Tuesday, December 20, 2011

Түрийвчиндээ үргэлж задардаггүй мөнгө байлга



Мөнгөний өнгө үргэлж ногоон байдаг. Америкчууд ногоон өнгийн доллар үйлдвэрлэж байхдаа юу хийж байгаагаа сайн мэдэж байжээ. Ийм ч учраас доллар олон жилийн турш дэлхийн тэргүүлэгч валют хэвээр байна. Америкчуудын зарчмыг европчууд дуурайж тэд 100 еврогооо ногоон өнгөтэй хэвлэдэг болсон. Одоо Оросод ч гэсэн мянгатын дэвсгэртүүдийг ногоон өнгөтэй хэвлэж байна. Нэг доллар маш хүчтэй сахиус юм. Та хүсвэл 500 төгрөг, эсвэл оросын 1000 рублийг түүгээр орлуулж болно. Мөнгөний түрийвчинд үргэлж байх ёстой задардаггүй мөнгийг дараах байдлаар бэлдээрэй. Таны мөнгөн тэмдэгтийн дугаарт 6н тоо гурав дараалан орсон байх ёсгүй. Ер нь 3н 6 байхгүй бол сайн. Эс тэгвэл эсрэг үйлчилгээтэй. 




Задардаггүй мөнгөн дэвсгэрт дээр 3н 7 байвал хамгийн сайн. Энэ бол хувь заяаны бэлэг. Шинэ сар гармагц болж өгвөл шинэхэн дэвсгэрт ав, мэдээж дээр өгүүлсэнчлэн дугаартайг сонгоорой. Мөнгөө алгандаа барьж үр. Тэгээд бодол санаандаа энэ үед өөр дээр чинь яг ийм мөнгөн дэвсгэртүүдээр бороо орж байна гэж төсөөл. Үүнийг 1-3 минут хүссэнээрээ хий. Дараа энэ мөнгөө түрийвнийхээ тусгай тасагт хаалгаар нь дээш харуулж хий. Ингээд жилийн турш энэ мөнгөө бүү үр, бүү задал. Үүний утга учир юунд байдаг вэ? Учир нь мөнгөний түрийвч хэзээ ч хоосон байх учиргүй. Иймээс задардаггүй мөнгийг соронзон шиг татдаг, түүнийг дууддаг мөнгөн дэвсгэрт түрийвчиндээ хийж үргэлж биедээ авч яв. Тооны зурхай ба ид шидийн ухаанд мөнгөний тоог тав гэж үздэг. Өөрөөр хэлбэл мөнгөний өнгө нь ногоон тоо тав байх ёстой аж.