Monday, March 9, 2015

“E” тэмдэглэгээтэй хүнс: ХООЛ УУ, ХОР УУ?


E тэмдэглэгээтэй хүнс нь хүний харах, амтлах, үнэрлэх таашаалд нийцүүлэх зорилготой олон тооны химийн бодис агуулсан гэсэн үг-
Сурвалжлагаа эхлэхийн өмнө “Та өөртөө болон гэр бүлдээ хэр хайртай хүн бэ?” гэсэн асуултыг уншигчдадаа тавья. Мэдээж “хайргүй” гэх хүн олдохгүй ч дараахь сонжоогоор өөрийгөө сориод үзээрэй.
1. Та дэлгүүрээс хүнсний бараа худалдан авахдаа бүтээгдэхүүний шошгыг хэр тогтож хардаг вэ?
2. Шошгонд агуулагдаж буй мэдээллүүдийг тайлж уншиж чаддаг уу?
3. Өнгө, амт, үнэр оруулж, хадгалалт удаашруулагч хүнсний нэмэлтийн талаар ойлголт байдаг уу?
4. Бүтээгдэхүүний орцонд агуулагдах “E” индекс буюу тэмдэглэгээний талаар мэдэх үү?
5. Та даршилсан, нөөшилсөн, битүүмжилсэн бүтээгдэхүүнээс татгалздаг уу?
“5 тийм”. Танд баяр хүргэе. Та өөртөө болон гэр бүлдээ хайртай төдийгүй эрүүл, зөв амьдралыг эрхэмлэгч хүн юм. Амьдралаас олж авсан мэдлэг, эрүүл амьдрахуйн дадлаа тогтвортой байлгаж баталгаажуулахад бидний сурвалжлага тусална.
“2-4 тийм”. Та бол өдөр тутмын хүнсэндээ органик бүтээгдэхүүн хэрэглэхийг эрмэлзэгч хүн. Гэсэн ч тэр бүр эрүүл, чанартай хүнсийг амьдралынхаа гол хэрэглээ болгож чаддаггүй юм байна. Та бүтээгдэхүүний хаяг шошгыг анзаардаг ч түүнд агуулагдах мэдээ мэдээлэлд тийм ч ач холбогдол өгдөггүй аж. Тиймээс дараахь сурвалжлагаас E тэмдэглэгээний талаарх мэдээллийг заавал аваарай.
“0-1 тийм”. Таныг бусдад байтугай “өөртөө хайргүй хүн” гэж тодорхойлж болно. Энэ төрлийн хүмүүс дэлгүүрээс гарт тааралдсан бараагаа л худалдан авдаг. Өөрөөр хэлбэл хүнсний шошгыг барааны нэр төдийхнөөр ойлгодог гэсэн үг. Танд дараахь мэдээллийг дуустал нь уншиж амьдрал ахуйдаа хэрэгжүүлэхийг зөвлөж байна.   
НЭН ТҮРҮҮНД ШОШГОТОЙ НӨХӨРЛӨ!
Манай улс хүнсний хэрэглээнийхээ 80 гаруй хувийг гадаадын улс орнуудаас импортолдог. Үүнээс 30 орчим хувийг, тэр дундаа бидний өдөр тутмын өргөн хэрэглээ болсон сүү сүүн бүтээгдэхүүний 40 орчим хувийг урд хөршөөс авдгийг та мэдэх үү?
Энэ үед хил даван орж ирж буй чанартай эсэх нь эргэлзээтэй, сонголт арвинтай тэдгээр хүнсний бүтээгдэхүүнээс эрүүл, зөв сонголтыг хэрхэн хийх вэ?
Хэрэглэгчдийн зүгээс эрүүл хүнс сонгох эхний алхам бол бүтээгдэхүүний шошготой нөхөрлөх. Та шошгыг өдий болтол барааны нэр, он сар төдийхнөөр бодож ирсэн бол энэ нь том эндүүрэл.
Учир нь бүтээгдэхүүний стандартын дугаар, найрлага, үйлдвэрлэгчийн нэр, хаяг, хадгалах нөхцөл гээд маш олон төрлийн мэдээллийг өгчихнө.
