Tuesday, April 2, 2013

Балба (Nepal) үнэхээр азтай орон юм. Буддын өлгий нутаг гэдгээс гадна энэ газар дэлхийн бараг бүхий л өндөрлөг газрууд байдаг. 14 ширхэг 8000 гаруй метр өндөртэй уулс бий бөгөөд үүний 8 нь Балбад байрладаг. Мөн дэлхийн хамгийн өндөр уул болох Эверэст нь Балбад байдаг аж. Ингээд дэлхийн хамгийн өндөрлөг газар болох Эверэстийн талаар илүү ихийг мэдэж авцгаая.



Эверэстийг “Жомолунгма” гэдгээр нь хүн бүр мэднэ. Эверэст хэмээх нэрийг Энэтхэг Британийн геодезийн эрхэм Жорж Эверэстийн нэрээр нэрлэсэн бөгөөд анх Жоржийн багийнхан 1852 онд “Жомонлунгма” уулын өндрийг хэмжиж, дэлхийн хамгийн өндөр оргил болохыг нь баталсан байдаг. 



Одоо болтол Эверэстийн өндөр төдийлөн тодорхойгүй байжээ. Энэтхэгийн математикч Радханат Сикдар нь Эверэстийн 2400 метрийн өндөрт гарсны дараа хэмжээс хийснээр түүнийг дэлхийн хамгийн өндөр цэг хэмээн тодорхойлсон юм. Баталгаатай хэмжээсийг 4 жилийн дараа хийсэн бөгөөд 8840 метр болох нь батлагджээ. 



Үүний дараа Эверэстийг хэд хэдэн удаа хэмжсэн байна. Хэрэглэж буй арга барилаасаа шалтгаалан түүний өндрийг янз бүрээр хэмжиж байсан бөгөөд хамгийн өндөртөө 8872 метрийн өндөр хүртэл тоологдож байжээ. Харин одоогийн байдлаар албан ёсоор энэхүү уулын өндөр нь 8848 метрийн өндөрт оршиж байгаа бөгөөд үүний 4 метр нь цасан оргилд нь багтах аж. 

Энэ хүйтэн, цаст ууланд -60°C байдаг бөгөөд орой дээрээ 200км\цаг хүртэл ширүүн цасан шуурга болдог байна. 7925 метрийн өндрөөс эхлэн аюултай бүс эхэлдэг бөгөөд энд ердөө л 30%-ийн хүчилтөрөгч байдаг аж. Үүнээс гадна их хэмжээний мөс, цас нурах гэх мэт аюулт үзэгдлүүд тохиолддог учир тэр болгон хүмүүс оргилд нь гарч чаддаггүй нь үүнтэй холбоотой юм. Орчин үед технологи хөгжсөн ч Эверэстийн оройд гарахад 2 сар шаардагдах тохиолдол ч бий. 



Эверэстийн оргилд хүрэхэд нөлөөлөх бас нэгэн хэцүү зүйл нь “Эверэст” Балба болон Түвдийн хилийн голд оршдогт байгаа юм. Зарим тохиолдолд Балба, Түвд ээлж ээлжээрээ жуулчдыг оруулах үүд хаалгаа хааж байдаг. 1953 оны 5 сарын 29-нд хамгийн анх Дэнзэн Норов (Түвд хүн) болон Эдмунд Хиллар (Шинэ Зеланд) нар энэхүү уулын оргилд хэд хэдэн бүтэлгүй алхмын дараа гарч чаджээ. 



Эверэст уул нь хэд хэдэн нэртэй билээ. Хамгийн алдартай нь “Эверэст” хэмээх нэр бөгөөд харин Түвдийн хувьд “Жомолунгма” гэж нэрлэх нь бий. Харин Балбад “Сагарматха” хэмээн нэрлэдэг байна.



Өнөөдрийн байдлаар Эверэстийн оргилд амжилттай гарсан 4000 гаруй хүн байгаа гэнэ. Харин ажилтгүй бөгөөд оролдсон, аялал хийсэн хүмүүсийн тооцвол маш их тоо гарна. Уулын оргилд хүрсэн зарим хүмүүс тодорхой хэмжээний рекордуудыг эвдэж байсан юм. Энэ нь нэмэлт хүчилтөрөгчгүйгээр нэг хоног байсан, Эерэстээс цанаар буусан гэх мэт. 2001 онд Эверэстийн оргил дээр хараагүй Америк иргэн Эрик Вейхенмайер гарсан юм. 2006 онд хоёр хөлөө тайруулсан Марк Инглис мөн гарч чаджээ. Эверэстийн оргил дээр гарч чадсан хамгийн анхны эмэгтэй бол японы иргэн Дзюнко Табэй 1976 онд гарчээ. 



Эверэстэд хийх судалгааны талаар Англичууд 1893 оноос хойш ярьж, төлөвлөж байгаа хэдий ч зарим нэг шалтгааны улмаас жил бүр хойшлогдсоор л байсан байна. 1921 онд хамгийн анхны судалгааны баг Эверэстийг зорихоор шийдсэн бөгөөд эхлэлийг нь Жаржингаас тавьсан байна. Судалгааны гол зорилго нь энэхүү уулруу авирах замыг олох явдал байсан юм. Үүнээс хойш хэд хэдэн удаа англичууд Эверэстийн оргилруу хүрэхийг эрмэлзэж байсан ч цаг агаарын байдал, туршлагагүйгээсээ болоод замаасаа буцаж байжээ. Тэдний ийнхүү аялал хийх бүрт хүний амь нас эрсдэж байсан байна. 



