Tuesday, August 21, 2012

 “Микроскоп”-ын дуранд буусан “ер бусын” зурагнууд

Тэр аяар нь судлаад үл дундрах үлэмжийн гайхалтай оршихуйг цогцлоосон ид шидийн мэт ижилгүй эх дэлхийнхээ СОНИН ХАЧИНаас шинжлэх ухаан - оюуны шилмэл нээлт болсон бичил дуран авайд буусан “ер бусын” зурагнуудаас толилуулж байна.

1116d14dba5321ba2756569f345c5124.jpg



1. Тоос
Урт урт үснүүд болон тоос дарсан үр, муурны үс ноос зэрэг тоосонд дарагдсан гэрийн нэгээхэн хэсгийг “Микрокосмос” хэмээх номыг зохиогч Брэндон Брилл авчээ. Тэрээр энэхүү номдоо электрон микроскоп ашиглан хүрээлэн буй орчныхоо энгийн зүйлсийг сонирхон тольдсон олон сонирхолтой зургуудыг багтаажээ.
1326df1cd481308cccc1db8b5941cff1.jpg
Электрон микроскоп нь өнгө ялгадаггүй учир эдгээр зурагныхаа өнгийг хожим өгч дүрсжүүлсэн юм байна.
368dfc471e381b4db6784ed644a1a07b.jpg
2. Хүний хэл
Микроскопоор харахад хүний хэлний гадаргууд ийм тооны нян “аж” төрдөг байна.
c0480172dcc327c68dc344f42c0963c2.jpg
Хэлэн дээрх эдгээр бичил нянгууд нь амны хөндийн эвгүй үнэрийг үүсгэх таатай нөхцлийг бүрдүүлдэг байна.
c555cfd4b81103efc6d0d68c8e5e1399.jpg
3. Эр бэлгийн эс буюу Үрийн шингэн
Дэлхийн анхны үрийн шингэнийг 1677 онд Энтони Ван Лейвэньхук бичил дурай авайгаар харж илрүүлсэн бөгөөд тэрээр үүнийг хүн төрөлхтний үр удмыг залгуулах бяцхан амьтан гэж тодорхойлжээ.
eee2b54867ce1b0693d6b58c2510b6dc.jpg
Үрийн шингэн экспортод гаргаж үргүй нэгэнд үр заяах амьдралын сайхныг цэцэглүүлэх бизнес Дани улсад нилээд хөгжжээ.
302c42bea0702edf2f265e2611d0361b.jpg
4. Ургаж буй сормуус
Сормуус нь жирэмсний 22 - 26 дахь долоо хоногоос эхэлж ургаж эхэлдэг бөгөөд ургийн үсний өнгийг дагаж ургадаг байна.
f0cd82f132251c3e016eb76b667fce34.jpg
Сормуус уртасгах гоо сайхны ажилбарыг Хүрэл зэвсгийн үеэс эхтэй гэж үздэг бөгөөд эртний Египетэд нүдэндээ тоос шороо, жижигхэн ялаа, элс оруулахгүйн тулд хамгаалж уртасгадаг байсан гэдэг.
d244bb3304214023101a659e9dfb33a8.jpg
5. Тамхины цаас
Хөх өнгийн болор талстууд мэт харагдах энэ хэсэг бол тамхийг асаатай байлгахад хэрэгтэй нэмэлт бодис бөгөөд тамхи асч цаас нь шатах үед хүчилтөрөгч ялгаруулдаг гэнэ.
f309acedb900e010da1108634871f157.jpg
XX зууны дунд үеэс олноор хошууран хэрэглэх болсон тамхины цаасыг дуран авайд ийн буулгасан бөгөөд тамхи татагчдын талаас илүү хувь нь уушиг, амны хөндийн эмгэгтэй болж, хамгийн багаар бодоход амьдралынхаа 14 жилийг хий дэмий хорт утаанд хийсгэдэг ажээ.
82682ca095a698ae1e5bde147c284b61.jpg
6. Цинкийн оксид
Энэ бол бидний өдөр тутам хэрэглэдэг хоол хүнснээс эхлээд эмийн бэлдмэлд хүртэл ордог хиймийн нэг найрлага бөгөөд бичил дуран авайд түүний дүрс ийн харагддаг байна.
407802df7e638b53b30ed589b29dbee1.jpg
Цинкийн оксидын хэрэглээг эртний Энэтхэг болон Грек улсаас эхтэй гэж үздэг ба энэхүү бодис нь резин, тамхины шүүлтүүр, тос лосьон зэрэг бидний өдөр тутмын амьдралдаа хэрэглэдэг бараг бүх бүтээгдэхүүний найрлагад ордог байна.
81efd6831f1a14c251f69a5755aa3a3d.jpg
7. Полио
