Sunday, August 21, 2011


Техник технологи хөгжсөн өнөө үед цахим сургалт олон олон давуу талтай болжээ.
Танхимын сургалт нь тогтсон хүгацаандаа нэг л удаа заадаг. Энэ нь удаан ойлгодог, мөн янз бүрийн шалтгаанаар хичээлдээ сууж амжаагүй тохиолдолд тухайн хичээлийг ойлгохгүй өнгөрөх нь бий. Тиймээс цахим сургалт нь танхимын учир дутагдалтай талыг нөхөж хичээлийн агуулгыг гэр, сургууль дээрээсээ, компьютер болон гар утаснаасаа үзэх, хичээлд оролцох, багш нар хичээл болон курс зохион явуулах таатай орчинг бүрдүүлсэн байна.   


            Цахим  сургалт хүмүүст ямар боломж олгох вэ?
 Суралцагч нарт өөрийн хэмнэлээр сурах боломжийг олгоно.
 Хүний сурах явц янз бүр байдаг. Зарим нь хурдан, зарим нь удаан ойлгодог. Цахим сургалтыг сонгосноор өөртөө тохируулан хичээллэх боломжтой болдог.
  1. Oюутан сурагчдад өөрийгөө хөгжүүлэх боломжийг олгоно.
  2. Багш нарт ч давуу байдлыг мэдрүүлнэ. Төлбөртэй цахим сургалтууд элбэг байдаг.. Орлогоо нэмэгдүүлж , оюунаа үнэлэх боломжийг бас л  цахим сургалт олгодог.  
  3. Ямар ч хүнд сурах, боловсрох боломжийг олгодог.
Монголд гэртээ сууж хүүхдээ хардаг, мөн сургуульд явах боломжгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэд олон байдаг.  Эдгээр иргэд маань интернэт ашиглан гэртээ сурч боловсрох боломжтой юм.
             Яаж сургалтанд хамрагдах вэ ?
             И-багш сайт нь бүх төрлийн хичээлийг агуулсан цахим сургалтын томоохон сайт юм.
            Та энэ сайтад гишүүнээр элсээд л бүх төрлийн  мэдлэгийг төлбөргүй эзэмших болно.
Ингээд би өөрийн суралцаж байгаа Веб дизайн сургалтын хичээлийг танилцуулж байна. Та ч гэсэн гишүүнээр элсээд сурах боломжтой. Танд ердөө интернэтэд холбогддог компьютер байхад л хангалттай. И-Багш цахим сургалтын сайт танд оюунаа цэнэглэх боломжийг олгож байна.