Saturday, April 30, 2011

ДЭЛХИЙН ТОП 50 ИХ СУРГУУЛЬД СУРАЛЦАХ ОЮУТНУУДЫН ТӨЛБӨРИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ДААХАА АМЛАЛАА

Өөрийн авьяас чадвараар дэлхийн шилдэг 50 их сургуульд суралцах эрх авсан оюутан залуучуудын сургалтын төлбөрийг Засгийн газар бүрэн даахаар боллоо. Энэхүү боломжийг баталгаажуулсан нэгэн арга хэмжээ өнөөдөр Төрийн ордонд болсон юм. 2008-2010 оны математик, физик, хими, биологи, мэдээллийн технологийн улсын олимпиадын эхний гурван байрт шалгарсан болон олон улсын олимпиадад оролцсон Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1-3 дугаар дамжаанд суралцаж байгаа оюутнууд энэхүү хөтөлбөрт хамрагдах юм байна. Эдгээр оюутнуудыг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хүлээн авч уулзлаа.

Thursday, April 28, 2011

Мэдээлэл

image dsc

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг - Жижиг, дунд үйлдвэрийн газраас жил бүр зохион байгуулдаг “Хоршоо- Жижиг, дунд үйлдвэр- Ажлын байр-2011” үзэсгэлэн, худалдаа 2011 оны 5 дугаар сарын 5-наас 9-ний хооронд“Мишээл экспо” төвд болно. Үзэсгэлэнд 160 гаруй аж ахуйн нэгж бараа, бүтээгдэхүүнээ танилцуулж худалдаа хийх болно. Үзэсгэлэнд оролцогчдыг Засгийн газрын 11 дүгээр байрны 214 тоотод бүртгэж байна.

Холбоо барих утас: (51) 266272
Б.БАЯРМАА 


Солонгос улсад болсон олон улсын дууны тэмцээний тэргүүн байрын шагналт  Б. Баярмаа. 
Оросын хуучны кинонуудыг YouTube-ээс 
үнэгүй




Өнөө хэр нь хүмүүсийн үзэх дуртай, хуучны орос кинонуудыг интернэтээр үнэгүй татан үзэх боломжтой боллоо. “Мосфильм” компани YouTube-тэй гэрээ байгуулан сор болсон шилдэг кинонуудаа англи орчуулгатайгаар олон орны үзэгчдэд хүргэхээр шийджээ. Эхний ээлжинд 50 кино байршуулахаар тогтсон байна.


Wednesday, April 27, 2011

GEO SHOW PROJECT реалити шоу 

Tuesday, April 26, 2011


Чингис хааны тухай ном 2011 оны дэлхийн шилдэг номоор шалгарлаа.



Монголч эрдэмтэн Жак Уэтерфордийн "Өнөөгийн ертөнцийг үндэслэгч эзэн Чингис хаан" ном Амазон.сом-ын 2011 оны шилдэг сонсдог номоор шалгарлаа.Энэхүү номын шалгаруулалт  хурц өрсөлдөөнтэй болсон бөгөөд нийт саналын тоо 150 000-аас хол давсан нь уг шалгаруулалтын түүхэнд гарч байгаагүй өндөр үзүүлэлт аж. Сонирхуулахад сүүлийн даваанд үлдсэн хоёр ном хоёулаа маш өндөр оноо авсан учир /бидний өгсөн санал 67 000-аас хол давсан/ шалгаруулах комисс удаан хуралдаж, хэлэлцээд хоёуланг нь шилдэг номоор шалгаруулахаар тогтсон байна.