Friday, April 22, 2011

“Go green” марк 


Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийн тулд байгаль орчноо хэрхэн хамгаалах талаар мэдлэгтэй байх хэрэгтэй. Үүний тулд хүмүүсийн далд ухамсарт нөлөөлөх нь хамгийн үр дүнтэй арга хэмээн Америкийн шуудангийн үйлчилгээнийхэн үзжээ.

Энэ зорилгоор тэд “Go green” хэмээх 16 сери маркаа саяхан худалдаанд гаргасан байна. Сери болгон нь хү мүүсийг хүрээлэн буй орчноо хамгаалахын тулд юу хийх хэрэг тэйг үзүүлсэн зураг болон найрсаг уриалгатай. Тухайлбал, “Мод тарьцгаая”, “Дахин ашиглах боломжтой тор, сав хэрэглэе”, “Шаардлагагүй үед гэрлээ унт раацгаая” гэх мэт уриа маркнууд дээр байна.
Үүгээрээ тэд марк харсан хүн бүхний толгойд “Байгалиа хайрла” гэсэн дохио өгч, сануулах зорилготой юм. 16 сери маркийг долоон ам.доллараар худалдаж байгаа аж.