Tuesday, May 3, 2011


Химийн бодистой хуванцар сав хэрэглэсээр байна





Стандарт хэмжил зүйн төвийн хяналтын хэлтсийн мэргэжилтнүүд өнгөрсөн долоо хоногт хүүхдийн хуванцар тоглоом, ахуйн хэрэглээний зарим сав суулгад бодисын шинжилгээ хийжээ. Шинжилгээгээр манайд өргөн ашигладаг ахуйн сав суулга, хүүхдийн хуванцар тоглоомд зарим химийн бодис зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн байжээ. Тухайлбал, хуванцар эдээр хийсэн хүүхдийн тоглоом, сав суулгад формальдегид хэмээх химийн бодис их хэмжээгээр агуулагдаж байгааг тогтоосон байна. Түүнчлэн орон нутгийн болон гэр хорооллын иргэдийн ихэвчлэн ус, айраг, цагаанд хэрэглэдэг 20-200 литрийн багтаамжтай хуванцар саванд ч тус бодис байх ёстой хэмжээнээс хэд дахин хэтэрсэн байгаа аж. Формальдегид гэдэг нь хуванцар савны найрлагыг бүрдүүлэгч гол бодис бөгөөд энэхүү химийн бодис нь хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлөх, ялангуяа хүүхдийн биед хуримтлагдан элэг, бөөр зэргийг гэмтээж, архаг хууч өвчин үүсгэдэг бодис юм байна.

Monday, May 2, 2011


МОНГОЛ УЛСЫН ХҮНС,  ХӨДӨӨ АЖ АХУЙН САЙДЫН ТУШААЛ
 Жагсаалт батлах тухай
“Монгол улсын Засгийн газрын тухай” хуулийн 20.5.13, “Ургамал хамгааллын тухай” хуулийн 4.3.3 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь: Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон гадаад хорио цээртэй ургамлын өвчин, хөнөөлт шавьж, хог ургамал, дүгрэг хорхой, мэрэгч амьтдын болон тус улсад хязгаарлагдмал тархалттай дотоод хорио цээртэй ургамлын өвчин, хөнөөлт шавьж, хачиг, хог ургамлын нэрсийн жагсаалтыг хавсралтаар баталсугай.

МОНГОЛ  УЛСЫН  ХУУЛЬ  УРГАМАЛ ХАМГААЛЛЫН ТУХАЙ   /Шинэчилсэн найруулга/

Импортын бүтээгдэхүүн ихэнх нь “өвчилсөн” байдаг


ШУА-ийн харьяа биологийн хүрээлэнгийн микробын нийлэгжилтын лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Баянмөнхтэй ярилцлаа. Тэрбээр хүнсний ногоо, жимсэн дэх өвчин үүсгэгч микро организмын эсрэг био идэвхт бодис гарган авахаар ажиллаж байгаа юм.

Sunday, May 1, 2011

Гал тогооны алчуур маш аюултай


Галт тогооны алчуур үхлийн аюул тээж байдаг гэж Британийн эрдэмтэд үзэж байна. Тиймээс дэлхийн даяар цаасан алчуурт шилжиж байгаа нь зүгээр ч нэг хэрэг биш ажээ. Эрдэмтдийн хийсэн судалгаанас үзвэл, Английн дундаж орлоготой гэр бүлд хэрэглэж буй гал тогооны 10 алчуурын есөөс гэдэсний савханцар, бичил биетүүд агуулж байв. Харьцуулан үзвэл, нийтийн хоолны газруудын 56 хувийнх нь алчуураас өвчин үүсгэгч нян илрүүлсэн байна. 

Гэдэсний савханцрууд ходоод, гэдсийг хямрааж, хэвлийн гялтан хальсны үрэвсэл, түрүү булчирхайн архаг үрэвсэл, бүр цаашлаад нялхас менингит өвчин тусахад хүргэдэг ажээ. Тиймээс алчуурыг байнга угааж, угаагуурын хажууд байлгахгүй байхыг эрдэмтэд зөвлөж байна.

Номын баяр  

Одоогоос таван жилийн өмнө “зөв мэдлэгт хөтөлнө” уриатай номын дагнасан анхны нэвтрүүлэг UBS телевизийн эфирээр “Номын ертөнц” нэртэйгээр анх үзэгчдэд хүрч эхэлсэн билээ.

Нэвтрүүлэг анх гарч эхэлсэн цагаасаа баримталж ирсэн нэг зарчим бол Монголын залууст зөв мэдлэгийг, зөв номыг танилцуулах замаар олон уншигчийг, бүтээгчийг бий болгох байсан юм. Одоо үед хэвлэл мэдээллийн олон сувгаар олон сая мэдээлэл цацагдаж байна. Энэ дундаас өөрт хэрэгтэй мэдээллийг олж чаддаг байх нь боловсролын том хэмжүүр гэдгийг бид сурталчилсаар иржээ. Чухам энэ утгаараа мунхагийн харанхуйг үлдэн хөөх мянга мянган зулын нэг нь “Номын Ертөнц” нэвтрүүлэг болж чадсан байх гэж найдаж байна. Өнөөдөр “Номын ертөнц” нэвтрүүлэг 5 нас хүрч байна.

Ойн хүрээндээ олон сайхан ажлыг хийхээр төлөвлөн ханцуй шамлан орсны эхнийх нь 8 дахь удаагийн үндэсний хэмжээний Номын баяр ажээ.

Баяр болгон өөрийн гэсэн гэнэтийн бэлэгтэй болгодгийг ном сонирхогчид маань мэднэ. Тиймээс удахгүй болох номын баяраар зочилж, номын ертөнцийнхний сүүлийн үеийн бүтээл, нэвтрүүлээд байгаа шинэ соргог бүхэнтэй танилцаарай. Номын баяр 5-р сарын  10, 11, 12-ны өдрүүдэд Оюутны талбайд зохион байгуулагдана. 

Дэлгэрэнгүй мэдээллийг 91909093, 96002686 дугаарын утсаар аваарай.