Wednesday, May 8, 2013

Хоолыг хэрхэн чимэглэх вэ?



Хоолыг хэрхэн чимэглэх вэ?

Юуны түрүүнд тухайн хоолыг идэх үү, үгүй юу гэдгээ гадаад үзэмжнээс нь харж шийддэг нь бидний зан билээ. Үнэхээр амтлаг сайхан харагдаж байвал бидний хоол идэх дур хүсэл төрж яагаад ч юм заавал амсаж үзмээр санагддаг. Үүнээс гадна гоё чимэглэсэн хоол нь баярын ширээний гайхалтай чимэг болж, таны ямар гэрийн эзэгтэй болохыг зочид, найз нөхдийн тань дунд харуулах болно. Тиймээс эзэгтэй танд болон охид бүсгүйчүүддээ зориулан гайхалтай сайхан чимэглэсэн хоолны гэрэл зургуудыг хүргэе. Та ч гэсэн хийгээд үзэж болох л юм.



Гарын алгыг хэрхэн унших вэ?
Гарын алга дээр амьдралын зурлага бичээстэй байдаг гэж үздэг. Тиймээс ч гарын алгыг зөв уншиж сурвал магадгүй өөрийн ирээдүйг урьдчилан төсөөлж, таамаглаж болох болов уу?... Ингээд гарын алган дээрхи зурлагыг хэрхэн уншиж болох талаар хүргэе.


Thursday, April 18, 2013

Олон улсын цэцэгийн үзэсгэлэн нээгдэнэ. 

Ирэх 20-ны өдрөөс эхлэн 10 сарын 20-ны өдөр хүртэл 6 сарын хугацаанд нээгдэх Чүнчон  Олон улсын цэцгийн үзэсгэлэн  нээгдэхэд бэлэн боллоо.
Чоннам аймгийн Чүнчон хотод нээгдэх уг цэцгийн үзэсгэлэн Солонгос улсын түүхэнд хамгийн том  талбай  буюу 111210  ㎡ талбайг  эзэлсэн   бөгөөд 11 орны 23 баг , 83  цэцгийн мандалыг үзэгчдэд зориулан бэлдээд байна. Цэцгийн эх орон гэгдэх Голланд улсын цэцэгчид энэ удаа хамгийн том талбайд өнгө өнгөөр алагласан  цэцэг тариад байгаа бол Франц, Итали , Герман улсын цэцэгчид хүлэмжинд тарьж ургуулдаг , дэлхиийд ганцхан гэгдэх нэр төрлийн цэцэгсээ үзүүлнэ гэжээ.
(Дэлгэрэнгүйг эндээс харна уу . http://www.2013expo.or.kr/?c=5/15/65)


Sunday, April 7, 2013

СЭТГЭЛ ХӨДӨЛГӨМ,СТРЕСС ТАЙЛАХ АГШНУУД  /ФОТО/

Tuesday, April 2, 2013

Балба (Nepal) үнэхээр азтай орон юм. Буддын өлгий нутаг гэдгээс гадна энэ газар дэлхийн бараг бүхий л өндөрлөг газрууд байдаг. 14 ширхэг 8000 гаруй метр өндөртэй уулс бий бөгөөд үүний 8 нь Балбад байрладаг. Мөн дэлхийн хамгийн өндөр уул болох Эверэст нь Балбад байдаг аж. Ингээд дэлхийн хамгийн өндөрлөг газар болох Эверэстийн талаар илүү ихийг мэдэж авцгаая.


Monday, February 4, 2013


“ХААИС-Оюуны-Эрэл”

“ХААИС-Оюуны-Эрэл” клубын гишүүд бүтээлч санаачлагаар багш нараа баярлуулжээ 2013.02.01-нд Монголын багш нарын баярыг тохиолдуулан “ХААИС-Оюуны-Эрэл” клубын гишүүд ХААИС-ийн “Агро-Биологи”-ийн сургуулийн 1-р курсын 24 оюутантай хамтран сургууль дээрээбагш нараа баярлуулах хөтөлбөр санаачлан амжилттай зохион байгууллаа. Тус үйл ажиллагаагаар дамжуулан тэнхимийн 20 багшдаа мэндчилгээ, сэтгэлийн халуун аарцаар баярын мэнд хүргэж мөн сургуульдаа багш нартаа зориулсан ханын самбар хийж өлгөсөн байна. ХААИС-ийн “Агро-Биологи”-ийн сургуулийн захирал Д. Нансандулам багшийн сэтгэгдэлээс дурдвал: 7, 8 жил захирал хийхдээ багш нарын мэндчилгээ болон ийм бүтээлч санааг хүлээн авч байсангүй ээ. Анх удаа ийм бүтээлч үйл ажиллагааг үзээд маш их баяртай байна оюутнууддаа баярлалаа. Ийнхүү “ХААИС-Оюуны-Эрэл” клубээс маань санаачилсан багш нараа баярлуулах хөтөлбөрийн маань үр дүнг хүртсэн багш нар маань ч, зохион байгуулсан бид бүхэн ч сэтгэл хангалуун сайхан болж өнгөрлөө. Шинэ оны эхний үйл ажиллагаа маань амжилттай хэрэгжсэнд баяртай байна. Дараа дараагийн сургууль дээрээ санаачлан зохион байгуулах ажлуудаа илүү сайн хийх урам авсан боломжийг олж харсан цаг хугацаа байлаа. Хамтран зохион байгуулсан “Агро-Биологи”-ийн сургуулийн 1-р курсын 24 оюутнууддаа баярлалаа.