Sunday, May 1, 2011

Гал тогооны алчуур маш аюултай


Галт тогооны алчуур үхлийн аюул тээж байдаг гэж Британийн эрдэмтэд үзэж байна. Тиймээс дэлхийн даяар цаасан алчуурт шилжиж байгаа нь зүгээр ч нэг хэрэг биш ажээ. Эрдэмтдийн хийсэн судалгаанас үзвэл, Английн дундаж орлоготой гэр бүлд хэрэглэж буй гал тогооны 10 алчуурын есөөс гэдэсний савханцар, бичил биетүүд агуулж байв. Харьцуулан үзвэл, нийтийн хоолны газруудын 56 хувийнх нь алчуураас өвчин үүсгэгч нян илрүүлсэн байна. 

Гэдэсний савханцрууд ходоод, гэдсийг хямрааж, хэвлийн гялтан хальсны үрэвсэл, түрүү булчирхайн архаг үрэвсэл, бүр цаашлаад нялхас менингит өвчин тусахад хүргэдэг ажээ. Тиймээс алчуурыг байнга угааж, угаагуурын хажууд байлгахгүй байхыг эрдэмтэд зөвлөж байна.