Friday, September 30, 2011


Гадаад хэлийг яаж өөрийн болгох вэ?

Оросын тамирчид төвдийн лам нар шашныхаа нэгэн баярын үеэр 80 км газар гүйдэг гэж сонсчээ. Тэдний энэ амжилт тамирчдын сонирхлыг татаж туршлага судлахаар төлөөлөгч явуулж дээ.Тэд лам нарыг өөрсдийнхөө тэр ур чадварыг үзүүлэхийг гуйжээ. Төвдүүд эхэндээ ойлгосонгүй. Баяр болоогүй байхад гүйж яах юм? Тэд чинь баяр болж байгаа тэр газар руу гүйдэг улс шүү дээ. Гэвч зочид шахсаар гуйсаар байсан тул лам нар энэ утгагүй зүйлийг зөвшөөрөхөөс аргагүй болжээ. Тэгээд л гүйцгээж гэнэ. Манай төлөөлөгчид харж байтал нэг лам гүйж гүйж амьсгаадаад замын хажууд суугаад өгч. Бас дахиад нэг. Тэд нар луу очоод “Чи яагаад суучихав? Ганц км ч гүйгээгүй байна шүү дээ?” гэж асуусанд тэр “Ядраад” гэжээ. Ерийн л нэг ази хүн ядраад сууж амарч байна. Ямар ч зорилгогүй гүйхийг ойлгохгүй. Цаг хугацаа барьж болон тодорхой зайнд гүйхийг тэр ойлгохгүй. Нэг үгээр хэлбэл лам нарын нэг нь ч гүйж чадсангүй замаас гарчээ. Та сурах бичгээс нэг сэдэв уншихад дорхноо л км ч гүйгээгүй байж замын хажуу руу суучихсан лам шиг ядраад эхэлнэ. Яагаад тэр вэ? Та залхуу хүн үү? Үгүй. Үүнд таны буруу байхгүй. Энэ бол хүний сэтгэцийн ердийн хариу үйлдэл.
Бакалаврын дипломын ажил бичих заавар
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Дипломын ажил нь оюутнуудад танхимд олж авсан мэдлэг чадвараа бататган тодорхой сэдэв, асуудлаар эрдэм шинжилгээ судалгааны ажил хийж, санал дүгнэлт, шийдвэр гаргах, төсөл боловсруулах чадвар, арга барил эзэмшүүлэхэд чиглэгднэ.  
 1.2. Тэнхимээс баталсан үлгэрчилсэн сэдвүүдээс оюутан нь дипломын ажил бичих сэдвээ сонгож эрдэм шинжилгээний ажлын төлөвлөгөө гаргаж, холбогдох тэнхимийн эрхлэгчээр батлуулна.    
1.3. Оюутан нь дипломын ажлыг бичих явцдаа удирдагч багштайгаа байнгын холбоотой байж, түүний заавар зөвлөгөөний дор ажиллана. Удирдагч багш дипломын ажлын бичилтийн явцад тогтмол хяналт тавьж, тогтоосон хугацаанд багтааж агуулга, чанарын хувьд шаардлагын  түвшинд бичүүлэхэд анхаарч ажиллавал зохино.

Wednesday, September 28, 2011

Monday, September 26, 2011

Нөхөр зардаг дэлгүүр (сургамжит өгүүллэг)
Хотын төвд олон эрчүүдээс нөхрөө чөлөөтэй сонгож авах боломж өгдөг их дэлгүүр анх удаа нээгджээ. Тус дэлгүүр зургаан давхар бөгөөд худалдан авагч давхар өгсөх тутам худалдаалагдаж буй эрчүүдийн эерэг чанар нь улам сайжирдаг гэнэ. Аль ч давхарт гараад, хаалгыг нээж, өөрт таалагдсан нөхрөө авч болох боловч хэрэв дээшээ давхар өгсвөл, доод давхар руугаа явах боломжгүй учраас зөвхөн гарах л дүрэмтэй. Нэгэн бүсгүй өөртөө таарах нөхөр олохоор их дэлгүүрт иржээ. Эхний давхарт байсан хаягийг уншвал: 

Хайрын сүлжээ (сургамжит өгүүллэг)

Үдшийн бүрий болмогц, залуу хээрийн замаар хуучин машинаараа гэртээ харихаар явж байлаа. Тосгонд нь байсан Левисийн үйлдвэр өвлийн ид хүйтнэзр хаагдсан тул амьдрал нь хэцүүхэн болжээ. Огтын шаардлагагүй л бол нутгийн энэ замаар машин бараг явдаггүй юм. Залуугийн ихэнх найз нар нь хот суурин бараадаж, ажил төрөлтэй болцгоож, мөрөөдлөө биелүүлэхээр нутаг орноо орхин явсан боловч тэр нутгаа сахин үлдэв. Энэ нутаг бол өвөг дээдсээс нь өнөөг хүртэл үе дамжин амьдарч буй түүний төрж өссөн нутаг билээ. Тэрээр нутгийнхаа замаар нүдээ аниад ч гэсэн явж, замын хажуугаар юу байгааг цээжээрээ хэлж чадна.
Хамгийн сайн нь (сургамжит өгүүллэг)
Бяцхан хүү дэлгүүрт орж ирээд хананд өлгөөтэй утсанд хүрэх гэж чармайлаа. Дэлгүүрийн эзэн хүүд тусалж, цаасан хайрцаг тавьж өгсөнд, хүү хайрцган дээр гарч зогсоод утасны зориулалтын нүхэнд бутархай мөнгө хийж товчлууруудыг дарав. Үйлчлүүлэгчид бараг байхгүй байсан болохоор дэлгүүрийн эзэнд хүүгийн яриа маш тод сонсогдов. Хүү “Байна уу?