Friday, August 5, 2011

Цөмийн хорт хаягдал хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?


Цөмийн хорт хаягдал буюу “радионуклид” гэдэг нь атомын цахилгаан станцын үйл ажиллагааны дүнд үүсдэг “цацраг идэвхит -тогтворгүй цөмтэй” атомуудыг хэлнэ.  Эдгээр атомууд нь цөм болон түүнийг тойрсон олон электронуудаас бүрдэх бөгөөд тогтворгүй цөмтэй учир байнгын урвалд орж, хагас задралын хугацаа нь харилцан адилгүй олон төрлийн радионуклидыг үүсгэдэг байна. Одоогийн байдлаар 3000 гаруй радионуклид нээгдээд байна.
 
Цөмийн хорт хаягдал хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?

Жишээлбэл: 239Pu нэртэй радионуклид 10 жилээс хэдэн 10 жилийн хугацаанд хүний биеийн элэг, төмсөг, өндгөвч, ясанд хуримтлагдан дээрх эрхтэнүүдийн хавдар болон системийн өвчнүүдийг үүсгэж үхэлд хүргэнэ. /хагас задралын хугацаа нь 24130 жил/
Цөмийн хорт хаягдал хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?

Цацруулж буй цацрагаар нь 3 төрөлд хуваана.Альфа-цацраг туяа : энэ нь гели цөмтэй 2 протон, 2 нейтроноос тогтсон байх бөгөөд хамгийн бага нэвтрэх чадалтай учир хүний арьсны хамгийн гадна давхрагыг ч нэвтэлж чаддаггүй байна.Бетта- цацраг туяа: энэ нь электрон юм уу позитрон /сөрөг цэнэгтэй электрон/ -оос тогтох бөгөөд дунд зэргийн нэвтрэх чадалтай. Хүний арьсаар шууд нэвтэрч чадах ч, хувцастай үед нэвтрэх чадал нь буурдаг байна.Гамма- цацраг: энэ нь альфа юмуу бетта цацрагийн шинэ холболтын дүнд ихэвчлэн үүсэх бөгөөд маш өндөр давтамжтай /радио долгион юмуу гэрлийн давтамжтай адил/ байдаг. Тиймээс ч маш өндөр нэврэх чадалтай учир хамгийн аюултай нь юм. Цацраг идэвхит бодисын хүний эрүүл мэндэд нөлөөлөх нөлөөлөл нь “ Цацраг идэвхит бодис”-ын үйлчилсэн тун хэмжээнээс шууд хамаарах бөгөөд нийт хүлээн авсан цацраг идэвхит туяаны хэмжээг Sv буюу sievert гэсэн нэгжээр илэрхийлнэ. 
Цөмийн хорт хаягдал хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?

Бид цацраг идэвхит туяанаас ангид байж чаддаг уу? Үгүй ээ. Бидний өдөр тутмын амьдралын радио- долгион, богино долгионоор ажилладаг багаж / шарах шүүгээ г.м/, рентгенд харуулах г.м үйлдлүүд нь мөн адил цацраг идэвхит туяаны нэг хэлбэр юм.Жишээлбэл: цаг онгоцоор нисэхэд 0,03 mSv, цээжний рентгенд харуулахад 0,05mSv, комьпютер томографид харуулахад 10 mSv, орчин тойрноосоо жил тутамд 2,4 mSv, 1986 онд Чернобилын ажилчид 150 mSv цацраг туяаг хүлээж авдаг байна.
Цөмийн хорт хаягдал хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?

Тэгвэл ямар хэмжээний туяа бидний бие махбодийг хордуулаад байна вэ? Хүний эрүүл мэндэд нөлөөлөх цацраг идэвхит бодисын түвшин10 mSv хүртэл – хүний эрүүл мэндэд нөлөөлөх шууд нөлөө байхгүй10 -1 000 mSv - Эхэн үеийн нөлөө байхгүй ч янз бүрийн хавдар үүсэх урьдчилсан нөхцөл болно.1 000 - 10 000 mSv – Үхэлд хүргэж чадах цацраг туяаны шалтгаант өвчинүүд үүснэ. Мөн хүн амд тохиолдох хорт хавдрын давтамж нэмэгдэнэ.10 000 mSv -ээс дээш - маш аюултай /1 mSv =1000 Sv/Ургамал болон амьтан дээр цацраг идэвхит туяаны үхлийн тунг туршиж үзэхэд дараах тооцоо гарчээ.1-10 Sv – сүүн тэжээлтэн, шувууд10-100 Sv - хавч биетэн, хэвлээр явагч хоёр нутагтан, загас, дээд ургамал100- 1 000 Sv - нялцгай биетэн1 000- 10 000 Sv – нэг эст, хөвд, бактери, замаг, шавьж
Цөмийн хорт хаягдал хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?

Цацраг идэвхит туяаны нөлөөллөөр бидний бие махбодийг бүрдүүлэгч эсийн ДНК-д гэмтэл үүснэ.1.Эхэн үед үүссэн гэмтлийг, бидний бие өөрөө засаж чаддаг.2. Улмаар гэмтсэн ДНК-г засах систем ажиллагаагүй болж бие мах бодь эсүүдээ өөрөө устгаж /апаптоз/ эхэлнэ. Энэ нь удамшилын мэдээллийн санг маш том аюулд оруулдаг.3. Энэхүү ДНК устгал дууссаны дараа, бие мах бодь эсүүдээ нөхөхийн тулд маш ихээр хуваагдаж эхэлнэ. Элэг, бөөр, уушги, бамбай булчирхай, шүлсний булчирхай, яс, ясны чөмөг, төмсөг, өндгөвч г.м аль ч эрхтэнд энэ механизмаар эргэшгүй ДНК-ийн гэмтэл үүсдэг байна.
Цөмийн хорт хаягдал хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?

• Цус төлжүүлэх тогтолцооны өөрчлөлт: цацраг идэвхит туяанд хамгийн өртөмхий хэсэг болох ясны чөмөг гэмтсэнээс болж -цусны цагаан эс багасч аливаа халдварт өртөмхий болох -ялтас эс багаснаас цус алдах-улаан эс буурснаас цус багадалтын шинжүүд илэрнэ.
Цөмийн хорт хаягдал хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?

• Мөн хоол боловруулах эрхтэний өөрчлөлтүүд болох бөөлжих, дотор муухайрах, хоолны дуршил буурах, маш хүчтэй хэвлийгээр өвдөх шинж илэрнэ. 
Цөмийн хорт хаягдал хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?

• Мэдрэлийн талаас толгой өвдөх, нойрмоглох, ухаан санааны байдалд хүртэл өөрчлөлт орно.

• Арьсанд цацраг туяаны үйлчлэлээс болж улайх загатнах г.м-ээс авахуулаад арьсны тос, хөлсний булчирхай хатингаршиж, холбогч эдээр солигдож болно. Үс унана.• Дотоод шүүрлийн эрхтэнүүдийн өөрчлөлтийн улмаас эрэгтэй эмэгтэй хүмүүс үргүйдэлд хүрэх, бамбай булчирхайн дутагдал, түүний хавдраас болж хүүхдүүд оюун ухааны хомсдолд орох аюултай. • Хөх, давсаг, бүдүүн гэдэс, элэг, уушги, улаан хоолой , өндгөвч, янз бүрийн миелома, ходоодны хавдрууд үүснэ.* Ургийн гаж хөгжилүүд ихэсч. Эрэмдэг зэрэмдэг хүүхдүүд олноор төрнө.
Цөмийн хорт хаягдал хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?