Tuesday, November 27, 2012


16 гадаад хэл мэддэг хүнийг зөвлөгөө
Като Ломб (Kató Lomb) бол насаараа орчуулагч хийсэн 86 настай Унгар эмэгтэй. 16 хэл мэддэг тэрээр...
16 гадаад хэл мэддэг хүнийг зөвлөгөө
 
 
 
Като Ломб (Kató Lomb) бол насаараа орчуулагч хийсэн 86 настай Унгар эмэгтэй. 16 хэл мэддэг тэрээр гадаад хэл сурахыг хүссэн хэн болгонд зориулан өөрийн нууцаасаа хуваалцжээ. Хамгийн сонирхолтой нь Ломб ихэнх гадаад хэлийг өөрөө сурсан бөгөөд сурах бичиг болон сурч буй хэл дээрх уран зохиолын ном хоёроор л сурчээ.
 
 
Тэрээр “Би хэрхэн гадаад хэл сурдаг вэ” номондоо сурах арга зүйн тухай бичсэн юм. Түүнийхээр бол гадаад хэл сурах хамгийн чухал арга бол “тэр хэлэндээ бүрэн орох, өөрийгөө зориулах”: сурч буй хэлнийхээ дүрмийг үзэхийн зэрэгцээ тухайн дүрмийг өөртөө агуулсан эх, текстийг унших, ярианы хэлэнд өргөн хэрэглэгддэг тогтсон үг хэллэгийг цээжлэх гэх мэт аргууд юм. Ингээд түүний өөрийнхөө номонд бичсэн 10 энгийн, өдөр тутам хэрэгжүүлэхэд хялбар дүрмүүдээс нь танилцуулъя.
 
 
Өдөр болгон хичээллэ. Үнэхээр амжихгүй байвал өдөрт ядаж 10 минутзарцуул. 
 Ялангуяа өглөө байвал илүү үр дүнтэй, толгой сэргэг байдаг ба аливаа юмыг амархан цээжилдэг.

Хэрвээ сурах хүсэл чинь амархан буураад байвал, өөрийгөө хүчлэх хэрэггүй, гэхдээ сурч байгаа зүйлээ орхиж болохгүй.
 Арай өөр сурах арга бодож олж болно шүү дээ: номоо түр орхиод хөгжим сонсох, хийж байсан дасгалаа түр орхиод толь бичгээс шинэ үг харах гэх мэт.
Хэзээ ч “автоматаар” буюу ямар нэг үг, хэллэгийг тухайн эх, өгүүлбэрээс нь салангид цээжлэх хэрэггүй.

Дэс дараалал гэлтгүй, ямар ч үед хэрэглэж болох, өргөн хэрэглэгддэг “бэлэн үг хэллэгүүдийг” аль болох ихийг цээжлэх.

Зарлалын самбар дээрх шинэ үг, сонин сэтгүүлийн хэсгээс уншсан мөр, хальт сонссон яриа зэрэг алхам тутамд чинь тааралдах шинэ үгсийг тэр дор ньтөсөөлөн орчуулахыг хичээ.
 Энэ нь ядарсан үед ч тархинд маш үр дүнтэй амралт болдог.

Багшийн зассаныг нь яс цээжлэх. Өөрийнхөө бичсэн алдаатай өгүүлбэр, буруу сурсан дуудлагаа хэрэглэх тусам хүний тархинд өөрийн эрхгүй нэг мэдэхэд цээжлэгдсэн байдаг. 
 Тиймээс засах бүрд битгий гомдоорой. Харин ганцаараа сурч байгаа бол альваа зүйлийг зөвхөн зөв талаас нь сурахыг хичээгээрэй.

Бэлэн хэллэгүүд, хэлц үгсийг 1 -р бие, ганц тоон дээр хуулж бичиж, цээжилбэл илүү үр дүнтэй байх болно.
 Жишээ нь: "I am only pulling your leg" (Би чамайг цаашлуулж байхад чинь...)

Гадаад хэл гэдэг бол тал талаас нь зэрэг дайрах хэрэгтэй маш бат бөх хана хэрэм юм...
 Өөрөөр хэлбэл сонин унших, радио сонсох, орчуулгагүй кино үзэх, уг хэл дээр лекцэнд суух, сурах бичгээр дүрэм үзэх, хүнтэй захиагаар харилцах, уг хэлний унаган “тээгчтэй” ярилцах зэрэг хамаарна.

Алдаа гаргахаас бүү ай: “Би буруу хэлчихвэл яана, би алдаатай ярих вий” гэж айх хэрэггүй, харин ч эсрэгээрээ илүү их ярьж, алдааг чинь засаж өгөхийг гуй.
 Чиний алдааг засаж, залруулах үед сэтгэлээр унах хэрэггүй, “Би их алдсан байна, би мэддэггүй юм байна” гэж бодохынхоо оронд харин ч алдааг чинь засаж, залруулж байгаа хүмүүст таларх.

Юу ч болж, яаж ч шантарч байсан өөрийнхөө тавьсан зорилгодоо хүрнэ гэдэгтээ итгэж, өөрийгөө үүнийг хийх сэтгэлийн тэнхээтэй мөн гадаад хэл сурах авьяастай гэдэгт бүү эргэлз.
 
 
Като Ломб ямарваа нэгэн хэл сурахад хэрэгтэй нэгэн томьёог гаргажээ:
 
 
Хэл сурахад зарцуулсан цаг + хүсэл сонирхол = үр дүн
 
 
Илүү дэлгэрэнгүйгээр тайлбарлавал:
 
 
(Хэл сурахад зарцуулсан цаг + хүсэл сонирхол) / ичих (алдаа гаргах вий гэх айдас) = үр дүн
 
 
Нээрээ, нэмж хэлэхэд 86 настай Като Ломб өөрийн 54 настай найзтайгаа уулзаад:“Стив, чи ямар залуухан юм бэ! Чамд зөндөө гадаад хэл сурахад хангалттай олон жил байна” гэжээ. Тэгэхээр чи өөрийгөө бодоод үз дээ? Ямар олон хэл сурч болохоор он жилүүд чамайг хүлээж байна аа?

http://www.alpha.mn