Үүнээс болоод англичууд нэг хэсэгтээ энэ уулын оргилд хүрэх аялалыг хийхээ больсон бөгөөд Дэлхийн 2-р дайны дараа л дахин энэ талаар бодож эхэлжээ. Ингээд дахин хэд хэдэн туршилт, судалгаа хийж явсан бөгөөд эцэст нь 1953 онд Дэнзэн Норов (түвд хүн) болон Эдмунд Хиллар нар Эверэстийн оргилд хүрч чадсан байна. 



Гэхдээ Эверэст бол “үхлийн уул” юм. Энэ уулын оргилд хүрэхийг зорилго болгон явсан уулчид эргэж ирэхгүй ч байх магадлалтай гэдгээ бүгд мэднэ. Үхлийн шалтгаан нь хүчилтөрөгчийн дутагдал, зүрхний өвчин, хөлдөлт эсвэл ямарваа нэгэн гэмтэл бэртэл гэх мэт. Нэгэн тамирчин хэлэхдээ: “8000 метрийн өндөрт өөртөө л анхаарал тавих боломжтой. Чиний хүч дээд цэгтээ хүртэл алдагддаг учир өөр хүнд туслах боломжгүй болдог”- гэжээ. 

2006 оны 5 сард болсон гамшиг дэлхийн дахиныг цочроосон билээ. Энэ нь бага багаар хөлдөж буй Дэвид Шарпагийн хажуугаар 42 уулчид түүнд огт туслалгүйгээр өнгөрсөн юм. Эдгээр хүмүүсийн нэг нь “Discovery” телевизийн хөтлөгч байсан бөгөөд тэрээр нас барж буй хүнээс ярилцлага авч, түүний гэрэл зургийг дарахыг оролдсон байна. 



Энэ олон жилийн хугацаанд 200 гаруй хүн амь насаа алдсан бөгөөд цөөхөн хэдэн хүний цогцсыг л уулын оргилоос буулгаж, зохих ёсоор нь оршуулж байсан байна. Хэдий чинээ өндөрт гарна, төдий чинээ хүмүүс хүн чанараа алдах нь Эверэстийн хууль юм. Хэрвээ хамт яваа нэгэндээ туслах гэж зогсвол хүсэл мөрөөдлөө биелүүлж чадахгүй болох бөгөөд харин эргэж ирэхэд нь тусламж аль хэдийн хэрэггүй болчихсон байдаг байна. 



Энэ аймшигт уулын оргил дээр гарч чадсан хүнд ямар сэтгэгдэл төрдөг бол?... Баяр баясал, уйтгар гуниг, бахархал. Магадгүй энэ уулын орой дээр гарч чадсан юм чинь бусад уулууд нь хэтэрхий жижиг мэт санагдаж гуниглаж байж ч болох юм.



1823-1843 оны үед Эверэст хамгийн өндөр уулын тоонд багтдаггүй байжээ. 1921 онд Эверэстийн хамгийн анхны судалгааны аялалыг зохион байгуулахаар шийдсэн бөгөөд 1922 онд Мэллори удирдагчтай баг энэ уулын оргилд гарахаар явсан боловч туршлага дутуун улмаас аялалыг гүйцээлгүй эргэн ирсэн байна. Ээлжит аялал 1924 онд болсон бөгөөд аялагчид 8125м-ийн өндөрт гарч чаджээ. Харин дараагийн өдөр нь багийн нэг тамирчин 8527 м-ийн өндөрт гарсан ч буцаж буух шаардлагатай болсон юм. Хэсэг хугацааны дараа эдгээр баг тамирчид Эверэстийн орой дээр гарах ээлжит оролдлогоо хийсэн боловч ганц ч хүн эргэж ирээгүй байна. Эдгээр хүмүүс уулын оргил дээр байсан байх магадлал бий. 1952 онд Швейцарийн баг тамирчид энэ уулан дээр гарах оролдлого хийсэн бөгөөд багийн гишүүд болох Ламберт, Тейцинг нар хоёр удаа 8000м-ийн өндөрт гарсан ч цаг агаарын шалтгаанаас болоод эргэж, буцаж байжээ. 

Ингээд 1953 онд английн баг тамирчид болон Шинэ Зеландын Э.Хиллари нар Эверэст рүү явжээ. Англичуудын хувьд Эверэстийн оргил дээр гарах нь Елизавете II-р хатан хаанд зориулан барих бэлэг хэмээн үздэг байв. 5 сарын 27-нд английн анхны хоёр уулчин болох Эванс болон Бурдиллон нар Эерэстийн өмнөд оргил дээр гарч чадсан бөгөөд хүчилтөрөгч болон майханаа үлдээгээд явсан байна. 

Харин 1953 оны 5 сарын 29-нд түвд хүн Дэнзэн Норов болон Шинэ Зеландын уулчин Эдмунд Хиллари нар анх Эверэстийн хүнд хэцүү оргил дээр гарч чаджээ. 1978 оны 5 сарын 8-нд Р.Месснер болон П.Хабелер нар Эверэст рүү хүчилтөрөгчгүй гарсан нь үнэхээр гайхалтай зүйл болжээ. Месснер хэдэхдээ: “Тэрхүү уулын оргил дээр гараад би бараг өөрийгөө ч мэдрэхгүй байсан. Би арайхийж амьсгалж байсан энгийн нэгэн биет болон хувирсан байсан” -гэжээ. Харин 1975 оны 5 сарын 16-нд Японы эмэгтэй уулчин Эверэстийн оргилд гарсан байна. 1982 оны 5 сард Орос улсын тамирчид Эверэстийн оргилд гарч чаджээ.