Харамч (сургамжит өгүүллэг)

-Бурхан намайг шинээр төрсөн юм шиг л баярлууллаа. Энэ өчүүхэн сэтгэлийн бэлгийг минь авбал бүр ч их баярлах болно гэв. Залуу шан харамж авна гэдгээ, сайн үйл хийснээ өмнө ч мэдэж байлаа. Замын хажууд уйлан суух дөрөв таван настай хүүхэд төөрснийг мэдэж гэрийнх нь хаягийг асууж гэрт нь хүргэж өгчээ. Гэвч залуу хайсан гэрээ олоод замын турш төсөөлж байсан гаднаа усан сантай том харшийн оронд нэг муу модон байшин байсанд урам нь хугарав.