Tuesday, April 26, 2011

Ингэ ихэрлэжээ




Энэхүү сайхан билэгтэй мэдээллээр энэ өдрийн мэнд хүргье? Булган аймгийн нутаг дахь Хар бухын голын гүүрний ойролцоохь Цагаан үзүүр хэмээх газар хаваржиж байгаа Ч.Эрдэнэцогтын хотонд  бор хүрэн ингэ ихэрлэжээ.  Ингэ ихэрлэх  нь тун ховор. Хэрэв ихэрлэвэл мал сүрэг өснө. Зон олон амар тайван аж төрнө. Тухайн нутаг усныхан төдийгүй улс орон, хүн ардад сайн сайхныг авчирна хэмээн билэгшээдэг байна.



Жигтэйхэн ганган 2 хөөрхөн ботго байнаа.