Monday, September 26, 2011

Хайрын сүлжээ (сургамжит өгүүллэг)

Үдшийн бүрий болмогц, залуу хээрийн замаар хуучин машинаараа гэртээ харихаар явж байлаа. Тосгонд нь байсан Левисийн үйлдвэр өвлийн ид хүйтнэзр хаагдсан тул амьдрал нь хэцүүхэн болжээ. Огтын шаардлагагүй л бол нутгийн энэ замаар машин бараг явдаггүй юм. Залуугийн ихэнх найз нар нь хот суурин бараадаж, ажил төрөлтэй болцгоож, мөрөөдлөө биелүүлэхээр нутаг орноо орхин явсан боловч тэр нутгаа сахин үлдэв. Энэ нутаг бол өвөг дээдсээс нь өнөөг хүртэл үе дамжин амьдарч буй түүний төрж өссөн нутаг билээ. Тэрээр нутгийнхаа замаар нүдээ аниад ч гэсэн явж, замын хажуугаар юу байгааг цээжээрээ хэлж чадна.
Харанхуйд цас будран орж байлаа. Явж байтал замын хажууд зогсож байсан машиныг бараг л харахгүй өнгөрөх дөхлөө. Хэдий орой болсон ч гэсэн машиныхаа хажууд хөдөлж ядах настай эмэгтэйг хараад залуу зогсохгүй байж чадсангүй. Тэр машинаа асаалттай нь орхиод шинэхэн мерседес машин руу очив. Залуу хичнээн инээмсэглэсэн ч, нөгөө эмэгтэйн санаа зовнисоор байлаа.Түүний машин эвдэрснээс хойш бүтэн цагийн турш ганц ч машин зогссонгүй. Тэр эмэгтэй дотроо, "Арай энэ хүн намайг цохичихоод, хамаг юмыг минь аваад зугтах гэж байгаа юм биш биз? Энэ залуутийн зүс царай нэг л биш, ядуу, өлсгөлөн байгаа нь харахад илт байна" гэж боджээ. Харин өнөө залуу эмэгтэйг хүйтэнд даарч чичрэн, өөрөөс нь айгаад байгааг анзаарав."Хатагтай би танд туслах гэсэн юм. Та машиндаа ороод жаахан дулаацах хэрэгтэй! Миний нэрийг Жон гэдэг" гэж тэр хэлэв. Машины зөвхөн дугуй нь л хагарсан байлаа. Жон тэр даруй дугуйг нь солиод, боолтуудыг нь чангалах зуур бүсгүй цонхоо нээж, түүнтэй ярилцаж эхлэв, Залуу арын багажны хайрцгийг хаасныхаа дараа ядарч яваа хүнд тусалсандаа тун их баяртай байлаа.Гэтэл нөгөө эмэгтэй залуугаас хичнээнийг төлөх вэ? гэж асуухад тэр: "Би танаас ямар ч шан харамж авахгүй. Хэрвээ та надад үнэхээр төлөх гэж бодож байгаа бол дараагийн удаа хэн нэгэнд тусламж хэрэгтэй болсон үед намайг бодоод туслаарай!" гэлээ. Жоны хувьд мөнгө амьдралд нь тийм ч чухал зүйл биш гэж боддог нэгэн бөгөөд хэрвээ түүнд туслахаар зогсоогүй бол бүсгүйд ямар нэгэн муу зүйл тохиолдож болох байсан шүү дээ. Бусдад ямар нэгэн хариу тус нэхэхгүйгээр туслах нь өөрийнхөө үүрэг гэж Жон боддог байв. Залуу хатагтайг машинаа асаагаад явах хүртэл нь үдэж өгөв. Жон бүхэл өдөржин цаашид яаж амьдрах билээ хэмээн сэтгэл нь хямарч өнжсөн ч гэсэн бас нэг хүнд туслаж чадсандаа сэтгэл нь сэргэн, гэрийн зүг давхин одлоо.Нөгөө эмэгтэй хөдөлснөөсөө хойш тун удалгүй замын дэргэд жижигхэн кафе байгааг олж харав. Гэртээ харихын өмнө хэсэг дулаацаад гарахаар зогслоо. Хөдөөний зоогийн газар болсон хойно суухад жаахан тухгүй байв. Гэхдээ нүдэнд дулаахан, ажилд хичээнгүй бие давхар бололтой зөөгч бүсгүй инээмсэглэн ирж, өөрт нь туслахад хатагтайн сэтгэл уужрав. Настай хатагтай дотроо: "Яагаад ч үгүй хүмүүс бүсдад ийм сайхан тусархаг байдаг юм бэ? Энэ бүсгүй бараг л төрөх дөхсөн байна. Ийм үед ажил хийсээр байгаа нь хэцүүхэн амьдардаг бололтой. Хүүхдээ гарахаар мөнгө төгрөгөөр их дутагдах байх даа" гэж бодлоо. Тэгтэл хээр ганцаараа ядарч явахад нь тусалсан нөгөө залуу санаанд нь орж ирэв. Хатагтай хоолоо идэж дуусаад, зөөгчийг 100 долларын хариултыг авчрах гээд явах хооронд хаалгаар бушуухан гарлаа. Зөөгч эргэн иртэл өнөө хатагтай алга болсныг үзээд, ширээ рүү нь гайхан хартал цаасан дээр нэг зүйл бичсэн байхыг анзаарчээ. Захиан дээр ингэж бичсэн байв. "Та надад өргүй. Би ч гэсэн залуу цагтаа үр хүүхэдтэй болохын жаргал зовлонг амсаж явлаа. Хэн нэгэн танихгүй хүн надад тусалсан шиг би чамд тэр л аргаар тусалж байна. Хэрэв чи надад энэ мөнгийг эргүүлэн өгөхийг хүсвэл бас над шиг хүнд туслаарай! Тэгээд миний тухай бодоорой! Хайрын энэ сүлжээ чамаар төгсгөл болохгүй байх гэж найдаж байна" гэжээ.Хийх ажил их үлдсэн ч гэлээ бүсгүй хэвлийдээ байгаа нялх үрээ бодоод маргааш үргэлжлүүлье хэмээн шийдлээ. Тэр үдэш орой болсон хойно орондоо унтахаар хажуулахдаа, өнөөх хатагтай, түүний өгсөн мөнгөний талаар бодож эхлэв. "Сайхан сэтгэлтэй энэ хатагтай өөрт нь болон хайртай нөхөр, удахгүй мэндлэх үрд нь мөнгө ямар их хэрэгтэй байгааг яаж мэдсэн юм бол? Хэрвээ тэр интэж туслаагүй бол ирэх сараас эхлээд бидний амьдрал хэцүү болох байсан даа". Нөхрийнхөө энэ талаар ямар их санаа зовж явааг бүсгүй маш сайн ойлгож байсан юм. Эхнэр нь нөхрийгөө үнсэн"Бүх зүйл сайхан болно! Сайн хүмүүс хорвоо дээр байгаа цагт аз жаргал хэзээ ч дундардаггүй юм. Би чамдаа хайртай шүү, Жон минь!" хэмээн шивнэлээ.