Tuesday, April 26, 2011


Дэлхийн хамгийн алдартай 10 номын өргөө

1. АНУ-ын Конгрессийн номын сан
Түүхийн туршид судалгаа шинжилгээний зорилгоор ном, хэвлэмэл материалуудыг цуглуулдаг газрууд нь эрдэмтэд язгууртнууд л ашиглах боломжтой харин энгийн иргэд ашиглах боломж бага  байжээ. Дэлхийн хамгийн эртний номын сан бол МЭӨ 7-р зуунд байсан Ассирийн хааны номын сан  гэж үздэг бөгөөд   МЭӨ 3-р зууны үеийн Александригийн номын сан алдартай. Тус номын сан нь эмийн ургамалын цэцэрлэгтэй  номын сан байснаараа түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байна.  Харин одоо XXI зууны дэлхийн хамгийн алдартай, хамгийн их номтой номын сангуудын жагсаалтыг танилцуулж байна. Энэхүү жагсаалтыг АНУ-ын Конгрессын номын сан тэргүүлсэн  байна.


 
АНУ-ын нийслэлийг Вашингтон руу шилжүүлэхтэй холбоотой хуулийг АНУ-ын ерөнхийлөгч Жон Адамс (John Adams) баталжээ. 1800 онд батлагдсан  энэ хуулинд Конгрессийн номын сан байгуулах тухай заалт орсон байлаа.  Энэхүү номын санд орох иргэдийн тоо хязгаартай байсан бөгөөд  АНУ-ын ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, Сенатын танхимийн гишүүд, Төлөөлөгчдийн танхимийн гишүүд л нэвтрэх эрхтэй байлаа. Иймээс ч Конгрессийн номын сан гэж нэрлэгдэх болжээ. 1814 онд иргэний дайныүед  Конгрессийн номын сан бүхэлдээ шатсан  бөгөөд үүний дараагаар  АНУ-ын нутаг дэвсгэр дээр хэвлэгдсэн ямар ч номноос заавал нэг ширхэгийг Конгрессийн номын санд илгээж байх зарлигийг 1870 онд баталсан байна. Энэ журам одоо ч АНУ-д хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Өнөөдөр АНУ-ын Конгрессийн номын сан дэлхийн хамгийн том номын сан гэж тооцогдож байна. Тус номын санд 470 хэлээр хэвлэгдсэн 33,012,750 ширхэг ном, хэвлэл, баримт бичиг хадгалагдаж байна.  Албан ёсны сайт http://www.loc.gov/
2. Хятадын үндэсний номын сан (National Library of China)
Азийн хамгийн  алдартай,  хамгийн том номын сан болох Хятадын үндэсний номын сан нь дэлхийд 2-рт бичигддэг байна. Тус номын санд  28,980,777 ном хэвлэл байдаг ба хятадын түүх, уран зохиолын хамгийн том цуглуулгатай. Хятадын үндэсний номын сан нь  1909 онд анх байгуулагдаж байсан бөгөөд Бээжин хотод Манж Чин гүрний хаан, Хятадын засгийн газрын тохиролцооны үндсэн дээр номын сан байгуулагдаж байж, 1912 оны 8 сараас нийтэд үйлчилдэг болсон байна.  1949 онд БНХАУ байгуулагдах үед энэ номын санд 1,4 сая баримт бичиг хадгалагдаж байсан бол өнөөдөр Хятадын үндэсний номын сан жилд 600-700 мянган ном хэвлэлээр сан хөмрөгөө
 баяжуулдаг байна. Албан ёсны вэбсайт нь http://www.nlc.gov.cn/
 3. Канадын Үндэсний номын сан 
 Канад Улсын номын сан нь орчин үеийн барилгын загвар болон хүрэхэд хялбар байрлалаараа алдартай. 1953 онд байгуулагдсан тус номын сан  26,006,054 номын нөөцтэй. Албан ёсны вэб сайт ньhttp://www.collectionscanada.gc.ca/

4. Германы үндэсний  номын сан (Deutsche Bibliothek)
Энэ номын сан төрийн өмчийнх бөгөөд Франкфурт хотод байрладаг. Энд 1990-оноос хойш байрлаж байгаа ба одоогийн байдлаар 18,500,000 номтой. Албан ёсны вэбсайт http://www.d-nb.de/eng/index.htm

