Tuesday, July 17, 2012



Трейси Рейвер өөрийнхөө студидээ 1 сар хүртэлх бяцхан жаалуудын унтаж буй зургийг нь авдаг.
Тэрбээр өөрийнхөө ажлыг мөрөөдлийн бөгөөд туйлын баяр, таашаалаар дүүрэн гэж нэрлэжээ. Цатгалан, тайван унтаж байгаа өөдөсхөн жаалууд болон тэдний эцэг эхтэй цаг наргүй ажиллахдаа үгээр хэлэхийн аргагүй таашаал, эерэг энерги, эрч хүч авдаг гэнэ. Трейси Рейвер студидээ эгчтэйгээ хамт ажилладаг бөгөөд тэрбээр шинэ төрсөн хүүхдийн, тэдний ээжүүдэд хэрэгтэй бүх л зүйл болон малгайны цуглуулга, ороолт, алчуур, хувин зэргийг нь бэлддэг ажээ. Трейси Рейверээр бяцхан үрийнхээ зургийг авахуулахын тулд ээжүүд жирэмлэлтийнхээ эхэн үед захиалга өгсөн байх ёстой гэнэ.