Тэр дундаас таны хамгийн чухал мэдэж байх ёстой хүнсний нэмэлт бүтээгдэхүүний орцыг илэрхийлэх олон улсын E тэмдэглэгээний талаар энэ удаад дэлгэрэнгүй ярилцах болно.
ОРГАНИК БҮТЭЭГДЭХҮҮН ХЭЗЭЭ Ч E ТЭМДЭГЛЭГЭЭТЭЙ БАЙДАГГҮЙ
Зарим чихэр, ундаа хэт нялуун амттай, идсэний дараа амаар дүүрэн будагдчихдаг биз дээ. Тэгвэл тэрхүү хүнсэнд өнөөх бидний яриад байгаа үнэр, амт, өнгө оруулагч хүнсний нэмэлт оржээ гэсэн үг.
Өөрөөр хэлбэл тухайн бүтээгдэхүүнийг хүний амтлах, үнэрлэх таашаалд нийцүүлэхийн тулд олон тооны химийн бодис ашигласан гэж ойлгож болно.  
Хүнсний нэмэлт гэдэг нь хүнсний бүтээгдэхүүнд амт, үнэр, өнгө оруулах, биежүүлэх, сийрэгжүүлэх, өвөрмөц чанартай болгох, хадгалах хугацааг уртасгах, үйлдвэрлэлийн технологи ажиллагааг хурдасгах зорилгоор хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх явцад зориудаар нэмдэг байгалийн болон химийн гаралтай бодисууд юм.
Мэргэжлийн байгууллагуудаас хүнсний нэмэлтийг зохистой хэмжээнд хэрэглэхийг зөвлөдөг ч хэтрүүлбэл хүний биед сөрөг нөлөөтэйг батлаад байна.    
Харин хүнсний барааны найрлагад дээрх нэмэлтүүд орсныг бүтээгдэхүүний шошгон дээрх “E” үсгээр мэдэх боломжтой. Тэгэхээр ийм тэмдэглэгээтэй бүтээгдэхүүн органик бус нь ойлгомжтой байгаа биз.  
БҮТЭЭГДЭХҮҮНД ЯМАР ТӨРЛИЙН НЭМЭЛТ ОРСНЫГ “Е” ТЭМДЭГЛЭГЭЭНИЙ ТУСЛАМЖТАЙГААР ХЭРХЭН ТАНИХ ВЭ?
Харин хүнсний нэмэлтийг технологи, үзүүлэлтээр нь дараахь байдлаар ангилдаг.
Нэмэлтийн нэр
Үзүүлэх үйлчлэл
1
Хүчлүүд
Хүчиллэгийг нэмэгдүүлэх буюу хүчиллэг амттай болгох
2
Хүчиллэг тохируулагчид
Бүтээгдэхүүний хүчиллэг болон шүлтлэгийн хэмжээг
тохируулах  эсвэл өөрчөх
3
Гулсалт бөөгнөрөлтийг саатуулагч бодисууд
Бүтээгдэхүүний хэсгүүд өөр хоорондоо наалдахаас
хамгаалах
4
Хөөс намдаагч
Хөөс үүсэхээс урьдчилан  сэргийлэх эсвэл хөөсрөлтийг
багасгах
5
Үл исэлдүүлэгчид
Бүтээгдэхүүнийг исэлдэж муудахаас хамгаалах, хадгалах
хугацааг уртасгах
6
Дүүргэгчид
Бүтээгдэхүүний илчлэг чанарт нөлөөлөхгүйгээр эзлэхүүнийг
ихэсгэх
7
Будагч бодисууд
Бүтээгдэхүүний өнгийг сайжруулах, хадгалах
8
Өнгийг хадгалах        бодисууд
Бүтээгдэхүүний өнгийг тодруулах эсвэл тогтворжуулах
9
Жигдрүүлэгчид
Бүтээгдэхүүний үл холилдогч үеүдийг /тухайлбал ус, тос/
нэгэн төрлийн болгож жигдрүүлэх
10
Жигдрүүлэгч давсууд
Хайлмаг бяслаг үйлдвэрлэлийн явцад уурагтай нэгдэж, 