Полио нь нэгэн төрөл вирус бөгөөд 1955 онд вакциныг нь гарган аваагүй бол өдийг хүртэл хэдэн сая хүний амийг хайр найргүйгээр авч одох асар хүчтэй нян ажээ.
d1633f897fc5cdb5705da8d4b278edf9.jpg
Энэ нянгийн гаж нөлөөний тухай эртний Египетийн хадны сүг зургуудад томруун тусгасан байх бөгөөд хүнээс хүнд дамжин халдварладаг, өвчний явц түргэн, үе мөчний гажиг зэргийг үүсгэдэг гоц вирус юм байна.
b4f68c92f5efda6d474063cd19d76e1a.jpg
8. Витамин С
Биеийн дархлааг сайжруулж элдэв өвчнөөс урьдчилан сэргийлэх эрүүл мэндэд нэн тустай амин дэмийг бичил дуран авайгаар харахад ийм дүрс буужээ.
d44bbb056e83ee74c3f60ba79aab9f30.jpg
Витамин С амин дэмийн хэрэглээг тухайн улс орон тус бүрийн засгийн газраас тогтоож өгсөн байх бөгөөд ДЭМБ-аас өдөрт 45 мг хэрэглэхийг зөвлөдөг байна. Хэтрүүлж хэрэглэх нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй билээ.
4ed94b055b58389a13aa3c9e6ff6757a.jpg
9. Аспирин
Өвчин намдаах үйлчилгээтэй анагаах ухааны хосгүй бүтээлүүдийн нэг болох “Аспирин” эмний дотоод бүтцийг дуран авайгаар харахад үнэхээр гайхалтай цэцгийн дэлбээ мэт тансаг оршихуй харагдах аж.
3da1a56de7c6857e96fc782570ed8f44.jpg
Германы химич Феликс Хоффман анх анагаах ухаанд нэвтрүүлсэн Аспирин эмний хэрэглээ жил бүр 40.000 тонноор хэмжигддэг байна.
c4eed441b0ce357be49abb9722b007ce.jpg
10. Элс
Элсний бүтцийг микроскопоор харахад та бидний төсөөлж байснаас ч илүү тийм гайхалтай дүр зураг буужээ.
2ba23336e6faf7075251f6936f35b5c0.jpg
Элс цуглуулах нь нэгэн төрлийн хобби болоод байгаа бөгөөд дэлхийд хамгийн ховор элсний дээжийг цуглуулж, судлан шинжилж архивлах хоббитой тэднийг "Arenophile" хүмүүс гэж нэрлэдэг ажээ.
c886ee83ff9bfc3f3b5a239ea3e89125.jpg
11. Шөрмөсөн чулуу
Барилгын гол түүхий эдийн нэгт ордог уулын шөрмөсөн чулуу хэдий экстерьер шийдлийн хосгүй бүтээл болох ч нөгөө талаасаа хүний эрүүл мэндэд хортой буюу уушгийг гэмтээж, хорт хавдар үүсгэдгээрээ муу нэртэй байдаг ажээ. Чухам юу нь ингэтлээ та бидний уушгинд сөргөөр нөлөөлдөг юм бол, харцгаая.
66b7786c3bf1eabf040e14338afe9563.jpg
Шөрмөсөн чулуу нь 4000 гаруй жилийн түүхтэй археологийн үнэт олдвор бөгөөд 1970-аад оноос олборлолт болон ашиглалтын хэмжээ ихэсч тэр хэрээрээ олон мянган хүн уушигны эмгэгээс болж таалал төгсөж байсан юм байна.
27e5b7c46feedbab8a806f78d5805375.jpg
12. Архи
Зарим нэг өнгөний сонголт дээр “хачир” нэмсэн байж болох архины бүтцийн эдгээр зургуудыг алкохолын төрлийн төрөл бүрийн ундааны микроскоп зургийг авдаг “BevShot”-ын хамт олон авчээ.
32ded1808c45c20bd5a69b1655bbed77.jpg
Аливаа биетийг бичил дуран авайгаар тольдож гүнийг нь судлах явдал сүүлийн үед урлагийн түвшинд хөгжих болжээ. Зурагт: Пина Колода коктейль
002cfafbbb84e64b00da4e09426025b7.jpg
Оросын цагаан архи
a1798fa3051f22e4df127dc2df823fe3.jpg
13. Шумуулны толгойн хэсэг
554fc93b4e4e1421bf579759dde26c7f.jpg
Дэлхийн хамгийн аюултай мөн биш эсэхэд одоо ч маргаан үүсгэдэг зун цагийн хортон амьтны толгойн хэсгийг электрон бичил дуран авайгаар харахад иймэрхүү дүрс харагддагийг Брэндон Брилл "Микрокосмос" номдоо оруулжээ.