Tuesday, April 26, 2011

Уриалга

Их эзэн Чингис хааны тухай “GENGHIS KHAN AND THE MAKING OF THE MODERN WORLD” буюу “ӨНӨӨГИЙН ЕРТӨНЦИЙГ ҮНДЭСЛЭГЧ ЧИНГИС ХААН” ном Дэлхийн шилдэг номоор шалгарахад таны санал чухал. www.jwf.mn хаягаар орж саналаа өгөхийг уриалж байна.
   “Монгол” гэдэг нэгэн нэр Ертөнцийн түүхийн сүүлийн хоёр мянган жилийн байр сууринд хамгийн хүчирхэг гүрэн улсыг байгуулж даян дэлхийг эрхшээж байсан Их ард түмний, аугаа үндэстний нэр билээ.
Бүхнийг урвуулах шидтэй элсэн манхан нүүдэл мэт цаг хугацааны урсгал дунд Монголчуудын дэлхийн түүхэнд гүйцэтгэсэн үүрэг нь хэзээ ч ганхашгүй цул хадан цамхаг мэт торойн үлдэх ажээ.


Орчин цагийн дэлхийн түүхэнд Монголчуудын цадигийг дэлхий дахин янз бүрээр бичиж байна. Гэвч 800 зууны тэртээ төв азийн өндөрлөгөөс морин дэл дээр дарцаглаж босоод наран ургахаас наран жаргах хүртэл монгол морины давхил дунд ертөнцийг эзэлсэн монголчууд ирт сэлмийн тохиолт, эмээлт морины давхил төдий бус аугаа их сайн санаа, оюун санааны хүчирхэг зоригдол, гүн ухааны хүчээр Их гүрэн цогцлоож байлаа.
Энэ тухай АНУ-ын Монголч эрдэмтэн Жак Уэтерфорд гуай 30 шахам жилийн судалгааны нөр их хөдөлмөр зориулж орчин цагийн хүн төрөлхтөнд жинхэнэ Монголчуудын ялгуусан үнэн түүхийг танилцуулж байна.
Түүний “Өнөөгийн Ертөнцийг үндэслэгч Эзэн Чингис хаан” ном 7 жилийн турш олон улсын шилдэг номын эгнээг тэргүүлсээр, 30 гаруй орны хэлнээ хэвлэгджээ. Харин өнөөдөр энэ ном 2011 ОНЫ ДЭЛХИЙН ШИЛДЭГ НОМ-ын төрөлд хүч үзэн өрсөлдөж байна. Өмнөө таарсан бүхий л хүчирхэг номуудыг сөхрүүлж чадсан энэ номын сүүлчийн давааны өрсөлдөгч нь томоохон сорилт болоод байна.
Монгол хүн Та, Монголын төлөө сэтгэл зүрхтэй эрхэм хүн та, сонсогтун.
Энэ номын дэлхийн энтэй амжилт бол, Монголчуудын түүхийг дэлхийн давцнаа зүй ёсоор үнэлж хэрэг юм. Бид саналаа өгч хамтын ялалт байгуулах нь Үндэсний бахархлаа хамгаалахын төлөө нэр төрийн тулаанд оролцож буй хэрэг юм.
Та WWW.JWF.MNхаягаар орж саналаа өгөөрэй. санал өнөөдөр өндөрлөх болно.
Монгол бахархлын төлөө саналаа өгсөн танд баярлалаа.