Monday, August 1, 2011

“…Морин туурайгаар эх түүхийг тамгалсан Монголын тухай тэгвэл би дуулж өгье Эх болсон буурал Монголынхоо тухай Энэ дэлхийд дуулах эзэн нь би байна…” хэмээн билиг танхай яруу найрагч Р.Чойном нэгэнтээ шүлэглэсэн байдаг билээ. Билиг танхай энэ л яруу найрагчийн хүслийг гүйцээж яваа дуучин бол Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Хонгорзул.