5. Британы номын сан (British Library)
1972 онд Британий парламент "Британий номын сангийн цагаан хуудас" (White Paper of the British Library) гэдэг баримт бичгийг баталсанаар 1973 онд Британи улсад үндэсний номын сан байгуулагджээ. Энэ баримт бичгийн дагуу Британий музейн номын сан, зохион бүтээлт, байгалийн шинжлэх ухааны лавлах номын сан, Бостан-Спагийн шинжлэх ухаан техникийн номын сан, Британий үндэсний ном хадгалах алба зэрэг байгуулагийг нэгтгэн “Британий номын сан” гэдэг байгуулагын захиргаанд шилжүүлжээ. Британий үндэсний номын санд Ханс Слоун гэдэг хүний цуглуулага нь  номын сангийн анхны фондыг бүрдүүлжээ. Ханс Слоун нь эмч мэргэжилтэй хүн байсан бөгөөд нас барахын өмнө гэрээслэлдээ байгаль орчин, амьтан, ургамал, анагаах ухааны тухай 40 мянган ном, 3,5 мянган гар бичмэлээ төрдөө бэлэглэсэн байна. 1751 онд Британий парламент Лондон хотод музей байгуулах шийдвэр гаргаж, дэргэд нь номын сан нээжээ. Өнөөдөр Британий үндэсний номын сан нь дэлхийн томоохон номын сангийн нэг болж чаджээ. Ирланд, Их Британий нутаг дэвсгэрт хэвлэгдсэн бүх номноос заавал хэдэн хувийг энд хадгалдаг. Энэ номын санд бас 8 сая ширхэг марк хадгалагдаж байгаа. Албан ёсны вэбсайт нь http://www.bl.uk/
6. Харвардын их сургуулийн номын сан ( Harvard University Library)
Харвардын их сургуулийн номын сан нь ерөнхий боловсролын сургууль, коллеж, дээд боловсролын байгууллагад ашигладаг эрдэм шинжилгээний ном бүтээлийг хадгалдаг бөгөөд дэлхийн хамгийн том академик номын сан юм. 1638 онд Харвардын их сургуулийн номын сан байгуулагджээ. Английн колоничлогч Жон Харвард гэрээслэлдээ энэ коллежид өөрийн хувийн номын цуглуулгаа бэлэглэжээ. Жилийн дараа коллежийг Харвардын нэрэмжит болгожээ.  19-р зууны турш энэ номын сан хэд хэдэн салбараа нээсэн бөгөөд  1817, 1819, 1826 онуудад хууль зүйн, анагаах ухааны, шашны ном дагнан хадгалдаг салбар номын сан нээгдсэн байна.  Харвардын их сургуулийн номын санд нийтдээ 16 сая ном хэвлэл хадгалагдаж байна.   Албан ёсны вэбсайт нь http://hul.harvard.edu/
 7. Оросын үндэсний  номын сан  

1795 оны 5 сарын 16-нд  Оросын 2-р Екатерина хатан хааны зарлигаар байгуулсан  номын сан нь Орост хэвлэгдсэн, мөн хилийн чанадад Орос хэлээр гарсан бүх номыг, гадаад хэлээр хэвдэгдсэн оросын тухай бүх номыг цуглуулж хадгалах зорилт тавьжээ. 1714 оны 1 сарын 2-нд номын сангийн нээлт болсон ба нийгмийн бүх давхаргийн хүн энэ номын санд үйлчлүүлэх эрхтэй байв. 1917 онд энэ номын санг Оросын нийтийн номын сан гэж нэрлэх болжээ. 1932 онд нийтийн номын санг М.Е. Салтыкова-Щедрины нэрэмжит болгожээ. Дэлхийн 2-р дайны үед ч номын сан ажилласаар байлаа. 1973 оны 2 сард ЗХУ-ын сайд нарын зөвлөлийн шийдвэрээр номын сангийн шинэ барилга барих тогтоол гарчээ. 1992 оны 3 сарын 27-нд ОХУ-ын ерөнхийлөгчийн зарлигаар дахин Оросын үндэсний номын сан гэж нэрлэгдэх болжээ. Энэ номын санд 33 сая ширхэг ном, сонин, сэтгүүл хадгалагдаж байна. Албан ёсны вэбсайт нь http://www.nlr.ru/eng/
8Украйны Вернадский шинжлэх ухааны үндэсний номын сан
Энэ номын сан Украйны Киев хотод байрладаг. 1919 онд байгуулагдсан бөгөөд 13,000,000 номын нөөцтэй.
9. Нью-Йоркын нийтийн номын сан
Нью-Йорк хотод байрладаг энэ номын сан 1895 онд байгуулагджээ. 11 сая номын нөөцтэй
10. Yale University Library

1701 онд байгуулагдсан Ейлийн их сургуулийн номын сан 13,000,000 ном тохимолтой. Албан ёсны вэбсайт нь http://www.library.yale.edu/