Thursday, April 21, 2011

1. http://www.elllo.org/
 
"Elllo" харь хэлийг сонсч, ойлгох чадварыг тань хөгжүүлнэ. Дэлхийн өнцөг булан бүрээс уг сайтад нэгдсэн олон өөр аялгатай хүмүүс спорт, аялал жуулчлал, тоглоом, урлаг гээд бүх л сонирхолтой сэдвээр ярилцахыг эндээс сонсч болно. Аудио хичээл бүрийн доор тухайн сэдэвтэй холбоотой текст бий. Тиймээс мэдэхгүй үгсээ "шүүрч" сонсохгүй нь гэж төвөгшөөх хэрэггүй. Та энэ хуудаснаас мөн дуртай англи дуугаа сонсч болно.



2. http://funeasyenglish.com/

Англи хэл сурахыг хүсэгчдээс гадна хэлний боломжийн мэдлэгтэй, түүнийгээ бусадтай хуваалцахыг хүсэгчдэд зориулан хэрхэн багшлах тухай заавар, зөвлөгөөтэй "Fun Easy English" анхан шатны хичээлүүдээрээ бусад сайтаас ялгардаг. Мөн дүрэм, дуудлагын тун ойлгомжтой заавар, хялбар аудио хичээлтэйгээс гадна хар яриа, хэлц үгсийн баялаг сантай. Үгсийн сангаа баяжуулахыг хүсэгчдэд зориулсан хичээлүүд нь сонирхолтой зурагтай, зарим нь бүр дагалдсан бичлэгтэй.


3. http://www.go4english.com/


Британий консул буюу Их Британийн олон улсын соёлын төвийн харъяа уг цахим хуудас англи хэл сурахад тустай мэдээлэл ихтэй бөгөөд багш, сурагч, бага насныханд зориулсан гурван бүлэгтэй. Шалгалтын хуудас бөглөх, дуу сонсох, тоглоом тоглох зэрэг олон сонирхолтой буланг нь үзээрэй.

4. http://lang-8.com/

Lang-8 англиар бичих чадварыг тань хөгжүүлнэ. Хэл солилцооны төдийгүй танилын хүрээгээ тэлэх төв гэж болох энэ сайтад бичсэн тэмдэглэлийг тань эх хэл нь англи хүмүүс засч, алдааг тань хэлж өгнө. Хүсвэл энэ сайтад эх хэлээ болон өөр мэддэг хэлээ бусдад зааж болох юм. Багшилна гэдэг өөрөө дахин сурахын нэр гэдэг дээ.

5. http://www.busuu.com/

Сурахыг хүссэн ямар ч хэлээ "Busuu"-аас сонгож болно. Хэл бүр цөөн ч атугай хичээлтэй бөгөөд бичих, унших чадварыг тань хөгжүүлэх бичлэг, тексттэй. Мөн сурч буй болох хуваалцахыг хүссэн хэлнийхээ бүлэгт бүртгэгдэж, бусад гишүүнтэй ярилцан сайжруулж болно.

6. http://www.livemocha.com/

Уг веб хуудас нь хэл солилцооны бусад цахим хуудсуудын адил ижил сонирхолтой хүмүүстэй холбогдоход мөн тусалдаг. Хэлний мэдлэгээ сайжруулахын тулд энэ цахим хуудас дахь англи хэлний олон хичээлээс өөрийн төвшнийхийг сонгож болохоос гадна гишүүдтэй найзын холбоо тогтоож, харилцан нэгэндээ багшилж болно.

7. http://www.vocabsushi.com/

VocabSushi цахим хуудас нь хэлний бусад сайтаас ялгаатай нь үгсийн санг тань баяжуулахад чиглэсэн. Гол нь өдөр тутмын амьдрал, мэдээ сэлт болон дуу, кино гээд сурах бичгийн баригдмал сурталтаас илүү жинхэнэ ертөнцөөр дамжуулан хэлээ сайжруулахад дөхөм болдгоороо ийм төрлийн бусад сайтаас ялгардаг. Мэдэхгүй үгийн утгыг өгүүлбэрт оруулан ойлгож, дараа нь сонсч, эцэст нь багахан шалгалтаар өнөөх үгээ сурсан эсэхээ мэдэж болно.

8. http://www.bbc.co.uk/worldservice/learningenglish/

Британий мэдээллийн төв агентлаг ВВС-ийн Learning English булан англи хэлний дүрэм, дуудлага, үгсийн сан гээд англи хэлнийг сурагч хүн бүхэнд хэрэгтэй зүйл ихтэй. Уг сайт дахь хамгийн сонирхолтой, өгөөжтэй сургалт нь "6 Minute English" бөгөөд хүссэн хичээлээ мр3 болон pdf форматын аль алинаар татаж авч болно.

9. http://www.learnenglish.de/

Арав гаруй жилийн туршлагатай уг цахим хуудас англи хэл сурагч болон багшлагчдад хэрэгтэй олон гарын авлага, шалгалтын материалуудтай. Шинэ үг сурахдаа зургийг нь харж болдог мөн англи хэл сурахад юуг чухалчлах зэргийг зөвлөсөн нүүр хуудастай уг сайтын хөгжилтэй тестээр өөрийгөө сориорой.

10. http://www.examenglish.com/

TOEFL, CPE, KET болон ESL/EFL-ийн олон улсад алдартай, түгээмэл олон шалгалтын загвар тестээр дүүрэн уг сайт мөн унших, сонсох, бичих чадварыг тань хөгжүүлэх олон хичээлтэй. Шинэ үг тогтоох чадвараа ч эндээс шалгаж болно.