тос ялгарахаас сэргийлэх
11
Нягтруулагчид
Гель үүсгэгч агентуудтай нэгдэж, жимс жимсгэнэ, ногооны
зөөлөн эдийг хамгаалж, шинэлэг байдлыг хадгалах
12
Амт, үнэрийг сайжруулагчид
Түүхий эд, бүтээгдэхүүний байгалийн үнэр, амтыг
сайжруулах,
13
Гурилын чанаржуулагч
Талх болох шинж чанар буюу өнгийг сайжруулах
14
Хөөсрүүлэгчид
Шингэн болон хатуу төлөвт байгаа бүтээгдэхүүнд хийг жигд
нэвчих нөхцөлийг бүрдүүлэх
15
Цэлцгий үүсгэгчид
Хүнсэнд гель үүсгэх замаар хэлбэржүүлэх, биежүүлэх
16
Өнгөлөгч бодисууд
Бүтээгдэхүүний гадна талыг өнгөлөх, хамгаалах болон
гялалзуулах
17
Чийгшүүлэгч бодисууд
Бүтээгдэхүүнийг хатахаас хамгаалах
18
Нөөшлөгч бодисууд
Бүтээгдэхүүнийг гэмтэж муудахаас хамгаалж, хадгалах
хугацааг уртасгах
19
Хий үүсгэгч бодисууд
Хүнсний бүтээгдэхүүнийг уутанд савлахад хэрэглэдэг хий
20
Сийрэгжүүлэгч бодисууд
Хийг чөлөөлөх замаар зуурмагийн эзэлхүүнийг нэмэгдүүлэх
21
Тогтворжуулагчид
Хоёр буюу түүнээс дээш үл холилдох бодисуудыг жигдрүүлж
нэгэн төрлийн болгох
22
Амт оруулагч бодисууд
Бүтээгдэхүүнд чихэрлэг амт оруулах
23
Өтгөрүүлэгч бодисууд
Бүтээгдэхүүний зуурамтгай чанарыг нэмэгдүүлэх
ЗАРИМ “Е”-ТЭЙ БҮТЭЭГДЭХҮҮН ХАВДАР ҮҮСГЭЖ, АРЬСАНД ХОРТОЙГООР НӨЛӨӨЛЖ БОЛЗОШГҮЙ
Хүнсний бүтээгдэхүүнд хэрэглэж байгаа химийн гаралтай хүнсний нэмэлтүүд нь хүний бие организмд тодорхой хэмжээний нөлөөлөл үзүүлэх магадлалтай байдаг нь шинжилгээ, судалгаагаар нотлогджээ. Ялангуяа ХЭТРҮҮЛЖ ХЭРЭГЛЭВЭЛдараахь эрсдэлтэй байдалд хүргэж болзошгүйг мэргэжлийн байгууллагууд анхааруулж буй юм.
Хор нөлөө үзүүлж болзошгүй Е индексийг жагсаавал:
ТЭГВЭЛ БИДНИЙ ХЭРЭГЛЭЖ БУЙ ХҮНСЭНД ХАВДАР ҮҮСГЭХ, ХОРИГЛОСОН ХҮНСНИЙ НЭМЭЛТТЭЙ БҮТЭЭГДЭХҮҮН ХЭР БАЙДАГ БОЛ?
Та хүнсний нэмэлт болоод “Е” тэмдэглэгээний талаар тодорхой ойлголттой болсон байх. Тэгвэл бид өдөр тутам хүнсний хэрэглээндээ импортоор оруулж ирсэн ямар бүтээгдэхүүнүүд хэрэглэж байгаа бол. Хавдар үүсгэх, хориглосон хүнсний нэмэлттэй бүтээгдэхүүн хэрэглэж байгаа юм биш биз?
Сурвалжлагаараа дэлгүүрүүдийн лангуун дээр зарагдаж буй бүтээгдэхүүнүүдийн шошгонд “нэгжлэг” хийлээ.
1. БЭЛЭН ГОЙМОН
Сүүлийн жилүүдэд монголчуудын хүнсний хэрэглээний нэг бол яахын аргагүй бэлэн гоймон болсон. Үнэ хямд, түгээмэл уг бүтээгдэхүүнийг ходоод гэдсэнд хавдар үүсгэх хүртэл аюултай хэмээн мэргэжилтнүүд мэдээлж буй ч өдгөө хүртэл зарагдсаар байна.
