болтлоо доройтжээ. Монгол оронд 1911 онд хувьсгалт хөдөлгөөн өрнөж 1921 онд Ардын хувьсгал ялж тусгаар тогтносон Монгол улсыг шинээр үүсгэн байгуулснаар өөрийн мөнгөний гүйлгээг шинэчлэх боломж бүрдсэн. Тэр үеийн Монгол улс нь үндэсний банк, санхүү, мөнгө зээлийн системгүй, зах зээлд нь хаант оросхятадын цаасан тэмдэгт, англиамерикмексик алт мөнгөн зооснууд, цутгасан гулдмай мөнгө, хятад манжийн юмбүү нэртэй мөнгөн цутгамал болон амбан шар, атан тэмээ, агт морь, хонь мал, хадаг, цай, ангийн үс зэрэг таваарууд зэрэгцэн арилжаалагдан мөнгөн гүйлгээ эдийн засагт сөргөөр нөлөөлөх болжээ.
Ийм нөхцөлд ялсан Ардын хувьсгалын дараа, Ардын засгийн газраас улс төр, эдийн засгийн амьдралыг өөрчлөн төвхнүүлэхэд чиглэгдсэн дэс дараатай олон чухал арга хэмжээ авч хэрэгжүүлсний нэг нь санхүү мөнгө-зээлийн системийг бүрэлдүүлэн хөгжүүлэх явдал байлаа.
Таваарын үйлдвэрлэл, арилжаа солилцооны цаашдын хөгжлийн явцад нэг төрлийн, хувааж жижиглэж, удаан хадгалж болдог, эвдэрч хуучрах нь бага чанар өөртөө агуулсан металл (тухайлбал зэс, хүрэл, мөнгө, алт) эквивалентын үүрэг гүйцэтгэх болжээ. Монгол оронд дээр үед бод мал, хонь, дараа нь цай, хадаг эквивалент таваарын үүрэг гүйцэтгэж байв. Хадаг нь хэмжээгээр бага, хөнгөн жинтэй их бага олон янз байсан нь гүйлгээнд хэрэглэхэд бод мал, хонь, цайнаас илүү тохиромжтой байв.


1921-1925

Хувьсгалын эхэн, тухайлбал 1921 оны 3 дугаар сард үндэсний санхүүгийн системийн эх суурийг тавьж 1924 оны 6 дугаар сарын 2-нд Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн Монголын худалдаа, аж үйлдвэрийн банк "Монгол банк"-ыг (хожим нь 1954 онд БНМАУ-ын Улсын банк болсон) нээж ажиллуулснаар эдийн засгийн шинэчлэл хийх алхамуудыг дэс дараатай хэрэгжүүлэх эхний оролдлого боллоо.
Үндэсний мөнгөн тэмдэгтгүй, улс орны зах зээл дээр гадаадын мөнгөн тэмдэгтүүд зэрэгцэн гүйлгээнд явж байсан нь хэдийгээр үндэсний санхүү банк үүсэн байгуулагдсан ч нэгдсэн санхүү, мөнгө зээлийн бодлогыг хэрэгжүүлэхэд бэрхшээл учруулж байлаа. Аажимдаа монголчуудын таваарын солилцоонд эхлээд зэс зоос, хожим нь цагаан мөнгө хэрэглэгдэх болжээ. Дэнс мөнгө, 1, 2, 5, 10, 50 лангийн ембүү мөнгө (нэг лан 37 граммтай тэнцэнэ), зоос гэдэг гурван төрлийн мөнгө монголын зах зээлийн гүйлгээнд хэрэглэгдэж байжээ.
Засаг төрөөс хувьсгалын эхэн үед авч явуулсан томоохон арга хэмжээнүүдийн нэг нь үндэсний мөнгөн тэмдэгтийг бий болгох явдал байв. Үүний тулд юуны өмнө улс орны мөнгөн гүйлгээг цэгцэлж, нэгэн хэмжүүрт шилжүүлэх шаардлагатай байснаас 1921 оны 8 дугаар сард мөнгөний нэгжээр "лан"-г түр хэрэглэж бүх төрлийн тооцоог лангаар үйлдэхээр тогтоож, нэг лан цэвэр мөнгөтэй хятадын мөнгөн янчаан, оросын алтан монетын нэг янчаан 42 мөнгийг тэнцүүлж, оросын мөнгөн төгрөгийг 2 лантай тэнцэхээр тогтоосон байна.
Санхүү зээл нь үндэсний мөнгөтэй шууд холбоотой, санхүүг судлахын тулд урьдаар мөнгөний шинж чанар, үүрэг зориулалтыг мэдэх шаардлагатай.
Төр засгийн өмнө өөрийн үндэсний мөнгөн тэмдэгттэй болох тухай асуудал ардын хувьсгал ялсан анхны өдрөөс эхлэн тавигджээ.
Ардын хувьсгалын ялалтын дараахь жилүүдэд тус орон эдийн засаг, улс төрийн талаар томоохон амжилт олж, Монголын худалдаа, аж үйлдвэрийн банк бэхжиж эрдэнэ металл, үнэ бүхий зүйлийн нөөцийг арвижуулан, үндсэн хөрөнгө нь нэмэгдэж, харилцагчдын хөрөнгийг цугларуулж, улс ардын аж ахуйд банкны байр суурь мэдэгдэхүйц нөлөөтэй болсон нь мөнгөний гүйлгээг өөрчлөн шинэчилж үндэсний мөнгөн тэмдэгтийг бий болгох нөхцөл бүрэлдүүлжээ.
1924 оны 8 дугаар сард хуралдсан МАХН-ын Ш их хурлаар Монголбанкны үйл ажиллагааны тухай авч хэлэлцээд "цагаан мөнгөн баталгаа бүхий мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд гаргах нь зүйтэй" гэж онцлон заасан бөгөөд БНМАУ-ын анхдугаар хурлын тогтоолд гадаадын мөнгө хэрэглэх нь улс орны эдийн засагт ихээхэн хор хохиролтой болохыг тэмдэглээд үндэсний мөнгөн тэмдэгт буй болгох нь чухал гэж заажээ.
Эквивалентын үүрэг гүйцэтгэхийн хувьд цаасан тэмдэгт хамгийн тохиромжтой учраас орчин үед хүн төрөлхтөн үүнийг түгээмэл хэрэглэж байгаа билээ. 1925 оны XII сарын 9-нд засгийн газраас үндэсний мөнгөн тэмдэгт—төгрөгийг гүйлгээнд гаргаж, 900 сорьцын 18 грамм жинтэй цагаан мөнгөн зоосыг "нэг төгрөг" гэж нэрлэх болов. Ийнхүү манай улсын үндэсний мөнгөн тэмдэгт анх бий болсон билээ. Төгрөг бий болгох хүртэл манай улсын зах зээлд гадаадын янз бүрийн орны (хятад, орос, мексик гэх мэт) цаасан болон зоосон тэмдэгт янчаан, бие мөнгө, цай, арьс шир нэгэн зэрэг худалдаа арилжаанд төлбөрийн хэрэгслийн үүрэг гүйцэтгэж байлаа.
1928 он гэхэд манай улсын албан байгууллага, ард иргэдийн болон улсын мөнгөн тооцоонд төгрөг хэрэглэж, үндэсний зах зээлд зөвхөн төгрөгөөр гүйлгээ хийх болжээ.
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын мөнгөн тэмдэгтийн цуврал

