Friday, March 30, 2012

“YouTube” –г хялбар ашиглах зөвлөмж

Бидний амьдралын салшгүй нэгэн хэсэг болсон интернетийн хэрэглээнд YOUTUBE сайтад ханддаггүй хүн ховор биз ээ. Иймээс таныг ашиглахад илүү хялбар болгох, хэрэглээнд тань хувь нэмэр оруулахаар дараах 8 зөвлөмжийг хүргэж байна.


1.Бичлэгүүдийг чанарын өндөр түвшинд үзэхийг хүсвэл:   Тухайн бичлэгний хаяг буюу URL-ийн ард &fmt=18 эсвэл &fmt=22 гэж бичээд ENTER товчийг дарахад та илүү нягтаршилтайгаар үзэх боломжтой болно. 
2.Сайт дээр бичлэг өндөр чанартайгаар байршуулахТа YouTube-ээс өөрийн вэбсайт, блогтоо дүрс бичлэг авч хүргэдэг бол Embed кодний ардаас нь &ap=%2526fmt%3D18 нэмж бичвэл таны сайт дээр илүү сайн гарах болно.
3.Видеог дуртай хэсгээсээ үзэхҮзэж буй дүрс бичлэгийнхээ өөрийн дуртай хэсгийг үзэхийг хүсвэл URL ийн ардаас нь  #t=XXmYYs гэж бичээрэй.  Жишээ: #t=03m22s
4.Related Videos гаргаж ирэхгүй байх: Таны нэмсэн видео сайт дээрээ гарч дуусаад ардаас нь Related Videos гээд гарч ирдэг биз. Тэр нь хүмүүст өөр бичлэг үзэх боломж өгч байгаа юм. Тиймээс та Embed кодны араас нь &rel=0 гэж бичвэл Related Videos гарч ирэхгүй давуу талтай.
6.Таны интернет удаан болохоор бичлэг үзэж чадахгүй байвал: Feather Beta руу ороод Join the "Feather" Beta сонгохыг зөвлөж байна.
. YouTube-ийн бичлэгээс хэдэн хормыг нь л өөртөө хадгалах: Та ямар нэгэн видео үзэж байхад хамгийн их таалагдсан хэсэг хүн бүрт байдаг шүү дээ. Тэгвэл зөвхөн тэр хэсгээ Splicd болон Tubechop ашиглан хүссэнээрээ үзэх боломжтой.
.YouTube ийн бичлэгийг хүссэн форматаар татах: Ipod утас, Мак, PC гээд олон төрлийн форматаар бичлэг татах бол http://www.all2convert.com/  ашиглах боломжтой.