Tuesday, November 27, 2012


Билл Гейтс: Сургуульд заадаггүй 11 хичээл
Билл Гейтс олон сургуулиудаар явж өөрийн баялаг туршлагаасаа харамгүй хуваалцдаг.
Билл Гейтс: Сургуульд заадаггүй 11 хичээл
 
Амьдрал шударга биш болохоор дасах л болж дээ.
Нийгэмд чи өөрийгөө хэрхэн үнэлэх нь огт хамаагүй. Тэдэнд үр дүн нь чухал.
Шууд сургуулиа төгсмөгц жилийн 60,000$ -ын цалинтай ажилд орно гэж байхгүй. Хувийн жолоочтой захирал болох зам амаргүй бөгөөд урт байдаг юм.
Хэрвээ багшийгаа хэтэрхий хатуу хандаж байна гэж бодож байгаа бол энэ юу ч биш. Захиралтай болоод ирэхээрээ юу болохыг бодоод үзээрэй.
Гамбургер хийх нь нэр хүндийн асуудал гэж бодож байна уу? Та хэдийн эмээ өвөө нар арай л ингэж бодож байгаагүй байх. Учир нь тэдний хувьд гамбургер хийх нь амь зуулгаа олох нэг боломж нь байсан.
Хэрвээ хийх гэж оролдсон зүйл чинь бүтэлгүйтвэл эцэг эхийн буруу биш. Тийм учраас уйлж унжиж байхаар алдаан дээрээсээ суралцаж яв.
Бидний эцэг эх одоо байгаа шигээ ийм уйтгартай байгаагүй. Магадгүй чамд анхаарал хандуулж өсгөсөөр байгаад ийм болсон юм болов уу? Тийм учраас өмнөх үеээ шүүмжлэхээсээ өмнө өөрөөсөө эхэл.
Зарим сургуулиудад улируулахгүй дараагийн анги руу шилжүүлэхийн тулд өчнөөн боломж олгодог. Харин амьдрал дээр энэ зарчим хэрэгждэггүй.
Амьдрал семестрээр хуваагддаггүй. Зуны амралт гэж байхгүй бөгөөд захирал чинь өөрийгөө олоход туслахгүй. Чөлөөт цагаараа л энэ бүхнийг амжуулах хэрэгтэй болно доо.
Зурагтаар жинхэнэ амьдралыг үзүүлдэггүй. Амьдрал дээр өдөржин цайны газар сууж найзуудтайгаа ярих боломж ч олддоггүй.
Онц сурлагатангуудтай эвээр харьц. Хэн мэдэхэв, ирээдүйд чиний захирал ч болох юм бил үү.