Харин сурвалжлагынхаа хүрээнд бэлэн гоймонгийн орц дахь E тэмдэглэгээг сонирхлоо.
Бүтээгдэхүүн дээр E501, E101/i/, E621, E635 гэсэн тэмдэглэгээнүүд байх бөгөөд E501 нь аюултай болон онц аюултайангилалд багтаж байна.
2. ХҮҮХДИЙН ЖИГНЭМЭГ
Хүүхдүүдийн дурлан иддэг амттан бол импортоор оруулж ирсэн жигнэмгүүд байдаг. Тэгвэл дараахь бүтээгдэхүүнүүдийн орцоор жишээ татлаа.
Жишээ: 1
Энэхүү жигнэмгийн шошгонд E330 хэмээх хавдар үүсгэх тэмдэглэгээ байна.
Жишээ: 2
Тус жигнэмгийн найрлагад E322, E319, E476 тэмдэглэгээнүүд байна. Энэ нь хүний биед сөргөөр нөлөөлж болзошгүй тэмдэглэгээнүүдэд ороогүй аж.
Жишээ: 3
Жигнэмгийн орцод E330 , E171, E133, E129 тэмдэглэгээ байгаагаас E330 нь хавдар үүсгэхE171 нь сэжигтэй ангилалд багтаж байна.
3. ТАРАГ БОЛОН ХҮҮХДИЙН СҮҮ
Жишээ: 1
Импортоор орж ирсэн хүүхдийн сүү болон тарагны найрлагыг судлав. Дээрх хүснэгтэд өгүүлсэнчлэн E330-хавдар үүсгэх, E270 Хүүхдэд аюултай гэсэн тэмдэглэгээнүүд харагдаж байна. Импортоор орж ирсэн бүтээгдэхүүнд хийсэн монгол тайлбаруудад E тэмдэглэгээг бичилгүйгээр химийн нэршил болоод цифр тавьсан нь ажиглагдаж байлаа.
Жишээ: 2
Дараахь тарагийн орцод мөн л E270 хүүхдэд аюултай гэх тэмдэглэгээ байна.
4. АМТЛАГЧ
Аливаа хүнсийг органик байдлаар буюу хоолонд хэрэглэхдээ амтлагчаас зайлхийхийг мэргэжлийнхэн зөвлөдөг. Тэгвэл амтлагчид хүсний нэмэлт бүтээгдэхүүн ихээр агуулагддаг байна.
Жишээ: 1
Дурын амтлагчийн найрлагыг судалвал E631 гэсэн тэмдэглэгээтэй байна. Энэ нь сөргөөр нөлөөлж болзошгүй нэмэлтийнгэдэс ходоодонд цочроо үүсгэх ангилалд багтаж буй.
5. ЧИПС
Хүүхэд багачуудын идэх дуртай шарсан төмсөнд л гэхэд E635 гэдэс, ходоодонд цочроо үзүүлэх нэмэлт багтсан байна.
Бидний өдөр тутмын хэрэглээний бүтээгдэхүүнээс жишээ татан авахад л ийм байна. Сурвалжлагаараа аль нэг бүтээгдэхүүний нэр хүндэд халдах эсвэл иргэдэд айдас төрүүлэх зорилгыг агуулсангүй. Харин иргэд худалдан авалт хийхдээ бүтээгдэхүүн дэх орц найрлагыг анзаарч, хүнсний нэмэлт агуулсан, тэр дундаа сөрөг нөлөө үзүүлж болзошгүй бүтээгдэхүүнээс зайлсхийх, эсвэл зохистой хэрэглэх нь чухал гэдгийг анхааруулахыг зорилоо.
Энэ асуудлыг энэ мэт бичээд орхихгүй бөгөөд дараагийн сурвалжлагаар хүнсний аюулгүй байдлын талаар болон дээрх асуудлаар мэргэжлийн хүмүүсийн тайлбарыг дэлгэрүүлэн хүргэх болно.