Данзангын доллар
50 цэнт
A0015.Danzan_$0.50x.jpg
1 доллар
A0017.Danzan_$1x.jpg
3 доллар
A0020.Danzan_$3x.jpg
 5 доллар
A0022.Danzan_$5x.jpg
10 доллар
A0024.Danzan_$10x.jpg
25 доллар
A0026.Danzan_$25x.jpg


1925
A0028.1925.A-7x.jpg

A0028a.1925.A-9x.jpg

A0030.1925-1x.jpg

A0031.1925-2x.jpg

A0033.1925-5x.jpg

A0036.1925-10x.jpg

A0037.1925-25.jpg

A0039.1925-50x.jpg

A0041.1925-100x.jpg


1939
A0043.1939-1.jpg

A0044.1939-3.jpg

A0046.1939-5x.jpg

A0047.1939.10.jpg

A0048.1939.25.jpg

A0049.1939.50.jpg

A0050.1939.100.jpg


1941 
A0051.1941.1.jpg

A0052.1941.3.jpg

A0052.1941.5.jpg

A0053.1941.10.jpg

A0054.1941.25.jpg

A0055.1941.50.jpg

A0056.1941.100.jpg


1955
A0057.1955.1.jpg

A0058.1955.3.jpg

A0059.1955.5.jpg

A0060.1955.10.jpg

A0061.1955.25.jpg


1981
A0075.1981.20.jpg


1993
A0078.1993.10mongo.jpg

A0079.1993.20mongo.jpg

A0080.1993.50mongo.jpg

A0081.1993.1.jpg

A0082.1993.5.jpg

A0083.1993.10.jpg

A0086.1993.20.jpg

A0089.1993.50.jpg

A0091.1993.100.jpg

A0094.1993.500.jpg

A0098.1993.1000.jpg

1994
A0092.1994.100.jpg

A0102.1994.5000.jpg


1995
A0104.1995.10000.jpg



1997
A0095.1997.500.jpg

A0099.1997.1000.jpg


1998
A0100.1998.1000.jpg

2000
A0090.2000.50.jpg

A0093.2000.100.jpg

A0096.2000.500.jpg

2002
A0084.2002.10.jpg

A0087.2002.20.jpg

A0105.2002.10000.jpg

2003
A0097.2003.500.jpg

A0101.2003.1000.jpg

A0103.2003.5000.jpg



2005
A0085.2005.10.jpg

A0088.2005.20.jpg



2006

A0108.2006.20000tug.No.16.jpg

20000_2006.jpg